x

НҮБ-аас Монгол Улсад өгсөн зөвлөмжүүдийг хүн бүр мэдэх шаардлагатай гэв

Монгол Улс НҮБ-ын гишүүнээр элсч, бүрэн эрх, тусгаар тогтнолоо баталгаажуулсны 60 жил, Монгол Улсад хүний эрхийн үндэсний байгууллага байгуулагдсаны 20 жилийн ой 2021 онд тохиож байгаа тул Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос ажил хэрэгч хамтын ажиллагааг идэвхжүүлж, бүхий л салбарт хүний эрхийн сургалт, хяналт шалгалт, нөлөөллийн аян зэргийг эхлүүлээд байгаа билээ.

ХЭҮК-ын гишүүн П.Оюунчимэг 2020 оны 9 дүгээр сарын 3-нд Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишратай уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Уулзалтад ХЭҮК-ын Тамгын газрын дарга Ч.Алтангэрэл, Олон улсын гэрээ, эрх зүй, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ч.Ундрах, НҮБ-ын Суурин зохицуулагчийн газрын стратегийн төлөвлөлт хариуцсан ахлагч Ж.Должинсүрэн, Хүний эрхийн үндэсний шинжээч Б.Болорсайхан нар байлцлаа.

НҮБ-аас Монгол Улсын хүний эрхийн үндэсний байгууллагыг чадавхжуулах болон бусад чиглэлээр төсөл хэрэгжүүлж ХЭҮК-ыг байгуулагдсан цагаас дэмжиж, хамтран ажиллаж ирсэн түүхтэй. Монгол Улс НҮБ-ын хүний эрхийн голлох гэрээ конвенцуудад нэгдэн орсны хувьд тэдгээрийг хэрэгжүүлэх, гэрээний байгууллага, хүний эрхийн бусад механизмд тайлагнах, өгсөн зөвлөмжийг нь биелүүлэх үүрэг хүлээсэн бөгөөд энэ нь олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө төдийгүй, Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар иргэнийхээ өмнө хүлээсэн үүрэг, хариуцлага билээ. Энэхүү үүрэг хариуцлагаа төрөөс хэрхэн биелүүлж, тайлагнаж байгаа, мөн Монгол Улс дахь хүний эрхийн нөхцөл байдлыг сайжруулах талаар НҮБ-ын хүний эрхийн механизмуудаас ямар зөвлөмж өгсөнийг мэддэг байх нь иргэн, олон нийтийн хувьд эрхээ мэдэж, шаарддаг байхад чухал ач холбогдолтой юм. Энэ ч үүднээс Монгол Улсаас хүний эрхийн гэрээний хороод, НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд хүргүүлж хэлэлцүүлсэн тайлан болон тэдгээрээс холбогдох бусад механизмаас хүлээн авсан зөвлөмжийн агуулгыг нээлттэй, хүртээмжтэй болгох үүднээс ХЭҮК 2015 онд эмхэтгэн хэвлүүлсэн болно. ХЭҮК-ын гишүүн П.Оюунчимэг ноён Т.Мишратай хийсэн уулзалтынхаа үеэр дээрх эмхэтгэлийг дурдаж түүнээс хойшхи 5 жилийн хугацаанд НҮБ-аас Монгол Улсад цөөнгүй зөвлөмж өгсөн, мөн холбогдох бусад мэдээлэл хуримтлагдсан, НҮБ-ын хүний эрхийн Тусгай шинжээчид олон удаа ирж ажилласан талаар тайлангаа НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөлд өргөн барьж хэлэлцүүлэн тогтоол батлуулсан зэргээр нэмэлт баримт мэдээллийг эмхэтгэх хэрэгцээ гарсан тул шинэчлэн хэвлүүлэхэд хамтран ажиллах санал тавилаа.

НҮБ-ын гэрээний хэрэгжилттэй холбогдон гарч ирж буй өөр нэг асуудал бол Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний механизм байгуулах тухай юм. Монгол Улс Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцийн Нэмэлт протоколд 2014 онд нэгдэн орж, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний механизмыг байгуулах үүрэг хүлээсэн боловч 6 жилийн дараа буюу 2020 оны 1-р сарын 23-нд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ батлахдаа дээрх нэгжийг ХЭҮК-ын дэргэд байгуулахаар шийдвэрлэсэн билээ. П.Оюунчимэг гишүүний зүгээс “Хэдийгээр эрүү шүүлттэй тэмцэх асуудал нь ХЭҮК-ын хувьд шинэ зүйл биш боловч дэлхийн бусад улс орны шилдэг туршлагаас тухайлбал Шинэ Зеланд, Киргиз зэрэг улсаас эрх зүйн зохицуулалт болон бусад сайн туршлагаас судлах хэрэгцээ шаардлага байгаагаас шинэ тутам байгуулагдах гэж буй энэ шинэ нэгжийг чадавхжуулахад дэмжлэг хэрэгтэй болох нь тодорхой тул анхааралдаа авахыг хүсье” гэв.

