x

"Бахархал тэмдгээр шагнуулсан донор нэг сарын турш автобусанд үнэгүй зорчдог"

Өнөөдөр "Цусаа бэлэглэх өдөр" тохиож байгаа бөгөөд энэ өдрийг тохиолдуулан "Мөнгөн донор" болон "Хүрэл донор" тус бүр нэг хүн энгэрийн тэмдгээ гардан авчээ.

Цус, сэлбэлт судлалын үндэсний төв /ЦССҮТ/-өөс 2015 оны дөрөвдүгээр сараас эхлэн сар бүрийн 3-ны өдрийг "Цусаа бэлэглэх өдөр" болгон тэмдэглэдэг уламжлалтай. Цус болон цусан бүтээгдэхүүнээ 100-гаас олон удаа өгсөн тохиолдолд "Мөнгөн донор" бол 70-аас олон удаа өгсөн хүнийг "Хүрэл донор" хэмээн өргөмжилж энгэрийн тэмдэг, гарын бэлгээр шагнадаг юм байна.

ЦССҮТ-ийн санаачилгаар 4 жилийн өмнөөс "Бахархал 10”, “Бахархал 20” болон 30, 40, 50 тэмдгээр тогтмол цусаа бэлэглэдэг доноруудыг урамшуулдаг. Өнөөдөр 5 хүн "Бахархал" тэмдгээр энгэрээ мялаажээ. Мөн энэ жилээс хоёр болон түүнээс дээш удаа цусаа бэлэглэсэн доноруудад "Цусны донор" гэдгийг илтгэх, цусны бүлгийг нь бичсэн тэмдэг гардуулж байгаа аж.

ЦССҮТ-ийн захирал Н.Эрдэнэбаяр "Бид "Улаанбаатар смарт карт" ХХК-тай хамтран ажиллаад 6 дахь жил болж байна. Цусны донорууд автобусанд суухдаа тусгай картаа уншуулахад "цусны донор" гэж дуугарах нь тухайн донор хүнд бахархалтай байдаг төдийгүй давхар цусаа бэлэглэх үйл ажиллагааг дэмжин, сурталчилж байгаа хэрэг.

Зарим хүмүүс сар бүрийн 3-нд л цусаа өгдөг гэсэн буруу ойлголттой байдаг. Харин энэ өдөр цусаа бэлэглэх үйлсийг нийгэмд таниулах зорилготой юм" гэлээ.

Бахархал тэмдгээр шагнуулсан доноруудыг нэг сарын турш автобусанд үнэгүй зорчих эрхтэй смарт картаар урамшуулсан бөгөөд тус компани, ЦССҮТ-тэй хамтын ажиллагаагаа улам өргөжүүлнэ гэдгээ илэрхийлэв.

Мөн 35-аас олон удаа цусаа өгсөн нийслэлийн "Хүндэт донор"-уудыг автобусаар хөнгөлөлттэй үнээр зорчих эрхтэй юм байна.

Энэ өдөр "Мөнгөн донор" өргөмжлөл хүртсэн А.Чинзориг: "Хүний амь нас аварч, донор болохыг хүсээд 2010 оноос хойш цусаа өгсөөр 100 дахь удаа болж ийм хүндтэй тэмдэг гардлаа. Улмаар “Алтан донор” болно” гэлээ.

Дашрамд дурьдахад, Монгол Улсад өнөөдрийн байдлаар "Алтан донор" - 7, "Мөнгөн донор" - 39, "Хүрэл донор" – 113, "Бахархал" тэмдэгтэй 200 гаруй донор байдаг байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Г.Жаргалсайхан: Энэ өвөл 400-430 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ 12 цаг 11 мин COP17: Газрын доройтолтой тэмцэхэд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх сургалт зохион байгууллаа 12 цаг 18 мин Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 12 цаг 22 мин Путины дэглэм бодитоор ганхаж эхлэв 12 цаг 29 мин Дуулиант санхүүчийн найз байсан Белорусь бүсгүй түүний саяуудыг өвлөн авна 12 цаг 36 мин Венесуэл: “Хорт могой”-ноос ангижирахуй 15 цаг 26 мин COP17: Шар шороон шуургатай тэмцэх бүс нутгийн санаачилгыг дэвшүүлнэ 15 цаг 45 мин С.Рушдигийн аминд халдсан Хади Матарыг бүх насаар нь хорино 15 цаг 52 мин Их, дээд сургууль, коллежийн хичээл есдүгээр сарын 1-нээс цахимаар эхэлнэ 15 цаг 58 мин ОХУ-ын зарим бүсэд түлшний хангамж сайжирч эхэлжээ 16 цаг 5 мин Ж.Золжаргал: Нүүрснээс шатахуун, хийн түлш үйлдвэрлэх татвар, эрх зүйн орчныг судалж байна 16 цаг 30 мин Өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр УОК хуралдав 16 цаг 40 мин Европын Холбооны санхүүжилттэй “Дулаан шийдэл II” төсөл амжилттай хэрэгжиж дууслаа 16 цаг 47 мин Хууль бусаар мод бэлтгэсэн этгээдэд мод тарих шийтгэл оногдуулжээ 16 цаг 56 мин Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түдгэлзүүлжээ 17 цаг 3 мин Хүнд жингийн медальтнууд өнөөдөр тодорно 17 цаг 34 мин COP17 Монголын хувьд онцгой ач холбогдолтой 18 цаг 9 мин Нийслэл, дүүргийн шуурхай штабууд бэлэн байдлыг ханган ажиллаж байна 19 цаг 13 мин БНСУ-ын Пусан хотноо Дэлхийн өвийн хорооны 48 дугаар чуулган боллоо Уржигдар 20 цаг 17 мин Дэлхийн өвийн жагсаалтад 25 дурсгалт газар нэмэгдлээ Уржигдар 19 цаг 00 мин
iИх уншсан
АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон Венесуэл: “Хорт могой”-ноос ангижирахуй Путины дэглэм бодитоор ганхаж эхлэв Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны ... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цуврал... П.Наранбаяр: Хүүхдүүдийн 78 хувь нь нийгмийн сүлжээнээс сөрө... TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ Цахим дайн ба дархлаа нь унасан Монгол С.Рушдигийн аминд халдсан Хади Матарыг бүх насаар нь хорино Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл...
Top