x

Р.Даваадорж: Өрийн талаар А үсэггүй хүн Монгол Улсыг удирдаж байна

Эдийн засгийн ухааны доктор (Ph.D) Р.Даваадорж

 

МОНГОЛ УЛСЫН ГАДААД ӨР АЮУЛЫН ХАРАНГА ДЭЛДЭЖ БАЙНА

Монгол улсын Ерөнхий сайд хүн цэрэг хувцас, буунд дуртай байх эсэхээс үл шалтгаалж өдөр бүр харж, хянаж байх ёстой нэг статистик тоо байдаг. Тэр нь улсынх нь гадаад өрийн хэмжээ. Бидний амьдарч байгаа энэ цаг үед танкаар улс орныг эзлэх боломж бараг байхгүй. Харин эдийн засгаар нь, гадаад өрөөр нь барьцаалж газар нутгийг нь авчихсан жишээ бол бий шүү.

2013 онд Тажикстан улсын гадаад өрийн хэмжээ ДНБ-хээ 50 хувиас давж, зээлээ төлөхөд хүндрэл үүссэн учраас гадаад өрийн зарим хэсгийг цуцлахын тулд Уулын-Бадахшаны тодорхой газар нутгийг БНХАУ-д шилжүүлснээр 2013 оны 5 сарын 6 өдөр өмнөд хөршийн цэргүүд тухайн нутаг дэвсгэрт нэвтэрч орсон талаар мэдээлж байв. Мөн 2017 оны 12 сарын 9 өдөр Шри-Ланк улс Хамбантотын усан боомтоо 1.3 тэрбум ам.долларын гадаад өрийнхөө зарим хэсгийг чөлөөлөх зорилгоор 99 жилийн хугацаатай Хятадад хүлээлгэн өгсөн байна. Мөн Африк дахь Жибути улс Хятадаас зээлсэн өрийнхөө улмаас тус улсад усан боомтоо алджээ. Ийм жишээ олныг дурдаж болно.  

2016 оны Улсын Их Хурлын сонгуулиар Монгол Ардын Нам мөрийн хөтөлбөртөө Ардчилсан намын өнгөрсөн дөрвөн жилийн үйл ажиллагааг шүүмжлэн, ялангуяа “өрийн асуудал”-ыг онцолж, “Эх орноо өрнөөс салгаж чадна” гэж амлалт авав. Тэдний “Шинээр хүүхэд төрөөд л 15 сая төгрөгийн өртэй болж байна” гэх сурталчилгаа олон сонгогчдыг цочирдуулж санал өгөхөд нь нөлөөлсөн байж таарна. Гэтэл “өөдөө шидсэн чулуу өөрийн толгой дээр” гэгчийн үлгэр болсон юм. Монгол Ардын Нам Засгийн эрхийг аваад өнгөрсөн 4 жилийн хугацаанд “хүүхэд, хөгшидгүй хүн бүр 30 сая орчим төгрөгийн өртэй” болгож амжжээ.

Хүснэгт 1. Монгол улсын НИЙТ ГАДААД ӨР (сая ам.доллар)

 

6/30/2012

6/30/2013

6/30/2014

6/30/2015

6/30/2016

6/30/2020

Засгийн газар

 2,010

 3,543

 3,612

 3,674

 4,786

7,891

Төвбанк

264

 591

1,058

1,851

1,758

2,083

Хадгаламжийн байгууллага (Төв банкнаас бусад)

 779

1,296

 1,551

 2,241

 2,216

1,702

Бусад салбарууд

 2,691

 2,867

 3,683

 3,798

 8,304

8,105

Шууд хөрөнгө оруулалт: Компани хоорондын зээллэг

 7,416

 10,147

 11,010

 10,864

 7,196

11,030

Нийт гадаад өр

 13,161

 18,444

 20,914

 22,429

 24,260

30,814

Эх сурвалж: Монгол банк

Ерөнхий сайдын гадаад өрийн асуудлаар хийсэн мэдэгдэл нийгмийн сүлжээнд ихэд шүүмжлэл дагуулж буй бололтой. Харин түүний хэлсэн ярьсан нь гадаад өрийн талаар А үсэггүй хүн Монгол улсыг удирдаж байгааг нотлон харууллаа. Монгол улсын гадаад өр 30 тэрбум $ давмагц, өрөөр улс төрждөг улс төрийн хүчин сандарчээ. Гэвч бурууг дандаа бусдаас эрж явдаг зангаа энэ удаа ч орхисонгүй. Ерөнхий сайд өрийн статистик дотроос Засгийн газрын өр бусад аж ахуй нэгж , компаниудын өрнөөс бага байгааг анзаарсан бололтой юм. Ингээд бөөн баяр. Бид мэдээгүй байхад өр нэмэгдсэн байна гэж омогдож бусдыг буруутгасан нь учир мэдэх иргэдийн хөх инээдийг хүргэж байна.

