x

Газрын тосны үйлдвэрийн ажилчдын орон сууцны барилга ирэх оны эхний хагасд дуусна

Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимын дөрвөн сайдын хамт Дорноговь аймагт хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлуудтай танилцлаа.

Энэ хүрээнд Алтанширээ суманд баригдаж буй Газрын тосны боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн ажлын гүйцэтгэл, түүний хүрээнд хийгдэж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажилчдын хотхоны барилгын ажлыг шалгажээ.

Ажилчдын орон сууцны хотхоны нэгдүгээр ээлжийн барилга угсралтын ажил 2021 оны зургаадугаар сард бүрэн дуусна. Хоёрдугаар ээлжийнх мөн оны есдүгээр сард дуусч, ашиглалтад хүлээлгэж өгхөөр төлөвлөжээ. Тус хотхон нь 4500мкв талбайтай оффис болон үйлчилгээний барилга нийт 549 айлын орон сууц бүхий цогцолбор байгууламжаас бүрдэх юм.

Газрын тосны боловсруулах үйлдвэрийн хувьд үйлдвэрийн барилгын талбайн тэгшилгээ, 1,5 км урт хүрээ хашаа, хашаан дотор технологийн бүсэд баригдах 11 объектийн суурь хөрсний бэлтгэл ажил тус тус хийгдэж байна.

Дэлхий дахинаа тархаад буй КОВИД19-ийн дагалдах хүндрэлээс шалтгаалан төлөвлөгөөт ажил гүйцэтгэлүүд хийхэд абраа материалын импорт удаашрах зэрэг хүндрэлүүд гарч 4-5 сарын хугацаа алдсан ч энэ онд багтаан Газрын тосны үйлдвэрийн үндсэн барилгын ажлыг эхлүүлэхээр зорьж байгаа гэдгийг холбогдох ажилтнууд хэллээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх мөн тус аймгийн төв Сайншанд сумаас Сүхбаатар аймгийн төв Баруун-Урт, Баруун урт-Хөөт-Чойбалсан, Хөөт-Бичигт” чиглэлд баригдах зүүн төмөр замын төслүүдийн бэлтгэлийг газар дээр шалгав. Нийт 846 км, 1,1 тэрбум ам долларын төсөвт өртөгтэй ОХУ, Монгол Улс, БНХАУ-ыг холбосон зүүн бүсийн босоо тэнхлэгийн төмөр зам барих ажлын бэлтгэл төлөвлөлтийн дагуу хийгдэж байгаа аж.

Уг төмөр зам баригдвал Монгол улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд оруулах хувь нэмэр, өгөөж өндөр байх болно гэдгийг шалгалтын үеэр Зам тээврийн хөгжлийн сайд онцолж байв.

Мөн төслийн хэрэгжүүлэгчээр ЗХЖШ ажиллаж байгаа нь дотооддоо үр ашигтай, ач холбогдолоо харуулж байгаа гэв. Тухайлбал, нэг цэргийн албан хаагч сард 2 сая гаруй мянган төгрөгийн цалинтайгаар төсөлд үүрэг гүйцэтгэн ажиллана гэж ЗХЖШ-ийн бүтээн байгуулалтын хөгжлийн газрын дарга Д.Жаргалсайхан танилцуулсан.

Дорноговь аймгийн Зүүнбаянгаас Өмнөговь аймгийн Цогтцэций дэхь Тавантолгой орд газар чиглэлд баригдаж төмөр замын барилгын явц хуваарийн дагуу тасралтгүй хийгдэж буйг сайшаагаад мөн чиглэлд газрын тос дамжуулах хоолой баригдахыг тооцож мэргэжилтнүүд ажлын уялдаагаа сайжруулж, ажиллахыг санууллаа.

Тавантолгой-Зүүнбаян чиглэлд тавигдах 414,6 км төмөр замын доод бүтээцийн ажил дуусч дээд бүтээцийн 221 км замын угсралтыг гүйцэтгэж байгаа аж. Уг төмөр замын трассын дагуу уул уурхайн орд газрын 37 ашиглалтын лиценз аж ахуйн нэгж, хувь хүмүүст олгогдсон байдаг аж. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Өчигдөр 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Өчигдөр 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Өчигдөр 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу
Top