x

Нүүрс тээврийн жолооч нар маргааш ажил хаялтаа эхлүүлнэ

Тээвэрчдийн гэргий нарын холбоо болон "Баян зам" тээвэрчдийн холбоо, Тээвэрчдийн зөвлөлөөс Цагаан хад-Гашуунсухайт чиглэлд нүүрс тээвэрт явж буй жолооч нарын амь нас эрсдэж буй талаар мэдээлэл хийлээ.

Тэд Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчийг яаралтай томилох, хоёр жил гаруй гацаад буй нүүрс тээврийн жолооч нарын автомашины зогсоол, амрах байрыг ашиглалтад оруулахыг шаардсан байна.

"Сарын дотор гурван тээвэрчин амиа алдаж, гурван тээвэрчин хүндээр гэмтлээ"

Тээвэрчдийн зөвлөлийн тэргүүн Н.Ялагдашгүй:

-2019 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдөр Ерөнхий сайд Ц.Хүрэлсүхийн дахиж нэг ч жолооч хөлдөж, угаартаж, замын эвдрэлээс болж амиа алдахгүй гэсэн амлалт хаа байна гэж асуумаар байна. Сүүлийн 30 хоногийн дотор л гэхэд гурван тээвэрчин цаг бусаар амиа алдаж, гурван тээвэрчин маш хүндээр гэмтлээ.

Хүн бүр нүүрсний экспорт Монгол Улсад эдийн засгийн ямар ач холбогдол өгч байгааг нь ярьдаг. Тэгсэн хэдий ч түүнийг нь зөөвөрлөж байгаа хүмүүсийн ажлын байрны нөхцөлд анхаардаггүй.

Уурхайчид, тээвэрчид нүүрсний экспортоор Монгол Улсад нэг өдөрт 8 сая ам.долларын орлого оруулдаг. Энэ дүнгийн ядаж 0.001 хувийг тэдний ажиллах орчинд зориулж өгөхийг төр засгаас хүсч байна.

120 тонн ачаатай тээврийн хэрэгсэл эргэх хөдөлгөөн хийх тийм ч амар биш. Тавантолгой-Гашуунсухайтын зам дээр тойроод гарах боломжгүй том нүх үүсээд 3-4 жил болж байхад одоог хүртэл бөглөөгүй.

Замын хэсэгхэн эвдрэлээс болж өдөр болгон шахуу нүүрс тээврийн машин унаж байхад холбогдох албаныхан яагаад тэр хэсгийг  засварлаж, нүхийг нь бөглөчхөж болохгүй байна вэ? Тэр нүхийг өдөрт 1,000-1,400 тээврийн хэрэгсэл дайрч өнгөрдөг. Ар гэрээ тэжээх гэж зүтгэх яваа маш олон залуус замын эвдрэлийг аз нь таарвал эвийг нь олоод дайраад гардаг, аз таарахгүй бол амиа алдаж байна. 

Монгол Улсын төсөвт өдөрт 8 сая ам.доллар оруулж байгаа 14 мянган хүний суурьшилтай тээвэрчдийн ажилладаг газар бол Монгол Улсад байгаа цорын ганц тог цахилгаангүй бүс байсаар байна.

Тавантолгой-Гашуунсухайтын замд олон осол гарсаар байхад дүгнэлт гаргаж, засвар арчлалтыг нь хийх ёстой зам хариуцсан компани болон хяналт тавих ёстой мэргэжлийн хяналтын байгууллага хариуцлага хүлээж, ажлаа хийхгүй байна.

Тээвэрчид аргаа бараад наймдугаар сарын 19-ний өдрөөс эхлэн 10 хоногийн суулт зарласан. Эцэст нь наймдугаар сарын 28-ны өдөр холбогдох албаны хүмүүс очиж, асуудлыг шийднэ гээд амлалт өгөөд явсан. Бүрэн эрхт төлөөлөгч томилж бидний асуудлын шийдвэрлэж өгнө гэх амлалтаа биелүүлж амжаагүй байхад дахин хоёр машин унаад нэг жолооч амиа алдаж, нэг нь ухаангүй байна.

"Нүүрс тээврийн жолооч нарын автомашины зогсоол, амрах байрыг ашиглалтад оруулахыг шаардаж байна"

Баянзам тээвэрчдийн холбооны Удирдах зөвлөлийн дарга Т.Баярхүү: 

-Тавантолгой-Гашуунсухайтын 14 мянган жолоочийн амь насыг хамгаалж чадахгүй бол бүгд ажлаа өгөөрэй гэж Ерөнхий сайд жилийн өмнө хэлсэн. Гэтэл жилийн өмнөхөөс байдал өөрчлөгдөөгүй, хариуцлага хүлээсэн хүн нэг ч алга байна.

Бид наймдугаар сарын 28-ны өдөр Тавантолгойн уурхайд тээвэрчдийн төлөөлөл болон уурхай хамтран байгуулсан тээврийн жишиг тарифыг нэмэгдүүлэх санамж бичгийн биелэлт хангалтгүй байгаа тул Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчийг яаралтай томилж, тээвэрчид, тээврийн компаниудтай уулзалт зохион байгуулах, баригдаж эхэлсэн ч хоёр жил гацсан зогсоол, амрах байрыг ашиглалтад яаралтай оруулж, ирэх өвөл жолооч нарын хаана толгой хорогдох газрыг тодорхой болгохыг шаардаж байна. 

Мөн уул уурхайн бүтээгдэхүүний орлогоос сан үүсгэж тээвэрчдэд тусалдаг болохоор жилийн өмнө ярьсан. Тэрийгээ хэрэгжүүлмээр байна. Бид Лхагва гарагаас эхлэн албан тушаалтнуудаас хариуцлага нэхэж, ажил хаялт зарлана.

"Жолооч амиа алдахад тухайн жолоочийн буруутай үйлдэл болоод үлддэг жишиг тогтчихоод байна"

Тээвэрчдийн гэргий нарын холбооны УЗГ Д.Жавзансүрэн:

-Сүүлийн ганцхан сарын дотор нүүрс тээврийн гурван жолооч амиа алдлаа. Жолооч амиа алдахад тухайн жолоочийн буруутай үйлдэл болоод үлддэг жишиг тогтчихоод байна. 

Энэ бол зөвхөн тэр 14 мянган жолоочийн асуудал биш. Нэг жолоочийн ард гэхэд 3-4 хүн хүлээгээд, санаа зовоод сууж байна. Гэр бүл, үр хүүхдээ сэтгэлдээ тээгээд олон тонн нүүрс тээвэрлээд амьдралынхаа төлөө зүтгэж байгаа хүмүүс анхаарч, шаардлагыг маань биелүүлэхийг шаардаж байна.

Сайд, дарга нар нүүрсний экспорт гээд их дүнтэй мөнгөн дүн ярихаасаа өмнө нүүрс тээвэрлэлтийг хийж байгаа жолооч нарыг ардаа хань ижил, үр хүүхэдтэй амьдралаа явах гэж зүтгэж яваа амьд хүн гэж нэг бодож үзэж, ажиллах орчинд нь санаа тавиасай гэж хүсч байна. Машин дотроо жижигхэн кабинд тээвэрлэлт хийж тэндээ амьдарна гэдэг бол хэцүү. Нүүрс тээвэрчид эрүүл аюулгүйн наад захын орчинг бүрдүүлж чадахааргүй нөхцөлд ажилладаг.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Өчигдөр 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Өчигдөр 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Өчигдөр 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу
Top