x

УИХ-ын гишүүн С.Амарсайханыг хуулийн байгууллагаар шалгуулна гэв

Нийслэлийн Засаг дарга асан С.Амарсайхан хууль зөрчин “НарМон” компанийн газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгосон талаар өнгөрсөн долоо хоногт хэвлэлүүд мэдээлсэн. Харин Засаг дарга асан, өдгөө УИХ-ын гишүүн өөрийн цахим хуудсаар үүнийг гүтгэлэг гэж мэдэгдсэн. Харин нь хэн нь гүтгээд байгаа, хөшигний ард ямар үйл явц өрнөж байгаа талаар өнөөдөр “НарМон” компанийн захирал М.Хүрэлсүх болон тус компанийнхан сэтгүүлчдэд танилцууллаа. Тус компанийн 25 жил эзэмшсэн Амгалан дахь газрын зөвшөөрлийг хүчингүй болгосон нь хууль бус, бүр гэмт хэргийн шинж чанартай учраас тэд Захиргааны хэргийн шүүхэд хандана гэлээ.

Тухайлбал, Засаг дарга асан С.Амарсайхан төлбөрөө төлөөгүй гэсэн үндэслэлээр газрын эрхийг цуцалсан гэж захирамж дээрээ бичсэн боловч тус компани ямар ч өр төлбөргүй, бүр илүү төлөлттэй байгаа гээд Засаг даргын захирамж гаргахаас 14 хоногийн өмнө холбогдох албанаас “НарМон” компани ямар нэгэн өр төлбөр байхгүй гэж баталгаажуулсан албан бичгийг үзүүллээ.

Тэрбээр “Нийслэлээс манай газрын эрхийг цуцалсан талаараа бидэнд мэдээлээгүй. Бид Амгалан дахь тухайн газартаа складын аж ахуй эрхэлдэг, энэ зун дахин хоёр агуулах нэмж барихаар төлөвлөсөн байсан. Гэвч өнөөдрийг хүртэл манай компанитай холбоотой нэг ширхэг ч нэхэмжлэлийг бидэнд өгөхгүй байгаа. Бид өмнө нь газрын мөнгөө цаг тухай бүрт нь төлж, байсан” гэж мэдэгдэв. 

Мөн энэ талаар "НарМон" ХХК-ийн менежер Г.Золбоот “Манай компани нь 1996 оноос тухайн газарт үйл ажиллагаа явуулж байгаа. Бид тухайн үеийн Нийслэлийн Засаг дарга Х.Наранцацралтын захирамжийн дагуу ХХК түлш, модон материалын зах байгуулах гэрээ гэрчилгээг гаргуулж авсан. Мөн сүүлийн 20 жилийн турш төмөр замын болон бусад аж ахуйн нэгж байгууллагатай хамтран ажиллаж ирсэн. Гэтэл гэнэт ингэж нууцаар захирамж гарган, наймдугаар сарын 18-ны өдөр албан бичгийг үйлдэж, 24-ний дотор газараа чөлөөлөхийг шаардсан байсан. Тухайн албан бичиг нь ч хугацаанаасаа хоцорч буюу 28-ны өдөр ирсэн" гэв. 

"НарМон ХХК" долоон хоногийн өмнө уг асуудлаар Нийслэлийн Засаг даргын түр үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгаланд албан бичиг хүргүүлсэн боловч хариу ирээгүй аж. Иймд тэд Захиргааны хэргийн шүүхэд хандахаас гадна энэ нь албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй хэрэг тул Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарт хандана гэдгээ хэллээ. 

Үүнээс гадна газрыг нь дээрэмдэн авахын тулд АТГ-д зохиомол хэрэг үүсгэх, дарамтлах нөхцөл үүсч байгаа учраас тэд хэвлэлийнхэнд хандаж байгаа аж.

Холбоотой мэдээлэл:

М.Хүрэлсүх: 25 жилийн турш хэвийн явсан бизнесийг ТӨР нэг л өглөө дээрэмдэж байна

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Өчигдөр 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Өчигдөр 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Өчигдөр 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу
Top