Хэн нэгэн иргэн хувийн компани удирдаж байна гэж үзье. Түүний компани гадаад улсаас ямар нэгэн зээл авч чадахгүй. Зөвхөн Монгол улсын төр барьцаа тавьсан тохиолдолд ийм боломж гарч ирнэ. Гэхдээ зах зээлийн хатуу шалгуур хангаж байж хөрөнгө босгох боломж томоохон аж ахуй нэгжид бий. Тэд олон улсын санхүүгийн байгууллагын шалгуурыг давах хангалттай барьцаа хөрөнгөтэй байгаа тохиолдолд гадны зээл авч чадна. Тиймээс Ерөнхий сайдын хэлээд байгаа шиг хувийн компани өр тавьж улсыг хохироох асуудал огт гарахгүй. Ер нь гадны хөрөнгө оруулагчид эрсдэл өндөртэй манайх шиг улсад зээл олгохдоо заавал Засаг, төрийнх нь баталгаа шаарддаг юм. Тухайлбал 2018 онд Хөгжлийн банк 500 сая ам.долларын бонд, Монголын Ипотекийн Корпораци ОССК 300 сая ам.долларын бонд босгоход Монголын төр баталгаа гаргаж өгсөн байж таарна.

Ерөнхий сайд хувийн компаниудаа уулгалан буруутгахаас өмнө өөрийн Засгийн газрын оруулж ирж буй төсвийн алдагдлаа бууруулахад санаа зовинох ёстой байж. Өнгөрсөн дөрвөн жилд баталсан төсвийн алдагдал 4 жилийн нийлбэр дүнгээрээ 9 их наяд төгрөг болсон. Тэгвэл сая өргөн барьж, батлуулсан төсвийн тодотголд Нэгдсэн төсвийн тэнцлийг бас дахин 2 их наяд 771 тэрбумаар нэмэгдүүлж. 12 их наяд төгрөг гэдэг бол тоглоом биш. Бараг 5 тэрбум ам.долларын өрийг дөрөвхөн жилийн дотор үйлдвэрлэчихэж. Монгол төрийн түүхэнд байгаагүй их хэмжээний өр. Хэрвээ Засаг толгойлж буй хүн нь эдийн засаг бага ч гэсэн гадарладаг байсан бол өрийн зохист хэмжээгээ мөрдөх байсан биз. 

Гадаад өрийн зохист хэмжээ улс орнуудын хувьд харилцан адилгүй байдаг хэдий ч дийлэнх нь өрийн хэмжээгээ ДНБ-хээ 50 хувиас хэтрүүлэхгүй байхыг эрмэлзэж, хуульчилсан байдаг. Харин манай улс 2010 онд “Төсвийн тогтвортой байдлын тухай” хуулийг баталж, улсын өрийн өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсэн үлдэгдэл нь тухайн жилийн оны үнээр тооцсон дотоодын нийт бүтээгдэхүүний 40 хувиас хэтрэхгүй байхаар заасан билээ. Энэ нь дэлхийн жишигт нийцэхүйц зохист хэмжээ бөгөөд манайхан “өрийн тааз” гэж нэрлэжээ. Гэвч сүүлийн жилүүдэд Монгол улс төсвийн тогтвортой байдлын хуулийн үзэл санааг эвдэж дээрх заалтуудын хэм хэмжээг хэд хэдэн удаа өөрчилсөн байдаг. Монгол улсын нийт гадаад өр ДНБ-ий 220 гаруй хувьд хүрч дэлхийн улс орнуудыг энэ үзүүлэлтээрээ тэргүүлж эхэллээ.

Ийнхүү гадаад өрийн хэмжээ зохих түвшингээс давсан тохиолдолд улс орны эдийн засгийн макро үзүүлэлтүүд огцом буурч, нийгмийн амьдрал тогтворгүй болж, улс төрийн нөхцөл байдал хурцдах нөхцөл үүсдэг. Тухайлбал,

1.​ Санхүүгийн эх үүсвэрээ бие даан зарцуулах эрхгүй болно,

Аливаа тусгаар улс иргэдийнхээ амьжиргааны түвшинг дээшлүүлэх, улс орны хөгжил дэвшилд хүргэх боломжит хувилбарыг сонгож санхүүгийн нөөц, эх үүсвэрээ чөлөөтэй зарцуулах боломжтой байх нь чухал. Гэтэл “өрийн урхи”-нд орсон засгийн газар санхүүгийн бүхий л нөөц боломжоо зөвхөн өр зээлийн асуудлаа эцэслэн дайчлан шийдвэрлэхээс өөр гарцгүй болно.

