x

“Шинэ бүтээн байгуулалт”-ын төлөө сэтгэл, зүтгэл нэгдэн урагшилна гэдэгт итгэл дүүрэн байна

Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар Барилгын салбар үүсч хөгжсөний 94 жилийн ойн баярын мэнд дэвшүүллээ. 

Барилга, хот байгуулалтын салбарыг хөгжүүлэх үйлсэд оюун ухаан, хүч хөдөлмөрөө зориулан ажиллаж байгаа инженер техникийн болон мэргэжилтэй ажилчид, бүтээн байгуулагч та бүхэндээ Монгол Улсад орчин цагийн барилгын салбар үүсэж, хөгжсөний түүхт 94 жилийн ой, Барилгачдын өдрийн мэндийг өргөн дэвшүүлье.

 Хотжилтоос үүдэлтэй иргэдийн эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, эрүүл, аюулгүй амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмж, дэд бүтцийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах зорилгоор “Хот байгуулах тухай”  Улсын их хурлын тогтоолын төслийг боловсруулж, Улсын Их хурлын 2020 оны 5 дугаар сарын 14-ны өдрийн 55 дугаар тогтоолоор Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт Шинэ Зуунмод, Майдар хотуудыг шинээр төлөвлөн байгуулах шийдвэрийг гаргуулж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулан ажиллаж байна.

Барилга, хот байгуулалтын салбарын хууль, эрх зүйн орчинг шинэчлэх, боловсронгуй болгох Хот суурингийн ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн нэмэлт, Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын “Барилгын аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” 1988 оны 167 дугаар конвенцыг УИХ-ын 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн чуулганаар тус тус батлууллаа.

 “Төрөөс барилгын салбарын талаар баримтлах бодлого”, “150 мянган айл-орон сууц” үндэсний хөтөлбөр, “Төрөөс орон сууц, нийтийн аж ахуйн талаар баримтлах бодлого”-ыг тус тус Засгийн газраар батлуулан хэрэгжүүлж байна.

“150 мянган айл-Орон сууц” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлснээр төв, суурин газарт амьдардаг өрхүүдийн дийлэнх олонх нь өөрсдийн худалдан авах чадварт нийцсэн, монгол орны цаг уурын нөхцөлд тохирсон, эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлага хангасан, инженерийн бүрэн хангамжтай орон сууцтай болох нөхцөлийг бүрдүүлэх юм.

Монгол Улсын Засгийн газраас ирэх дөрвөн жилд бүтээн байгуулалтын чиглэлээр БНХАУ-ын буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороонд баригдах “Ногоон нуур орчмын 1008 айлын орон сууц”, БНСУ-аас Монгол Улсын Засгийн газарт олгох хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжих “Солонго-1”, “Солонго-2”, “Баянголын ам”-ны 7009 айлын түрээсийн орон сууцны төслүүд, БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих” гэх мэт олон чухал бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэн хэрэгжүүлж байна.

Цаашид Барилга, хот байгуулалтын яамны зүгээс Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах зорилгоор дагуул хотуудыг байгуулах, Улаанбаатар хотыг олон төвт хот болгон задлах, сумдын төвийг шинэчлэх, Барилга, барилгын үйлдвэрлэлийн чанар аюулгүй байдлыг сайжруулах талаар томоохон зорилтууд тавин ажиллаж байна.

Дээрх арга хэмжээнд оролцож буй Аж ахуйн нэгж, байгууллагуудын хийж гүйцэтгэж буй төсөл арга хэмжээний цаана барилгын салбарт ажиллаж буй та бүхний оюун ухаан, нөр их хүч, хөлс шингэсэн хөдөлмөр бий гэдгийг баярын энэ өдөр цохон тэмдэглэн хэлэхэд таатай байна.

Их бүтээн байгуулагч барилгачдын маань үйлс нь улам өөдөө байж “Шинэ бүтээн байгуулалт”-ын төлөө сэтгэл, зүтгэл нэгдэн урагшилна гэдэгт итгэл дүүрэн байгаагаа илэрхийлье.

Та бүхний улс орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө бүтээн байгуулсан үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Өчигдөр 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Өчигдөр 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Өчигдөр 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу
Top