x

Ногдол ашгаараа ирээдүйдээ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ хийцгээе

Энэ сарын 3-ны өдрөөс эхлэн 1072 хувьцааны 2019 оны ногдол ашгийн мөнгийг иргэдийн арилжааны банкны данс руу шилжүүлж эхэлсэн билээ.

Тодруулбал, улсын хэмжээнд данс нь баталгаажуулсан 857,491 иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг олгож эхлээд байна. 

1072 хувьцааны нэгж хувьцааг 90 төгрөг байхаар тооцсон. Үүнээс татварын хуулийн дагуу 10 хувийн татвар авч, иргэдийн гар дээр очих нэгж хувьцаа нь 81 төгрөг болох юм. Харилцагч та 1072 хувьцаагаа огт ашиглаагүй бол 1072*81=86832 төгрөг таны дансанд орно.

Эрхэм танд ногдол ашгийн мөнгөөрөө урт хугацаанд өндөр өгөөж өгөх хувьцаанд хөрөнгө оруулалт хийхийг зөвлөе.

Таныг шийдвэр гаргахад тань дараах нийтлэл туслах болно.

ЭРТ ЭХЭЛЖ АЛСЫГ ХАР

Коронавирусийн цар тахал дэлхийг чичрээж байгаа энэ үед улс орнууд иргэдийнхээ амьжиргааг залгуулах эдийн засгийн цогц арга хэмжээг авч байна. Манай улсын хувьд хувийн хэвшилд ажилладаг бүхий л иргэд нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй бүтэн цалингаа 6 сарын хугацаанд авч эхэлсэн. Дээрээс нь нэмээд хэрэв байгууллагынх нь ашиг, орлого өнгөрсөн жилийнхээс буурсан бол 200,000 төгрөг, 1072 хувьцааны ногдол ашиг авахаар болж, орон сууцны 8 хувийн зээл төлөх хугацаа хойшлогдож, хүүхэд бүрт олгодог мөнгө 100 мянга болсон зэрэг нь олон хүний амьдралд нэмэртэй л байна.

Энэ мөнгө нь зарим хүмүүст өдөр тутмын амьдралаа залгуулахад нь зайлшгүй хэрэгтэй байгаа бол зарим хүнд тодорхой хэмжээний санхүүгийн нэмэлт орлого болж байна. Тийм ч учраас өөрт нь яг одоо нэн шаардлагатай биш байгаа учраас энэхүү мөнгөнийхөө тодорхой хувиар хөрөнгө оруулалт хийх хүсэлтэй иргэд хэрхэн, яаж гэсэн асуултыг бидэнд илгээсэн юм.

ХӨРӨНГӨ ОРУУЛАХ ЗӨВ ЦАГ ХУГАЦАА

Дэлхийн алдартай хөрөнгө оруулагчид “Хөрөнгө оруулалт хийх хамгийн зөв цаг хугацаа бол эрт эхлэх, харин өгөөжийг нь урт хугацаанд харах” гэж зөвлөдөг. Мөн хөрөнгө оруулалт хийх гэж байгаа компаниа ямар салбарт үйл ажиллагаа явуулдгаас нь эхлээд хэн удирддаг, санхүүгийн хувьд хэр тогтвортой, ирээдүйн чиг хандлага нь ямар байх вэ гээд бүгдийг сайтар судлахыг сануулдаг билээ.

Тухайлбал, хүн төрөлхтөн оршин тогтносоор байгаа цагт хоол идэж, ус уух нь тодорхой тул Түмэн Шувуут ХК, Монос хүнс ХК зэрэг хүнсний үйлдвэрлэлийн салбарын компаниуд дампуурах эсвэл хувьцааны үнэлгээ нь буурах магадлал тун бага...гэх мэт олон жишээг энд татаж болно. Эсрэгээрээ буруу хөрөнгө оруулалт хийвэл маш их алдагдалд унах эрсдэлтэй.

Тиймээс хөрөнгө оруулалтыг эрт эхэлж, өгөөжийг урт хугацаанд хар гэсэн дэлхийн алдартай хөрөнгө оруулагчдын зөв болохыг баталсан Монголын АПУ, Сүү компанийн сайн жишээг та бүхэнд хүргэе.

АПУ ХК

Хэрэв та 2003.01 сараас 2020.04 сар хүртэл /нийт 203 сар/ сар бүр 40 мянган төгрөгөөр АПУ ХК-ийн хувьцааг худалдан авч байсан бол энэ хугацаанд нийт 2,7 сая ширхэг хувьцаатай болсон гэсэн үг юм. Энэ хугацаанд АПУ ХК 2 удаа 100 болон 10-ын харьцаагаар хувьцаагаа хуваасан байна. Ингээд хувьцааны үнэлгээг 2020.04-р сарын ханшаар тооцвол та нийт 1.4 тэрбум төгрөгтэй болжээ. Өөрөөр хэлбэл та 21 настайдаа анх ажилд орж, сар бүр цалингаасаа 40 мянган төгрөг буюу 38 нас хүртлээ хийсэн нийт 8 сая 120 мянган төгрөгийн хөрөнгө оруулалт тань 1.4 тэрбум төгрөг буюу 17674 хувиар өссөн байна.