2.​ Бүрэн эрхт байдлаа алдах эрсдэл тулгарна,

Улс орны санхүүгийн асуудал нь бусдаас хараат болсон тохиолдолд улс орны тусгаар тогтнол өндөр эрсдэлтэй байна гэсэн үг. Хэдийгээр өнөө үед өрөөс шалтгаалаад тусгаар тогтнолоо алдах асуудал төсөөлөх аргагүй мэт санагдаж болох юм. Гэвч түүх сөхөж, үзье. 1862 оны 5 сарын 5 өдөр Мексикийн 4000 орчим цэрэг Францын армийг бут цохижээ. Энэ өдрийг Cinco de Mayo буюу Мексикийн тусгаар тогтнолын баяр хэмээн өргөнөөр тэмдэглэж байна. Мексик Францад төлөх өр төлбөрөө хойшлуулмагц 2 орны хооронд дайн эхэлсэн юм. Хэдийгээр өнөөдөр ийм түүх давтагдах боломжгүй хэдий ч гадаад өрийн хараат байдал аливаа улсын төрийн эрх мэдэлд нөлөөлөх хүртэл хэмжээнд хадгалагдаж байна. Энд Грек улсын жишээг дурдаж болох юм. 2009 онд Грекийн гадаад өрийн хэмжээ ДНБ-ий 113 хувьтай тэнцсэнээр "Өрийн хямрал" эхэлсэн түүхтэй. 2015 онд ОУВСангийн 1,54 тэрбум еврогийн зээлээ төлөх боломжгүй болсноо зарлах үед ажилгүйдлийн түвшин туйлдаа хүрч, нийгмийн амьдралд үймээн самуун даамжирч, улс орныг удирдах эрх мэдлийн тодорхой хэсгийг гадаадын зээлдүүлэгчдийн эрх мэдэлд шилжүүлэхээс өөр аргагүй байдалд хүрчээ. Олон улсын зээлжих зэрэглэлийг тогтоодог байгууллагууд (S&P, Fitch и Мoody’s) Грек улсын бондын зэрэглэлийг хөрөнгө оруулагчдын хувьд асар өндөр эрсдэлтэй ССС болгож бууруулав. Ийм бондыг “хог” гэж нэрлэх бөгөөд огт борлогддоггүй.

3.​ Ирээдүйгүй улсын жагсаалтад багтана,

Гадаад өрийн хэмжээ улс орны ирээдүйн хөгжил хоёр хоорондоо салшгүй холбоотой. Зээлийн төлбөрийг дахин зээл авч санхүүжүүлэх нь ирээдүйн орлогоосоо хумсалж байгаа нэг хэлбэр. Өөрөөр хэлбэл, ирээдүй хойч үеэ эдийн засгийн өсөлтөөс хүртэх боломжийг хязгаарлаж байгаа явдал юм.

ТӨГСГӨЛИЙН ОРОНД

Монгол ёс заншил өргүй байхын үнэ цэнийг “Өргүй бол баян, өвчингүй бол жаргал” хэмээн зүйрлэж, үеийн үед сургаж ирсэн уламжлалтай ард түмэн билээ. Улсын гадаад өрийн хэмжээ зохист хязгаарыг давсан тохиолдолд ноцтой үр дагаварт хүрч болохыг зарим нэгэн улсын туулж өнгөрүүлсэн түүхэн бодит жишээгээр авч үзэхэд ийм байна. Гадаад өрийн асуудал нийгмийг цочроож, элдэв хөдөлгөөн гарах, түүнийг бусад улс орон өөрийн эрх ашигт тохируулан ашиглах, тэр бүү хэл улс төрийн дэглэм солигдоход хүргэж байжээ. Дэлхийн хоёр том гүрний дунд хавчуулагдсан “жижиг” орны хувьд “гадаад өрийн асуудал” төрийн хар хайрцагны хэмжээнд яригдах учиртай. Харин ямар нэгэн улс төрийн хүчин сонгогчдоо даллан дуудах хэрэгсэл биш. Тэр тусмаа хэн нэгэн сайдын хувийн рейтингээ өсгөх гэж хамаа намаагүй бурдаг асуудал ерөөсөө биш юм билээ. 

