x

Ажлаа хийх үү, Хүүхдээ зөөх үү?

Хичээлийн шинэ жил эхлэхтэй зэрэгцэн төр засгийн гарагсан шийдвэрээс үүдэж, айл өрх бүрт ярвигтай асуудал тулгарч байна. Өмнөхөөс ялгаатай нь найман сар гэрийн "хорионд" байсан хүүхдүүд энэ хичээлийн жилд сургуульдаа явахаар болсон ч "Ковид-19" цар тахалаас үүдэн долоо хоногийн гурван өдөр хоёр цаг 30 минутаар хичээллэж буй нь эцэг эхчүүд ажлаа хийх үү, хүүхдээ зөөх үү гэдэг сонголт хийхэд хүргэж байна.

Сургуулийн насны 2-3 хүүхэдтэй айл өдөрт сургууль руу 5-6 удаа ирж, очих хэрэг гарч буй. Есдүгээр сарын 21-нээс нийслэлийн ЕБС-иуд өдөр бүр хичээллэнэ гэж байгаа ч энэ нөхцөл байдал өөрчлөгдөхгүй. Хүүхдээ зөөхийн тулд гэр бүлийн хоёрын аль нэг нь ажлаасаа чөлөө авах, эсвэл гарах шаардлага үүсэж байна. Томоохон албан тушаалтан л биш бол хүүхдээ ажлын дундуур байсхийгээд зөөхөд хэцүү. Өмнө нь бүтэн цагаар хичээллэдэг байхад хүүхдүүдээ өдөр өнжүүлэхэд өгөөд, зохицуулаад явдаг байсан гэр бүлүүд энэ жил яахаа мэдэхгүй ацан шалаанд ороод байна.

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас өдөр өнжүүлэх төвүүд хэвийн ажиллана гэсэн боловч одоогоор үйл ажиллагаа явуулж байгаа нь хуруу дарам цөөхөн. Нэг ёсондоо, ЕБС-иуд цөөн цагаар хичээллэж байгаа нь маш их чирэгдэл дагуулж эхэллээ. Өглөө ажилдаа хүүхдээ авч яваад, хичээлийн цаг нь дөхөнгүүт ажлынхаа дундуур чөлөө авч, сургуульд нь хүргэж өгөөд, гадаа нь хүлээж байгаад, буцаад ажил руугаа авч явж буй олон хүн бий. Дээрээс нь ажлын гурван өдөр хичээллэхээр бусад хоёр өдөрт нь хүүхдээ хэнээр харуулах вэ гэдэг том асуудал эцэг эхчүүдэд тулгарч байна.

Хэдийгээр цар тахлын үед халдварыг дотооддоо алдахгүйн тулд ийм шийдвэр гаргасан ч уян хатан зохицуулалт хийлгүй ид хөдөлмөрийн насны залуусынхаа ажил хийх боломжийг боомилсон харалган шийдвэр нэг талдаа төр гаргачихжээ. Нэгэнт ийм шийдвэр гаргасан бол албан байгууллагуудыг цахимаар ажиллах боломжийг тодорхой хэмжээнд бүрдүүлэх ёстой. Ийм уян хатан олон талт бодлого явуулаагүйгээс эцэг, эхчүүд хүүхдээ хоёр цаг 30 минут хичээлд нь суулгаад, буцаж очиж авахын тулд замын түгжрэлд хамаг цагаа барж байна. Замын түгжрэлийн гол шалтгаан үүнээс үүдэж нэмэгдсэн ч гэж хэлж болохоор байна.

Гэтэл БШУЯ-ны Ерөнхий боловсролын газрын дарга Т.Ням-Очир “Хүүхдүүд нэг ангид 1-1.5 метрийн зайтай сууж, бөөгнөрөл үүсгэхгүй байхаар зохицуулалт хийсэн. Ийм зохицуулалтаар нэг ангид заавал 20-25 хүүхэд суухаар болж байна. Энэ жишгийг улс орон бүр хэрэгжүүлж байгаа. Нэг ангид суух хүүхдийн тоог багасгахаар ангиуд заавал хоёр ээлжээр орж таарна. Тиймээс хичээллэх өдрийн тоог бууруулж, хичээлийн цагийн хугацааг богиносгож, сургалтын төлөвлөгөөнд багтсан бүх хичээлүүдэд тоон зохицуулалт хийж байгаа.

Танхимын сургалтаар явсан болон зайны сургалтаар явж байгаа хичээлийг ч теле хэлбэрээр гаргана. Мөн хэвийн үйл ажиллагаанд шилжих хүртэл хоцрогдолтой хүүхдүүдэд өмнөх агуулгыг бататгах байдлаар явна. Тухайлбал, сая II анги төгссөн хүүхдүүдэд гуравдугаар ангийн эхэн хэсэгт өмнөх үзсэн хичээлийг нь бататгах хэлбэрээр орно. Энэ арга зүйн зөвлөмжийг Боловсролын хүрээлэнгээс гаргасан учраас есдүгээр сард ерөнхийдөө бататгах хичээлүүд үзнэ” хэмээсэн юм.

Салбарын яамны энэ шийдвэрээс үүдэж, хичээлийн шинэ жил эхлээд ердөө гурав хонож байхад замын түгжрэл дээд цэгтээ хүрч, хүн бүрийн уур бухимдлыг төрүүлж байна. Аргагүй шүү дээ, хоёр, гуравхан км газарт хоёр цаг түгжрэх нь хэвийн үзэгдэл болчихоод байхад хэн хүнгүй ундуйцна. Түгжрэхийн хэрээр ажлын бүтээмж багасна гээд том зургаараа харвал, эдийн засгийн хувьд ихээхэн хохиролтой байгааг аль аль талдаа тооцож, уян хатан шийдвэр гаргах хэрэгтэй байна.

Эх сурвалж: "Үндэсний шуудан" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Өчигдөр 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Өчигдөр 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Өчигдөр 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу
Top