СҮҮ ХК

Хэрэв та СҮҮ ХК-ийн хувьцааг 2004.01 сараас 2020.04 сар хүртэл /нийт-144 сар/, сар бүр 40 мянган төгрөгөөр худалдан авсан бол нийт 5 сая 120 мянган төгрөгөөр 11,1 сая ширхэг хувьцаатай болсон гэсэн үг. Энэ хугацаанд Сүү ХК 1 удаа 1000-ын харьцаагаар хувьцаагаа хуваасан байна. Үүнийг 2020.04 сарын ханшаар тооцоход нийт хувьцааны үнэлгээ нь 2.1 тэрбум төгрөг буюу 37370 хувь өссөн байна.

Тиймээс хэрэв та хөрөнгө оруулалт хийх хүсэлтэй байгаа бол эрт эхлэхийг зөвлөе. Үүнд таны одоо авч буй “ногдол ашиг” тань боломж нээж өгөх ч юм билүү.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Түргэн тусламж ирэхээс өмнө 16 настай охин амьсгал хураагаагүй байсан 22 цаг 22 мин "Бэлтэс мөрөн" ХХК-д холбогдох хэргийн эрүүгийн шүүх хуралдааныг ирэх сарын 1-нд нээлттэй хийнэ 23 цаг 20 мин Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэллээ 23 цаг 33 мин Д.Амарбаясгалан: Хагас жилийн мал тооллогын дараа малжуулах төсөлд 22 тэрбумыг зарцуулна 23 цаг 45 мин Алуурчин ивээлдээ авдаг Ерөнхий сайд Монголд хэрэггүй 23 цаг 57 мин Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан Өчигдөр 08 цаг 09 мин Жао Жи Чиань: Хятад жуулчдын хамгийн их очих дуртай газар нь Монголын тал нутаг Уржигдар 18 цаг 44 мин Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ Уржигдар 17 цаг 18 мин Их, дээд сургуульд элсэх босго оноог өмчийн хэлбэр харгалзахгүй ижил байхаар тогтоолоо Уржигдар 17 цаг 16 мин Ц.Анандбазар: "Бага үдийн сүү" хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хүүхдийн гэдэс цатгалан, шүд нь цоорохгүй Уржигдар 16 цаг 29 мин Осолд өртсөн зургаан хүний гурав нь мэс заслын, гурав нь эрчимт эмчилгээний тасагт байна Уржигдар 15 цаг 38 мин Гадаадын 56 иргэнийг Монголд дахин оруулахгүй байх хугацаа тогтоож, албадан гаргажээ Уржигдар 14 цаг 47 мин БАЯЛАГ ба ЯДУУРАЛ Уржигдар 12 цаг 06 мин Монгол төрийн "Хатан ээж" Эмийн сонсголд ирсэнгүй Уржигдар 11 цаг 31 мин Намууд ба хамууд Уржигдар 10 цаг 22 мин Энэ сарын 20-ноос ихэнх нутгаар хүйтэрч, цасан болон шороон шуурга шуурна Уржигдар 10 цаг 10 мин Хууль, эрх зүйн зөвлөгөөг иргэдэд үнэ төлбөргүй өглөө Уржигдар 10 цаг 05 мин Олон улсын бүжигчдийн тэмцээнийг Монголд анх удаа зохион байгуулна Уржигдар 09 цаг 47 мин П.Эрхэмбаяр: Р.Базарыг баривчлан саатуулахдаа иргэний жам ёсны эрхээс эхлээд олон хууль зөрчлөө Уржигдар 09 цаг 15 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр бороо, нойтон цас орно Уржигдар 08 цаг 22 мин
iИх уншсан
УБЕГ-ын дарга нар “ачааны вагон тавьж өгнө” хэмээн иргэнээс ... Түргэн тусламж ирэхээс өмнө 16 настай охин амьсгал хураагааг... "Баян" Базараагийн баривчилгаа манай Засгийн газар, МАН дарг... Монгол төрийн "Хатан ээж" Эмийн сонсголд ирсэнгүй П.Эрхэмбаяр: Р.Базарыг баривчлан саатуулахдаа иргэний жам ёс... Гадаадын аялагчдын тэмдэглэлд Монголын тухай хэрхэн өгүүлэв Алуурчин ивээлдээ авдаг Ерөнхий сайд Монголд хэрэггүй Украин ялагдвал юу болох вэ? Х.Номингэрэл: Х.Булгантуяа сайдын “Гадагшаа гарсан иргэдээ М... Б.Ганчулуун: Бооцооны мөнгөнөөс болж иргэнийг зодож, хорьсон... Б.Энхбаяр: Хохирогч охины мэдүүлэг хэвлэлээр гарч байгаад ээ... Нулимс асгаруулагч хийд хордсон 30 гаруй сурагчийг ЭХЭМҮТ-д ... Баялгийн сангийн хуулийг эсэргүүцсэн гишүүдийг нэр дэвшүүлэх... Энэ сарын 20-ноос ихэнх нутгаар хүйтэрч, цасан болон шороон ... 2030 онд нийслэлийн цахилгаан станцуудын хүчин чадлын дутагд... Цасан болон шороон шуурга шуурахыг анхааруулж байна Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас ₮1.8 тэрбумын хохирол учир... 147 дугаар сургуулийн сурагч нулимс асгаруулагчийг ангийнхан... Эдийн засгийн энгийнээр 2022 онд монголчууд 1кг эмийг 16 доллар, 2023 онд 27 доллара...
Top