2020.09.08

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Lkhagva (202.126.89.112)
    Orh ger ortei bol setgeriin shunal boldog baihad,uls ornoo iim ih orond oruulchihaad,uls Torjood ,songuuli gej sanaa sovohoos ooriig bodohgui bgaani.ediin zasgiin medleggu in gai ym bna.Erdemtediin sudalgaa tootsoog ergej haraa ch.....Gazar nutgaa orond aldsanaas unsen deer bolno!!!!
    2020 оны 10 сарын 31 | Хариулах
  • Irgen (70.181.124.42)
    Hyrelbaatar gedeg nuhur ulsiin sanhyyg samarch duuslaaa.odoo bushuuhan zailuulj shiitgel onooh heregtei.oron nutgiin so guuli MAN iig byy songo.
    2020 оны 09 сарын 11 | Хариулах
  • гадаадад гацаагдсан иргэн (67.80.29.24)
    иймэрхуу ойворгон мангар уман тэнэгийг сонгосон ард тумэн унэндээ л хоорхий харамсалтай юм да..одоо яана да
    2020 оны 09 сарын 10 | Хариулах
iШинэ мэдээ
Хятад эрэлтээс давуулан үйлдвэрлэж байгаа гэдэг нь АНУ-ын өнцөг 12 цаг 12 мин Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ 12 цаг 16 мин Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймэрт хоёр айлын гэр шатжээ Уржигдар 10 цаг 14 мин Сурагчийн биед халдсан багшийг 10 хоног баривчилжээ Уржигдар 09 цаг 57 мин Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хээрийн түймэр гарчээ Уржигдар 09 цаг 41 мин Мөрийтэй тоглоомд мөнгө алдсан гэж хоёр иргэнийг хууль бусаар хорьж, биед нь халдсан этгээдүүдийг яллагдагчаар татжээ Уржигдар 09 цаг 13 мин О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах цаг болсон Уржигдар 08 цаг 54 мин Дэлхийн хэмжээнд батлан хамгаалахын зардал шинэ дээд үзүүлэлтэд хүрч өсжээ Уржигдар 08 цаг 36 мин Улаанбаатарт ялимгүй хур тунадас орно Уржигдар 08 цаг 18 мин Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхор”-ын Ч.Энхтайван байв 2024-04-22 Б.Ундраа: Төгрөгийн тогтвортой байдлыг хангаж чадаагүйгээс нэг сая иргэн ядуу амьдарч байна 2024-04-22 Монгол охин "ГАЙХАМШИГТ ХҮМҮҮС"-ийг байлдан дагууллаа 2024-04-22 Иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-нөөс зогсооно 2024-04-22 Он гарсаар залилах, хулгайлах төрлийн гэмт хэрэг хамгийн их гарчээ 2024-04-22 Хот, нийтийн аж ахуйн ажилчдын хүүхдүүдийг Германд сургана 2024-04-22 Зургаадугаар ангийн сурагчид монгол бичгийн үсэг болж, цагаан толгойн баяр хийжээ 2024-04-22 М.Эрдэнэбат: МҮОНРТ-ийн үйл ажиллагаа, удирдлагын тогтворгүй байдлыг үүсгэдэг санхүүгийн гинжин хэлхээг таслах, өөрчлөх хэрэгтэй 2024-04-22 Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхитай байна 2024-04-22 Хэлсэн үгнийхээ эзэн, идсэн хоолныхоо сав бол! 2024-04-21 Ц.Сандаг-Очир: Импортоор орж ирж байгаа эмийн 80 хувийг 5-6 компани нийлүүлж байна 2024-04-21
iИх уншсан
Түргэн тусламж ирэхээс өмнө 16 настай охин амьсгал хураагааг... Монгол төрийн "Хатан ээж" Эмийн сонсголд ирсэнгүй П.Эрхэмбаяр: Р.Базарыг баривчлан саатуулахдаа иргэний жам ёс... Хэлсэн үгнийхээ эзэн, идсэн хоолныхоо сав бол! Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхо... Алуурчин ивээлдээ авдаг Ерөнхий сайд Монголд хэрэггүй Маргааш төвийн болон говийн аймгуудаар цас орж, цасан шуурга... Энэ сарын 20-ноос ихэнх нутгаар хүйтэрч, цасан болон шороон ... Монгол охин "ГАЙХАМШИГТ ХҮМҮҮС"-ийг байлдан дагууллаа Өнөөдөр үүрээр агуулахад гарсан галыг бүрэн унтраажээ Зургаадугаар ангийн сурагчид монгол бичгийн үсэг болж, цагаа... О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах цаг бол... Осолд өртсөн зургаан хүний гурав нь мэс заслын, гурав нь эрч... Жао Жи Чиань: Хятад жуулчдын хамгийн их очих дуртай газар нь... Мөрийтэй тоглоомд мөнгө алдсан гэж хоёр иргэнийг хууль бусаа... Гадаадын 56 иргэнийг Монголд дахин оруулахгүй байх хугацаа т... Сурагчийн биед халдсан багшийг 10 хоног баривчилжээ Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэллээ Намууд ба хамууд Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан
Top