x

"Нэг ширхэг тарвага тээвэрлэсэн тохиолдолд 600-700 мянган төгрөгийн торгуультай"

Нийслэлийн албаныхан өнөөдөр цаг үеийн асуудлаар ээлжит мэдээлэл хийлээ.

НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш “Нийслэлийн товчоодод тарваган тахлаас урьдчилан сэргийлэх хүрээнд 24 цагийн хяналт шалгалтыг хийж байна. Энэ хугацаанд 69325 тээврийн хэрэгсэлд үзлэг хийж, 14 ширхэг түүхий тарвага тээвэрлэж явсан зөрчлийг илрүүлж, шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байна. Иргэд тарвагыг зөөвөрлөж, тээвэрлэж явснаар эдийн засгийн хувьд ямар зөрчил хүлээдэг вэ гэдгээ мэддэггүй. Зөрчлийн тухай хуулиар тээвэрлэж байгаа тарвага бүрд 300 мянган төгрөгийн торгууль, эр тарвагад 340 мянган төгрөг, эм тарвагад 400 мянган төгрөгийн нөхөн төлбөр ногдуулдаг.

Иймд иргэд нэг ширхэг тарвага тээвэрлэж явсан тохиолдолд 600-700 мянган төгрөгийн торгууль хүлээхээр байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй.

Мэргэжлийн хяналтын байгууллагаас цагдаагийн байгууллагатай хамтран үнэрч нохойг хяналт, шалгалт хийх үед ажиллуулна” хэмээлээ.

НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа “Ковид-19” халдварт өвчнөөр ХӨСҮТ-д нийт 10 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тусгаарлалт, ажиглалтад 3405 хүн хамрагдаж байгаа. Гэрийн тусгаарлалтад нийт 12155 иргэнийг хяналтад авсан бөгөөд өнгөрсөн 24 цагийн байдлаар 1729 иргэн өрхийн эрүүл мэндийн төвийн хяналтад байгаа юм. Мөн өнгөрсөн 24 цагийн байдлаар 18 онгоцоор 5464 зорчигч, 13 нислэгээр 1101 зорчигч, 229 авто тээврийн хэрэгслээр 4011 зорчигч ирж, хяналтад хамрагдсан бөгөөд сэжигтэй тохиолдол илрээгүй.

Дэлхийн улс орнууд хилийн хориг болон хяналт тандалтаа нэмэгдүүлэх ажлуудыг зохион байгуулж байна. Манай улсын хувьд хэдийгээр дотооддоо алдаагүй байгаа ч хариуцлагаа нэмэгдүүлж, гараа ариутгаж, маскаа тогтмол зүүхийг сануулж байна” гэдгийг онцоллоо.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Өчигдөр 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Өчигдөр 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Өчигдөр 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу
Top