x

М.Шижирбаяр: "Нар мон" компанийн эзэмшлийн газрыг хуулийн дагуу хүчингүй болгосон

"Тавантолгой түлш" компани, Нийслэлийн ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтэс, Газар зохион байгуулалтын албанаас хамтарсан хэвлэлийн бага хурал зохион байгуулав.

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт орших "Нар мон" ХХК-ийн эзэмшлийн газрыг Нийслэлийн Засаг дарга асан С.Амарсайханы захирамжаар хураан авсантай холбогдуулан өчигдөр /2020.09.07/ тус компанийн захирал М.Хүрэлсүх хэвлэлийн бага хурал хийж, хууль зөрчсөн захирамжийг Захиргааны хэргийн шүүхэд өгөх, С.Амарсайханыг албан тушаалаа урвуулан ашигласан асуудлаар хуулийн байгууллагад шалгуулахаа мэдэгдсэн билээ.

"Төрийн байгууллага хувийн хэвшлийн газрыг хурааж авлаа гэдэг нь ташаа мэдээлэл"

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны орлогч дарга М.Шижирбаяр: 

-Цахим орчинд төрийн байгууллага хувийн хэвшлийн газрыг хурааж авлаа гэх ташаа мэдээлэл тархаад байна. Үүнд төрийн байгууллагын зүгээс тухайн газрыг хуулийн хүрээнд яагаад хураахаар болсон болон тухайн газар дээр улсын чанартай ямар бүтээн байгуулалт хийгдэх талаар товч мэдээлэл өгөхөөр өнөөдрийн хэвлэлийн хурлыг хийж байна.

"Нар Мон" ХХК нь Дүнжингарав худалдааны төвөөс зүүн тийш Амгалан өртөөний замтай нийлдэг хэсэгт 2.7 га газрыг анх Баянзүрх дүүргийн засаг даргын 2011 оны А/576 дугаар захирамжаар таван жилийн хугацаатайгаар эзэмшсэн байдаг.

Дараа нь тус дүүргийн Засаг даргын 2018 оны А/22 дугаар захирамжаар 27,598 метр квадрат газрыг эзэмших эрхийн хугацааг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр сунгасан. Мөн онд тухайн газраа нийслэлийн Засаг даргын захирамжтай болгосон байдаг.

Харин 2020 онд нийслэлийн Засаг даргын А/505 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг нь хуулийн дагуу хүчингүй болгосон.

Учир нь "Нар мон" ХХК нь анх тухайн газрын БЗД-ийн Засаг даргын захирамжаар эзэмшихдээ дуудлага худалдааны төлбөрөө төлөөгүй. Мөн нийслэлийн Засаг даргын захирамжаар газрыг эзэмшихдээ тухайн газрыг жил болгон ашигласны төлбөрөө төлөөгүй.

Тиймээс хуулийн дагуу тухайн газрыг хураан аваад, дараа нь нийслэлийн ИТХ-ын хурлаар “Тавантолгой түлш” ХХК-д эзэмшүүлэхээр баталж, нийслэлийн Засаг даргын 2020 оны А/506 дугаар захирамжаар 22.6 га газрыг тус компанид сайжруулсан түлш үйлдвэрлэл, агуулахын зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэх эрх олгосон.

Тухайн компанийн өчигдөр мэдээлэл хийхдээ харуулсан эзэмшсэн газрын төлбөрөө төлсөн гэх акт нь тус компанийн эзэмшилд байдаг Шөнийн захын худалдааны төвийн 4,500 метр квадрат газрын төлбөр юм.

ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн С.Энхжаргал:

-“Тус компанийн хувьд тухайн газрыг зөвхөн эзэмших эрхтэй байсан. Газар эзэмших эрхтэй холбоотой асуудал Газрын тухай хуулиар зохицуулагддаг. Монгол Улсын иргэнд өмчлүүлснээс бусад газар бол төрийн өмчид байдаг.

Төрийн өмчийн газрыг тодорхой нөхцөл болзолтойгоор иргэн, аж ахуйн нэгжид эзэмшүүлэх асуудлыг Газрын тухай хуулиар зохицуулсан байдаг.

Тус хуулийн дагуу "Нар мон" компани нь улирал бүрийн сүүлийн сарын 25-ны өдрийн дотор тухайн газрын төлбөрийг төлж барагдуулна гэх үүргийг хүлээдэг. Гэрээ болон Газрын тухай хуульд заасан үүргээ тухайн компани биелүүлээгүй учир газар эзэмших эрхийг нь хүчингүй болгосон.

Харин газар эзэмшигч нь "Төрийн байгууллагаас газрын төлбөр төл гэж шаардаагүй, нэхэмжлэх ирээгүй" гээд газрын төлбөрөө төлөхгүй байх хууль зүйн үндэслэл байхгүй” гэв.

"Тухайн газрыг шахмал түлш савалж, нөөцлөх зорилгоор ашиглах төлөвлөгөөтэй байгаа"

"Тавантолгой түлш" ХХК-ийн Борлуулалтын албаны дарга Д.Миняа:

-“Тавантолгой түлш" бол нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах зорилгоор байгуулагдсан онцгой үүрэг хүлээсэн компани. Бид баруун бүсийн шахмал түлшний үйлдвэрээ хоёр жилийн өмнөөс ашиглалтад оруулж, өнгөрсөн өвөл нийслэлийнхээ гэр хорооллын айл өрхүүдээ сайжруулсан шахмал түлшээр ханган ажилласан.

Бид нийслэл болон Засгийн газарт газрын асуудлыг удаа дараа тавьж байсан. Бид өвлийн бэлтгэлээ хангаж, шахмал түлшээ нөөцлөхөд том хэмжээний газар олдоггүй.

Улаанбаатар хотын гэр хорооллын айлуудын нэг өдрийн хэрэгцээ нь 3,000-5,000 тонн түлш байдаг. Үүнийг бид хүйтний улирал эхлэхээс өмнө зориулалтын агуулахад нөөцлөх шаардлага тулгардаг.

Бид хоёр үйлдвэрээс ирж буй түлшийг савалж, нөөцөлж, хадгалах зорилгоор Баянзүрх дүүргийн 10 дугаар хороонд байгаа газрыг ашиглах төлөвлөгөөтэй байгаа. 

Манай компани төр, хувийн хэвшлийн хооронд өмнө нь үүссэн газартай холбоотой маргааныг нь сайн мэдэхгүй. Ямартай ч бид хүйтний улиралд иргэдийн хэрэгцээнд хангалттай хэмжээний түлш бэлтгэж, нөөцлөх зорилгоор бүтээн байгуулалтын ажлаа тус газарт хийхээр төлөвлөж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • УЛААН СҮХ (203.91.115.248)
    хуулийн нэр барьж дээрэм хийж байгаа одоо удахгүй компаний захиралын АТГ ямар нэгэн юмаар шалгаад ёстой балиар амьтан байсан байна гээд хөлсний сэтгүүлч нэртэй сүгүүдээр баахан балбана жигшүүлнэ ЭНЭ БОЛ ЗҮГЭЭР Л 1937 ОНД ХЭРЭГЛЭЖ БАЙСАН ТУРШЛАГА
    2020 оны 09 сарын 08 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Өчигдөр 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Өчигдөр 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Өчигдөр 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу
Top