x

Олимпийн аварга Э.Бадар-Ууганы гэр бүл үргүйдэлтэй гэр бүлд туслах сан байгууллаа

Олимпийн аварга Э.Бадар-Ууган, түүний гэргий Х.Азжаргал нарын үүсгэн байгуулсан “Өөжинмед” эмнэлгийн 5 жилийн ой тохиож, энэ баярын үеэр “Аз жаргалыг энгэртээ тэвэрье” сан байгуулсанаа зарлалаа.

“Өөжинмед” эмнэлгийн захирал Х.Азжаргалын санаачилгаар энгэртээ тэврэх бяцхан үртэй болох мөрөөдлөө биелүүлэхэд нь туслахыг зорьсон энэ сангийн эхлэлийг манай  урлаг, соёл, бизнесийн салбарынхан хамтран тавилцаж, сангийн үйл ажиллагаанд хандив өргөжээ. Тус сангаас хамгийн түрүүнд “Өөжинмед” үр шилжүүлэн суулгах төвд эмчлүүлж байгаа үйлчлүүлэгчдээс санхүүгийн хүндрэлийн улмаас эмчилгээгээ цаашид үргэлжлүүлэх боломжгүй болсон хосуудад туслах гэнэ.  

Сангийнхаа санаачилгыг дэмжиж “Өөжинмед” эмнэлгийн ажилчид нэг өдрийн цалингаа хандивласан бол “Сити палас”, Эко констракшн, Скайтел групп, Монгол HD телевиз, Глобал ацетлин, И-Март сүлжээ дэлгүүр, “Үнэт продакшн”, “Монгол базальт”, “Непко паблишн”, “Тайёо таун” зэрэг компаниуд энгэртээ үрээ тэврэх эрхэм үйлсийг дэмжин хандив өргөжээ. Мөн Олон улсын олимпийн хорооны шинэхэн гишүүн Б.Баттүшиг, түүний гэргий Н.Цэлмүүн, Монгол HD телевизийн эзэд болох Г.Бат-Эрдэнэ, Ч.Номин нарын гэр бүл, түүнчлэн урлаг соёлын алдартнууд, ойр дотны хүмүүс нь хандивын үйлсэд нэгджээ.

“Өөжинмед” эмнэлэг 5 жилийн ойгоо тохиолдуулан зохион байгуулсан тус хандивын арга хэмжээнд нийт 50 гаруй сая төгрөг цугларчээ.

Гадаадад өндөр үнэ өртгөөр хийдэг үргүйдлийн эмчилгээ, үр шилжүүлэн суулгах аргыг “Өөжинмед” эмнэлэг Монголд бодит утгаар нь нутагшуулж, өнгөрсөн хугацаанд олон шинэ үйлчилгээ нэвтрүүлжээ. Тухайлбал, унтуулга шаардлагагүйгээр өндгөн эс оруулах, уян гуурс ашиглан үр хөврөлийг шилжүүлэн суулгах, хөлдөөх гэсгээх ажилбарыг Монголд анх удаа хийж эхэлсэн бол үр хөврөлийн хромосомын өөрчлөлтийг илрүүлэх, хүйс тодорхойлох генетикийн шинжилгээ, өндгөн эсийн ээрүүлийн аппаратыг шалган, тарьж үр тогтоох SL-ICSI ажилбар, лазерийн тусламжтайгаар үр хөврөлийн гадна давхаргыг салгах буюу бүрэн автомат LAH-Laser assisted hatching ажилбар, үр хөврөлийг умайн салст давхарга хүлээн авах үеийг тодорхойлох шинжилгээ зэрэг үйлчилгээг Монголд цор ганцаар үзүүлж байна.

 

 

 

 

 

 

“Өөжинмед” эмнэлгийн IUI болон үр шилжүүлэн суулгах эмчилгээнийхээ үр дүнд өнгөрсөн таван жилийн хугацаанд 550 хүүхэд төржээ. Анх 2016 онд 58, 2017 онд 127, 2018 онд 142, 2019 онд 156, 2020 оны эхний хагаст 92 гэхчлэн аав, ээждээ аз жаргал хөтлөн ирсэн хүүхдүүдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байна.

“АЗ ЖАРГАЛЫГ ЭНГЭРТЭЭ ТЭВЭРЬЕ” САНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЭРХЭН ХАМРАГДАХ ВЭ?
Тус сан нь үр хүүхэдтэй болох чин хүсэлтэй ч санхүүгийн хүндрэлийн улмаас эмчилгээгээ үргэлжлүүлж чадахгүй байгаа “Өөжинмед” эмнэлгийн үйлчлүүлэгчдэд өндөр өртөгтэй ажилбарууд болох Өндгөн эс соруулах, Үр хөврөл шилжүүлэн суулгах ажилбар болон эмчилгээний үр дүнг нэмэгдүүлдэг ERA шинжилгээ, Үр хөврөлийн генетикийн шинжилгээний зардлыг хандивын сангаас гарган санхүүжүүлэх юм.

Тодруулбал, дараах нөхцлийг хангасан үйлчлүүлэгчдийн цахимаар болон эмнэлгийн байранд ирж бөглөсөн цаасан хэлбэрийн хүсэлт дундаас сонгон шалгаруулж, сар бүрийн эхний өдөр Аз жаргалыг энгэртээ тэвэрье сан пэйж хуудсаар зарлан, эмчилгээг эхлүүлэх аж.
 

ХҮСЭЛТ ГАРГАХЫН ТУЛД:

  • Хосууд Монгол Улсын иргэн байх
  • Гэрлэлтээ хууль ёсны дагуу батлуулсан эсвэл аль аль нь гэрлэлт батлуулаагүй байх
  • “Өөжинмед” эмнэлэгт карт нээлгэсэн үйлчлүүлэгч байх
  • Өмнө нь хамгийн багадаа нэг удаа “Өөжинмед” үр шилжүүлэн суулгах төвд үр шилжүүлэн суулгах ажилбар хийлгэсэн байх
  • ​​​​​​​Гэр бүлийн өрхийн орлого 1 сард 1 сая төгрөгөөс багагүй байх
  • Хэвлэл мэдээллийн хэрэгслээр өөрсдийн нэр, зураг гэх мэт хувийн мэдээллийг ил болгохыг зөвшөөрөх


Хэрэв танай гэр бүл дээрх шаардлагуудыг хангаж байвал дараах линкээр хүсэлт илгээгээрэй.

Хүсэлт илгээх https://ivf.typeform.com/to/GCNg9UiI

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.126.90.46)
    Төгсцогтын эхнэртэй ямар адилхан юм бэ, эгч дүү юу гүй юу
    2020 оны 09 сарын 03 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Өчигдөр 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Өчигдөр 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Өчигдөр 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу
Top