x

Швейцарь улсаас аялал жуулчлалын туршлага судлах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв

​​​​​БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл өнөөдөр Швейцарын хөгжлийн агентлагын дарга хатагтай Стефани Буриг хүлээн авч уулзав.

Уулзалтаар хоёр орны хамтын ажиллагааны өнөөгийн байдал болон цаашид шинэ түвшинд өргөжүүлэх боломжийн талаар ярилцлаа.

Хоёр орны хамтын ажиллагаа 2002 оноос хүмүүнлэгийн ажлаар эхэлсэн бөгөөд өнөөдөр хил дамнасан усны асуудал, хөдөө аж ахуй, хог хаягдал, агаарын бохирдол, уур амьсгалын өөрчлөлт зэрэг олон салбарт хамтран ажиллаж байна.

Швейцарын Хөгжлийн агентлагын дарга Стефани Бури: “Өнөөдрийн уулзалтаар ирэх дөрвөн жилийн хамтын ажиллагааг хэрхэн өргөжүүлэх, шинэ түвшинд гаргах боломж, бололцоо байгаа талаар санал солилцох хүсэлтэй байна. Учир нь 2024 оноос бид хамтын ажиллагааг зогсоож, түншлэлийн хэмжээнд буюу ижил түвшний оролцоотой байлгахаар зорьж байна.

Ингэснээр нэг тал тусалж, туслуулдаг бус хамтран шийдэж, харилцан ашигтай ажиллах боломжтой болох юм. Мөн бид улс орнуудад төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхээс гадна хөдөө аж ахуй, хил дамнасан усны менежмент болон бусад асуудлаар бүс нутгийн судалгааг хийдэг. Үүндээ Монгол улсыг хамруулахаар зорьж байгааг энэ дашрамд дуулгая” гэлээ. 

БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл: “Бид Швейцарын Хөгжлийн агентлагтай хэд хэдэн чиглэлд хамтран ажиллахаас гадна олон улсын түвшинд бие биенийхээ санаачлагыг харилцан дэмжиж, хамтран ажиллаж байгаадаа талархдаг. Эдгээрээс бидний чухалчилж байгаа гол асуудал нь Тогтвортой хөгжлийн боловсрол юм. Иргэдийн тэр дундаа хүүхэд, багачуудын боловсролын асуудалд анхаарлаа хандуулж, эх дэлхийгээ хайрлах, байгальтайгаа зөв харьцах тэр сэтгэл, хүмүүжлийг төлөвшүүлэх нэн тэргүүний шаардлага байгааг онцолмоор байна.

Түүнчлэн манай улс Аялал жуулчлалыг эдийн засгийн тэргүүлэх чиглэлээрээ тодорхойлсон. Энэ хүрээнд бид ковид-19 цар тахлын байдлаас шалтгаалан аялал жуулчлалын бэлтгэл ажлаа хангахаар ажиллаж байна. Швейцарь бол аялал жуулчлалын гайхалтай бүс нутаг. Тиймээс бид туршлага судлах, онлайн хурал уулзалтыг зохион байгуулах хүсэлтэй байна” гэсэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Өчигдөр 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Өчигдөр 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Өчигдөр 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу
Top