x

“Өв эрдэнэ”: Чойжин ламын сүм музейг 1.1 тэрбум төгрөгөөр тохижуулжээ

Үндэсний өв соёл, үнэт зүйлсийн бэлгэ тэмдэг болсон түүх соёлын дурсгалыг хадгалж, хамгаалах зорилготой “Өв эрдэнэ” хөтөлбөрөөс Чойжин ламын сүм музейд тохижилтын ажил хийж өнөөдөр /2020.09.04/ хүлээлгэн өглөө. Энэ хүрээнд Чойжин ламын сүм музейн хоёр га эдэлбэр газрын тохижилтын төслийг нийт 1.1 тэрбум төгрөгөөр хэрэгжүүлж, 3000 бут сөөг бүхий 8500 мКв ногоон байгууламж, 1500 мКв авто зогсоол, 1600 мКв явган хүний боржин чулуун замыг шинэчлэн байгуулж, сүмийн үзэмжийг тодруулсан барилгын фасад болон гадна орчны гэрэлтүүлгийг суурилуулсан байна.

“Өв эрдэнэ” соёлын өвийн хөтөлбөрийг “М Си Эс” групп 25 жилийн ойгоороо санаачлан хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд хэрэгжүүлэгчээр Монголын урлагийн зөвлөл, хамтрагчаар Соёл, урлагийн бодлогын газар, Соёлын өвийн үндэсний төв, дотоод, гадаадын дурсгалт барилгын сэргээн засварлалтын зөвлөх экспертүүд ажилласан байна.

Уг хөтөлбөрөөр Чойжин ламын сүм болон Богд хааны ордон музей, Занабазарын музей, Амарбаясгалант хийд тэргүүтэй долоон төсөлд нийт 1.7 тэрбум төгрөгийн тэтгэлэг олгоод байгаа аж. Хөтөлбөрийн хүрээнд соёлын дурсгалт газрууд болон дурсгалт уран барилгын эрсдэлийн судалгаа, барилгын сэргээн засварлалт, хадгалалт, хамгаалалтын төлөвлөлтийн чиглэлээр төслүүд хэрэгжүүлжээ.

Тухайлбал,

  • Занабазарын музей, Чойжин ламын сүм музейн “AR” дижитал үзмэр бүтээх;

  • Амарбаясгалант хийдийн барилгыг биологийн бохирдлоос цэвэрлэж, хамгаалах;

  • Дурсгалт уран барилгын оношилгоо ба сэргээн засварлалт сургалтыг АНУ-ын мэргэжилтэн Стивен Келли зохион байгуулж, Монголын 30 гаруй мэргэжилтнийг хамруулах;

  • Богд хааны ордон музейн нийгмийн ба байгалийн хүчин зүйлсийн нөлөөллийн судалгаа хийх;

  • Чойжин ламын сум музейн барилгын эвдрэл гэмтлийн судалгаа, сэргээн засварлалтын зөвлөмж, хадгалалт, хамгааллын менежментийн төлөвлөгөө боловсруулах;

  • Чойжин ламын сүм музейн Ядам сүм ба Дунд хаалганы барилгын сэргээн засварлалтын зураг төслийг боловсруулж, сэргээн засварлах зэрэг ажлыг хийж байгаа юм.

112 жилийн өмнө байгуулагдсан Чойжин ламын сүм музейг Эрдэнэ билэгт, тунгалаг бишрэлт, хутагт Чойжин лам Лувсанхайдав буюу VIII Богдын төрсөн дүү Лувсанхайдавт зориулан бүтээжээ. Сүм музейд Монгол Улсын хосгүй үнэт, үнэт 6000 гаруй үзмэрийг таван дурсгалт барилга, 15 хүндэтгэлийн асар хаалганд дэлгэн үзүүлдэг байна. Ингээд Чойжин ламын сүм музейд хийсэн тохижилтын ажилд оролцсон байгууллагуудын төлөөллийн сэтгэгдлийг хүргэе.

Монголын урлагийн зөвлөлийн захирал О.Одгэрэл: “М Си Эс” группээс нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлсэн томоохон төсөл нь “Өв эрдэнэ” хөтөлбөр. Чойжин ламын сүм музейг сонгосон шалтгаан нь нийслэл хотын төвд оршдог сүм музейн хамгаалалтын орчинг цогцолбор хэлбэрээр шийдэх нь чухал байсан.

Аливаа соёлын өвийг хүрээлэн байгаа орчинтой нь хамгаалж, хадгалах шаардлагатай байдаг тул “Өв эрдэнэ” хөтөлбөрийн төслүүд цагаа олсон ажил болж чадсан.

Чойжин ламын сүм музейн захирал Д.Отгонсүрэн: Чойжин ламын сүм музейд дурсгалт барилгын сэргээн засварлалт, орчны тохижилт хийх шаардлагатай байсан. Гэвч төсөв хөрөнгө олддоггүй байсныг “Өв эрдэнэ” хөтөлбөрийн хүрээнд шийдсэндээ баяртай байна. 2018 онд Чойжин ламын сүм байгуулагдсаны 110 жилийн ой тохиоход Монголын Урлагийн зөвлөл, “Эм Си Эс” группээс “Өв эрдэнэ” хөтөлбөрт шалгарсныг дуулгаж байсан.

Харин өнөөдөр орчны тохижилт, гэрэлтүүлэг хийгдэж, хадгалалт, хамгааллын нөхцөл бүрдлээ. Мөн хэлмэгдүүлэлтийн он жилүүдэд сүйдсэн байгууламжуудыг дижитал хэлбэрээр сэргээн үзүүлэх боломж бүрдлээ.

“М Си Эс” группийн дэд ерөнхийлөгч Д.Энхтүвшин: Энэ сайхан ажлын нэг хэсэг болсондоо “М Си Эс” группийн хамт олон баяртай байгаа. Бид түүхийн өв соёлоо хадгалж, хамгаалан хойч үедээ уламжлах учиртай. Үндэсний дархлааг бий болгох үүднээс Урлагийн зөвлөлтэй хамтран “Өв эрдэнэ” хөтөлбөр хэрэгжүүлсэн.

Хүүхэд залуучуудаа түүх соёлтойгоо ойр байхыг уриалж байна. Түүх соёлоо мэдэх нь ирээдүйн хөгжлийн хөдөлгөгч хүч болдог. Чойжин ламын сүм музейд төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллагын хамтын ажиллагааны тод жишээ болсон сайхан төсөл хэрэгжсэнд баяртай байна.

АНУ-ын Элчин сайд Майкл С.Клечески: Би Монголл ирээд жил гаруй болж байна. Энэ хугацаанд Улаанбаатар хотод хайртай болсон. Амралт, чөлөөт цагаараа Чойжин ламын сүм музей шиг дурсгалт газраар зугаалах дуртай. Би Чойжин ламын сүм музейн орчинд амьдардаг учраас энэ музейд дандаа ирдэг.

Элчин сайдын яамны зүгээс энэ сайхан музейд 200 мянган ам.долларын дэмжлэг үзүүлэн Ядам сүмийн барилгыг сэргээн засварлах болсондоо баяртай байна. Дэлхий дахинаа үйл ажиллагаа явуулж байгаа АНУ-ын ЭСЯ-даас Соёлын өвийг хамгаалах сангийн тэтгэлгийг зарладаг. Хэдийгээр ЭСЯ-ны нэрэмжит хэмээн нэрлэдэг ч АНУ-ын ард түмний сэтгэл юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Өчигдөр 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Өчигдөр 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Өчигдөр 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу
Top