x

Т.Мөнхсайхан: Хөгжлийг үнэтэй тоног төхөөрөмж, үнэтэй шинжилгээгээр хязгаарлаж ойлгож болохгүй

Эмнэлгийн тусламж үйлчилгээний төвлөрөлийг сааруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, үндэсний төвүүдийн үйл ажиллагааг тогтолцооны түвшинд буюу нэгжээс нь лавлагаа шатлал хүртэл харилцан уялдуулах, нотолгоонд тулгуурласан бодлого боловсруулах зорилгоор Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан наймдугаар сарын 26-аас эхлэн лавлагаа шатлалын эмнэлгүүдийн одоогийн байдал, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэн хамтарсан цуврал уулзалтуудыг зохион байгуулж байна.
 
Уулзалтанд  ЭМЯ-ны харьяа газар, хэлтсийн удирдлага болон мэргэжилтнүүд, Нийслэл, дүүргийн эмнэлгийн удирдлагууд оролцож байна. Өнөөдрийн хамтарсан уулзалтаар Эмгэг Судлалын Үндэсний Төвийн захирал, АУ-ны доктор, клиникийн профессор Г.Уянга тус төвийн хөгжлийн хөтөлбөрөө танилцуулж, холбогдох албаныхантай хэлэлцлээ.

Эмгэг судлалыг хөгжүүлэхгүйгээр бид эрүүл мэндийн салбар хөгжиж байна гэж хэлэхэд дутагдалтай бөгөөд хүссэн хэмжээнд хүртэл хөгжүүлэх нь чухал.

Уулзалтын үеэр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “Өнөөдөр байгууллагынхаа танилцуулгыг хийсэн Эмгэг Судлалын Үндэсний төвийн хамт олонд баярлалаа. Эрүүл мэндийн салбарын ялангуяа нотолгоонд сууриласан анагаах ухааны чухал салбаруудын нэг нь эд эс, эмгэг судлал юм. Эмгэг судлалыг хөгжүүлэхгүйгээр бид эрүүл мэндийн салбар хөгжиж байна гэж хэлэхэд дутагдалтай бөгөөд хүссэн хэмжээнд хүртэл хөгжүүлэх нь чухал. Бид хөгжлийг үнэтэй тоног төхөөрөмж, үнэтэй шинжилгээгээр хязгаарлаж ойлгож болохгүй. Эд эс, эмгэг судлалыг хөгжүүлж чадсанаар онош буруу тавигдах мэргэжлийн алдаанаас сэргийлэх, цаг алдалгүй эмчилгээ, үйлчилгээг эхлүүлэх боломжийг бүрдүүлэх, ард иргэд гадаад руу шинжилгээгээ баталгаажуулна гэж зорчих хөдөлгөөнийг багасгах зэрэг олон талын ач холбогдолтой.

Эмгэг судлалын өнөөдрийн энэ тогтолцоог өөрчилж, сайжруулахгүй бол тодорхоогүй зүйл их байна. Хамгийн наад захын жишээ нь эмнэлгүүдээс эд эсийн  шинжилгээ авах, сорьцыг  ЭСҮТ-д илгээх, шинжилгээний хариуг эргээд хэрхэн хүргэх энэ цикл ямар урсгал, системээр явахыг тодорхой болгох, шинжилгээний эцсийн дүгнэлтийг хэн хийх ёстой, лаборотори эмнэлгүүдийн хоорондын уялдаа холбооны зураглалыг тодорхой болгох нь нэн  шаардлагатай.

Өнөөдөр үйлчлүүлж буй ард иргэдэд саванд нь шинжилгээг нь хийж өгөөд нэг газар руу өгчих гээд явуулдаг эмнэлгүүд ч байна. 

Өнөөдөр үйлчлүүлж буй иргэдэд саванд нь шинжилгээг нь хийж өгөөд нэг газар руу өгчих гээд явуулдаг эмнэлгүүд ч байна.  Бид энэ асуудлаас эхлээд шийдэх, боловсронгуй болгох олон ажил байна. ЭСҮТ-д энэ тогтолцоог нэгжээс нь эхлээд цогцоор нь харах, боловсронгуй болгох эрх, бас үүрэг нь байгаа. ЭМЯ-ны зүгээс бодлогоор хэрхэн дэмжих вэ гэдгийг богино хугацаанд санал болгож буй асуудлыг шийдвэрлэхэд анхаарна. Харин ЭСҮТ ойрын хугацаанд хөгжлийн төлөвлөгөө, тэргүүлэх чиглэл, нэн тэргүүнд шийдвэрлэх асуудлаа хэлэлцүүлэгээс гарсан санал, зөвлөмжийг тусган хэлэлцэж, дэмжлэг авах шаардлагатай тулгамдсан асуудлаа тодорхой болгохыг” зөвлөв.

Эх сурвалж: ЭМЯ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Өчигдөр 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Өчигдөр 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Өчигдөр 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу
Top