x

Барилга барих хүсэлтээ цахимаар өгөх боломжтой боллоо

Нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Тулга болон холбогдох албаныхан төрийн үйлчилгээг цахимд шилжүүлэх талаар мэдээлэл хийлээ.

Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх,  Нийслэлийн “Төрийн үйлчилгээний цахим шилжилт” төслийн хүрээнд “Нийслэлийн цахим үйлчилгээний нэгдсэн портал” болох eservice.ulaanbaatar.mn системийг хэрэглээнд нэвтрүүлжээ.

Энэхүү систем нь нутгийн захиргааны байгууллагууд өдөр тутмын үйл ажиллагаагаа цахим хэлбэрээр явуулах, иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай, чирэгдэлгүй хүргэх боломжийг бүрдүүлэх юм.

Хот байгуулалт, хөгжлийн газраас иргэн, хуулийн этгээдэд үзүүлдэг 24 төрлийн үйлчилгээнээс барилга барих хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх, барилга байгууламжийн гүйцэтгэлийн байр зүйн зургийг Хот байгуулалтын мэдээллийн санд бүртгэх, архивын лавлагаа авах, хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний зурган мэдээлэл болон инженерийн шугам сүлжээний зурган мэдээллээр үйлчлэх зэрэг таван төрлийн үйлчилгээг дээрх цахим хуудсаар дамжуулан онлайнаар авах боломжтой боллоо.

Дээрх нэгдсэн порталаас үйлчилгээнүүдтэй холбоотой мэдээ, мэдээлэл авах, үйлчилгээний төлбөр төлөх, шийдвэрлэлтийн үйл явцад хяналт тавих боломж бүрдэж байгаа юм. Хот байгуулалт, хөгжлийн газар цаашид барилга барих хүсэлт, Архитектур төлөвлөлтийн даалгавар олгох үйл ажиллагааг бүрэн цахимжуулах талаар холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа гэдгийг Нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Тулга хэлсэн юм.

Eservice.ulaanbaatar.mn цахим хуудсаар дамжуулан нийслэлийн нутгийн захиргааны 11 байгууллагын 110 гаруй үйлчилгээг иргэдэд үзүүлж байна. Үүний нэг нь Хот байгуулалт, хөгжлийн газрын барилга барих хүсэлтийг хүлээн авах, шийдвэрлэх үйлчилгээ цахим боллоо.  

Хот байгуулалтын мэдээллийн хэлтсийн дарга А.Амарсанаа хэлэхдээ “Оны эхний найман сарын байдлаар манай байгууллагап 4256 иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас хүсэлт ирсэн. Үүний 30 хувийг цахимжуулах боломжтой болж байгаа юм. Тухайлбал, eservice.ulaanbaatar.mn цахим хуудаст хандаж, барилга барих хүсэлт гэсэн цэс рүү орж, өөрийнхөө хүсэлт өгөх байршил, дүүргийг сонгосны дараагаар автоматаар мэдээллийн сантай холбогдоно.

Барилга барихад шаардагдах баримт бичгийн мэдээллийг оруулсны дараагаар холбогдох материалыг оруулж илгээх товчийг дарснаар хүсэлтээ өгч байгаа юм. Иргэн, аж ахуйн нэгжүүд хүсэлт нь ямар шатанд явагдаж байгааг мэдээллийн системээс харах боломжтой болно. Мөн хүсэлтийг ямар хууль, журмын дагуу шийдвэрлэж байгааг цахим хуудсаас авах боломж бүрдсэн” гэлээ.

Төрийн үйлчилгээг иргэн, хуулийн этгээдэд цахимаар хүргэснээр иргэн, хуулийн этгээдийн цаг хугацааг хэмнэсэн, шийдвэр гаргалтад хүний оролцоог багасгах, ашиг сонирхлын зөрчлөөс ангид үйлчилгээ үзүүлэх боломжтой болжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Өчигдөр 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Өчигдөр 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Өчигдөр 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу
Top