НҮБ-ын Суурин төлөөлөгч, ноён Тапан Мишра ХЭҮК-оос тавьсан саналыг дэмжиж, хамтран ажиллахад анхаарна гэдгээ илэрхийлээд Монгол Улс Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний механизмыг ХЭҮК-ын дэргэд байгуулах болсныг сайшаав.

Мөн тэрээр гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, Хүний эрхийн хамгаалагчдын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг батлуулах, Ашгийн бус этгээдийн хуулийн төсөлтэй холбогдуулан нөлөөллийн ажил зохион байгуулах, ЛГБТИ хүмүүсийн эрхийг хамгаалах, тэдний гадаадад батлуулсан гэрлэлтийг өөрийн улсдаа хүлээн зөвшөөрүүлэх, Гэр бүлийн болон насанд хүрээгүйчүүдийн үйлдсэн хэргийг харьяалан шийдвэрлэх зэрэг төрөлжсөн шүүх байгуулах хэрэгцээ шаардлага зэрэг асуудалд хамтран анхаарал хандуулах шаардлагатай байгааг дурдав. Мөн Ковид-19 цар тахлын үед хяналт, үнэлгээг явуулж байгааг сайшааж хорио цээрийн дэглэмийн нөлөөгөөр үүсч буй хүний эрхийн зөрчлүүдэд хийх мониторингийн ач холбогдлыг онцлов. Талууд ХЭҮК-ын хүссэн чиглэлд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаар тохиролцлоо.

Эх сурвалж: Хүний эрхийн үндэсний комисс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Г.Жаргалсайхан: Энэ өвөл 400-430 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ 13 цаг 2 мин COP17: Газрын доройтолтой тэмцэхэд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх сургалт зохион байгууллаа 13 цаг 8 мин Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 13 цаг 13 мин Путины дэглэм бодитоор ганхаж эхлэв 13 цаг 20 мин Дуулиант санхүүчийн найз байсан Белорусь бүсгүй түүний саяуудыг өвлөн авна 13 цаг 27 мин Венесуэл: “Хорт могой”-ноос ангижирахуй 16 цаг 17 мин COP17: Шар шороон шуургатай тэмцэх бүс нутгийн санаачилгыг дэвшүүлнэ 16 цаг 36 мин С.Рушдигийн аминд халдсан Хади Матарыг бүх насаар нь хорино 16 цаг 42 мин Их, дээд сургууль, коллежийн хичээл есдүгээр сарын 1-нээс цахимаар эхэлнэ 16 цаг 49 мин ОХУ-ын зарим бүсэд түлшний хангамж сайжирч эхэлжээ 16 цаг 56 мин Ж.Золжаргал: Нүүрснээс шатахуун, хийн түлш үйлдвэрлэх татвар, эрх зүйн орчныг судалж байна 17 цаг 21 мин Өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр УОК хуралдав 17 цаг 31 мин Европын Холбооны санхүүжилттэй “Дулаан шийдэл II” төсөл амжилттай хэрэгжиж дууслаа 17 цаг 37 мин Хууль бусаар мод бэлтгэсэн этгээдэд мод тарих шийтгэл оногдуулжээ 17 цаг 46 мин Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түдгэлзүүлжээ 17 цаг 54 мин Хүнд жингийн медальтнууд өнөөдөр тодорно 18 цаг 25 мин COP17 Монголын хувьд онцгой ач холбогдолтой 19 цаг 0 мин Нийслэл, дүүргийн шуурхай штабууд бэлэн байдлыг ханган ажиллаж байна 20 цаг 4 мин БНСУ-ын Пусан хотноо Дэлхийн өвийн хорооны 48 дугаар чуулган боллоо Уржигдар 20 цаг 17 мин Дэлхийн өвийн жагсаалтад 25 дурсгалт газар нэмэгдлээ Уржигдар 19 цаг 00 мин
iИх уншсан
АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон Путины дэглэм бодитоор ганхаж эхлэв Венесуэл: “Хорт могой”-ноос ангижирахуй Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны ... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цуврал... П.Наранбаяр: Хүүхдүүдийн 78 хувь нь нийгмийн сүлжээнээс сөрө... TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ Цахим дайн ба дархлаа нь унасан Монгол С.Рушдигийн аминд халдсан Хади Матарыг бүх насаар нь хорино Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл...
Top