x

Налайх дүүргийн үйлдвэрлэлийн хэмжээ 32 дахин нэмэгдэнэ

УИХ-ын гишүүн С.Амарсайхан, Барилга хот, байгуулалтын сайд Б.Мөнхбаатар болон хотын удирдлагууд өнөөдөр Налайх дүүргийн “Барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк” ОНӨТҮГ-т ажиллалаа.

Налайхын “Барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк”-ийн үйл ажиллагаа, паркд хийгдсэн бүтээн байгуулалтууд, цаашид хийгдэхээр төлөвлөгдсөн ажил болон нэн тулгамдаад буй хөрөнгө оруулалтуудын талаар паркийн дарга С.Батжаргал танилцууллаа.

Тэрээр “Үйлдвэрлэл, технологийн парктай 2014-2020 онд гэрээ байгуулсан 43 аж ахуйн нэгж байна. 121 аж ахуйн нэгж хамтарч ажиллах хүсэлтээ өгсөн. Одоогийн байдлаар ашиглалтад бүрэн орсон хоёр үйлдвэр үйл ажиллагаагаа явуулж, 140 хүнийг ажлын байраар хангаж байна. 2014-2016 онд 120 га талбайд үйлдвэрлэл, технологийн парк байгуулах бэлтгэл ажлууд хийгдсэн. 2016-2020 онд энэ га талбайд үйлдвэрүүдийн бүтээн байгуулалтын ажлууд хийгдээд явж байна. Цаашлаад 2020-2024 онуудад 130 га талбайд тус паркийн өргөтгөл байгуулах ажлууд үе шаттайгаар хийгдэнэ” гэв.

УИХ-ын гишүүн С.Амарсайхан “Парк бүрэн ашиглалтад орсноор улсын хэмжээний барилгын материалын үйлдвэрлэл 1.78 дахин, Налайх дүүргийн үйлдвэрлэлийн хэмжээ 32 дахин нэмэгдэнэ. Үүнийг дагаад ажлын байр бий болно. Ингэснээр барилгын өртөг буурч, хотын төвлөрөл саарахад нөлөө үзүүлэх олон талын өндөр ач холбогдолтой” гээд Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн паркийн төлөвлөлт, дэд бүтэц, хөрөнгө оруулалт, өргөтгөлийн ажил амжилттай урагшлахад салбарын яамны дэмжлэг хэрэгтэй байгаа гэдгийг Барилга хот, байгуулалтын сайд Б.Мөнхбаатарт уламжлаад, энэ чиглэлд хамтарч ажиллах талаар санал солилцсон юм.

Барилга хот, байгуулалтын сайд Б.Мөнхбаатарын зүгээс паркийн өргөтгөлийн 130га газрын ерөнхий төлөвлөлт хийлгэхэд шаардагдах хөрөнгө оруулалтын асуудал болон цэвэрлэх байгууламжийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх талд дэмжлэг үзүүлж, хамтарч ажиллахаа илэрхийлэв.

Дараа нь холбогдох албаны хүмүүс Барилгын материалын үйлдвэрлэл, технологийн паркад үйл ажиллагаа явуулж байгаа хаягдал хөнгөн цагаан боловсруулах үйлдвэр болох “Пийс Стийл Групп” ХХК-д ажиллалаа. Уг үйлдвэр нь хөнгөн цагаан хайлуулах цех, цахилгаан даралтын зуухны цех, ажилчдын хоолны газар, түүхий эдийн талбай, захиргааны оффис, дотуур байр, лаборатори зэрэг барилга байгууламжаас бүрдэх аж. Үйлдвэрлэлийн жилийн дундаж хэмжээ нь 4800 тонн юм байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Өчигдөр 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Өчигдөр 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Өчигдөр 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу
Top