x

Ногдол ашгаараа ирээдүйдээ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ хийцгээе

Өнөөдрөөс эхлэн 1072 хувьцааны 2019 оны ногдол ашгийн мөнгийг иргэдийн арилжааны банкны данс руу шилжүүлж эхэлсэн. Тодруулбал, улсын хэмжээнд данс нь баталгаажуулсан 857,491 иргэний 1,072 хувьцааны ногдол ашгийг олгож эхлэх юм.

1,072 хувьцааны нэгж хувьцааг 90 төгрөг байхаар тооцсон. Үүнээс татварын хуулийн дагуу 10 хувийн татвар авч, иргэдийн гар дээр очих нэгж хувьцаа нь 81 төгрөг болох юм. Харилцагч та 1,072 хувьцаагаа огт ашиглаагүй бол 1,072*81=86,832 төгрөг таны дансанд орно. Эрхэм та ногдол ашгийн мөнгөөрөө урт хугацаанд өндөр өгөөж өгөх хувьцаанд хөрөнгө оруулалт хийхийг зөвлөе. Таныг шийдвэр гаргахад тань дараах нийтлэл туслах болно.

ЭРТ ЭХЭЛЖ АЛСЫГ ХАР

Коронавирусийн цар тахал дэлхийг чичрээж байгаа энэ үед улс орнууд иргэдийнхээ амьжиргааг залгуулах эдийн засгийн цогц арга хэмжээг авч байна. Манай улсын хувьд хувийн хэвшилд ажилладаг бүхий л иргэд нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй бүтэн цалингаа 6 сарын хугацаанд авч эхэлсэн.Дээрээс нь нэмээд хэрэв байгууллагынх нь ашиг, орлого өнгөрсөн жилийнхээс буурсан бол 200,000 төгрөг, 1072 хувьцааны ногдол ашиг авахаар болж, орон сууцны 8 хувийн зээл төлөх хугацаа хойшлогдож, хүүхэд бүрт олгодог мөнгө 100 мянга болсон зэрэг нь олон хүний амьдралд нэмэртэй л байна.

Энэ мөнгө нь зарим хүмүүст өдөр тутмын амьдралаа залгуулахад нь зайлшгүй хэрэгтэй байгаа бол зарим хүнд тодорхой хэмжээний санхүүгийн нэмэлт орлого болж байна. Тийм ч учраас өөрт нь яг одоо нэн шаардлагатай биш байгаа учраас энэхүү мөнгөнийхөө тодорхой хувиар хөрөнгө оруулалт хийх хүсэлтэй иргэд хэрхэн, яаж гэсэн асуултыг бидэнд илгээсэн юм.

ХӨРӨНГӨ ОРУУЛАХ ЗӨВ ЦАГ ХУГАЦАА

Дэлхийн алдартай хөрөнгө оруулагчид “Хөрөнгө оруулалт хийх хамгийн зөв цаг хугацаа бол эрт эхлэх, харин өгөөжийг нь урт хугацаанд харах” гэж зөвлөдөг. Мөн хөрөнгө оруулалт хийх гэж байгаа компаниа ямар салбарт үйл ажиллагаа явуулдгаас нь эхлээд хэн удирддаг, санхүүгийн хувьд хэр тогтвортой, ирээдүйн чиг хандлага нь ямар байх вэ гээд бүгдийг сайтар судлахыг сануулдаг билээ.

Тухайлбал, хүн төрөлхтөн оршин тогтносоор байгаа цагт хоол идэж, ус уух нь тодорхой тул Түмэн Шувуут ХК, Монос хүнс ХК зэрэг хүнсний үйлдвэрлэлийн салбарын компаниуд дампуурах эсвэл хувьцааны үнэлгээ нь буурах магадлал тун бага...гэх мэт олон жишээг энд татаж болно. Эсрэгээрээ буруу хөрөнгө оруулалт хийвэл маш их алдагдалд унах эрсдэлтэй.

Тиймээс хөрөнгө оруулалтыг эрт эхэлж, өгөөжийг урт хугацаанд хар гэсэн дэлхийн алдартай хөрөнгө оруулагчдын зөв болохыг баталсан Монголын АПУ, Сүү компанийн сайн жишээг та бүхэнд хүргэе.

АПУ ХК

Хэрэв та 2003.01 сараас 2020.04 сар хүртэл /нийт 203 сар/ сар бүр 40 мянган төгрөгөөр АПУ ХК-ийн хувьцааг худалдан авч байсан бол энэ хугацаанд нийт 2,7 сая ширхэг хувьцаатай болсон гэсэн үг юм. Энэ хугацаанд АПУ ХК 2 удаа 100 болон 10-ын харьцаагаар хувьцаагаа хуваасан байна. Ингээд хувьцааны үнэлгээг 2020.04-р сарын ханшаар тооцвол та нийт 1.4 тэрбум төгрөгтэй болжээ. Өөрөөр хэлбэл та 21 настайдаа анх ажилд орж, сар бүр цалингаасаа 40 мянган төгрөг буюу 38 нас хүртлээ хийсэн нийт 8 сая 120 мянган төгрөгийн хөрөнгө оруулалт тань 1.4 тэрбум төгрөг буюу 17674 хувиар өссөн байна.

СҮҮ ХК

Хэрэв та СҮҮ ХК-ийн хувьцааг 2004.01 сараас 2020.04 сар хүртэл /нийт-144 сар/, сар бүр 40 мянган төгрөгөөр худалдан авсан бол нийт 5 сая 120 мянган төгрөгөөр 11,1 сая ширхэг хувьцаатай болсон гэсэн үг. Энэ хугацаанд Сүү ХК 1 удаа 1000-ын харьцаагаар хувьцаагаа хуваасан байна. Үүнийг 2020.04 сарын ханшаар тооцоход нийт хувьцааны үнэлгээ нь 2.1 тэрбум төгрөг буюу 37370 хувь өссөн байна.

Тиймээс хэрэв та хөрөнгө оруулалт хийх хүсэлтэй байгаа бол эрт эхлэхийг зөвлөе. Үүнд таны одоо авч буй “ногдол ашиг” тань боломж нээж өгөх ч юм билүү.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвл... Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний... 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ
Top