x

О.Чинзориг: Замын хөдөлгөөний удирдлагын төвийн хяналтын камерыг тав дахин нэмэгдүүлнэ

Нийслэлийн Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан өнөөдөр нийслэлийн харьяа газруудын гаргасан түгжрэлийг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх саналыг сонсож, холбогдох албаныханд үүрэг, чилэл өглөө.

Нийслэлийн хэмжээнд 530.975 бүртгэлтэй автомашин байдгаас 350 мянга нь өдөр тутам авто замын хөдөлгөөнд оролцдог байна.

Улаанбаатар хотын төв хэсгийн нутаг дэвсгэрт бизнес, худалдаа үйлчилгээ, соёл, боловсрол, эрүүл мэндийн болон нийгмийн үйлчилгээ төвлөрдөгөөс үүдэн тээврийн хэрэгслийн түгжрэл үүсэх үндсэн шалтгаан болдог. Нийслэлийн авто замыг хөгжүүлэх дунд, урт хугацааны мастер төлөвлөгөөний дунд хугацааны хэрэгжилт 2025 он, урт хугацааных 2030 хүртэл байгаа юм.

Мастер төлөвлөгөөнд тусгаснаар 2025 онд авто замын сүлжээний нягтрал 38 хувиар, 2030 онд 71 хувиар нэмэгдэх аж.

Шинээр баригдах болон өргөтгөл шинэчлэл хийх авто зам, замын байгууламжийн эдийн засгийн үр ашгийн тооцоогоор зорчих хугацааны хэмнэлт жилд 106 тэрбум төгрөг, агаарын бохирдлын бууралт жилд 415 сая төгрөг, шатахууны хэмнэлт жилд 16 тэрбум гэх мэтчилэн тодорхой хэмнэлтүүдийг гаргах боломжтой гэдгийг Нийслэлийн Хот төлөвлөлт, судалгааны институтын газрын дарга Ч.Рэгзмаа хэлж байлаа. Энэхүү мастер төлөвлөгөөг салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн инженер, зөвлөхүүдийн хамт гаргажээ.

Харин нийслэлийн Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын дарга С.Энхтөрийн хэлж байгаагаар Улаанбаатар хотын авто замын сүлжээний нийт 1.135.678 км урттай. Хотынхоо төвд хөдөлгөөний эрчим ихтэй байдгаас үүдэн замын түгжрэл бий болдог. Автомашинжилтын түвшний зүй тогтлоор 1000 хүнд ногдох автомашины тоо 130-аас дээш бол тухайн хотын автомашинд хязгаар тавих, 200-250 хүрвэл нийтийн үйлчилгээний тээврийн хэрэгсэлд давуу эрх өгч, зөвхөн түүгээр үйлчлүүлэх асуудал тавигддаг. Нийслэлийн хэмжээнд автомашинжилтын түвшин 327 гарсан нь дараах хоёр арга хэмжээг хамтад нь авч хэрэгжүүлэх шаардлага гарч байна.

Нийслэлийн хэмжээнд автомашины дундаж хурд 30 км/цаг байхаар тооцвол 318.585 тээврийн хэрэгсэл байх шаардлагатай гэсэн судалгаа бий. Гэтэл энэ тоо манайд даруй хоёр дахин нэмэгдээд байгаа юм. Иймд түгжрэлийг бууруулах чиглэлээр нийтийн тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлсэн, сургуулийн автобусыг үйлчилгээнд ажиллуулж, авто замын хөдөлгөөнд саад учруулах байршилд газар чөлөөлөлт хийх зэрэг ажлуудыг хэрэгжүүлж байна.

Мөн авто зогсоолын менежментийг сайжруулах, нийтийн тээвэрт богино эргэлтийг бий болгох, зах худалдааны төвийг цагалбарт оруулах, явган хүн зорчих замыг чөлөөтэй болгох гэх мэт олон ажлыг төлөвлөжээ.    

Нийслэлийн Мэдээлэл, технологийн газрын дарга О.Чинзориг “Хөдөлгөөн зохион байгуулалт, төлөвлөлтийн системийг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Бид Замын хөдөлгөөний удирдлагын төвд ажиллаж буй хяналтын камерыг тав дахин нэмэгдүүлэх юм. Холбогдох газраас тээврийн хэрэгслийн мэдээллийг авч, нэгдсэн удирдлагаар хангахаар ажиллаж байна” хэмээлээ.

Нийслэлийн Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан харьяа газруудын мэдээллийг сонссоны дараагаар холбогдох албаныханд үүрэг чиглэл өгөв. Тэрбээр хэлэхдээ “Улаанбаатар хотын анхны төлөвлөлтийг хийснээс хойш хүн ам даруй 10 дахин нэмэгдэж, автомашины тоо бараг 600 мянгад хүрлээ. Эдийн засаг үүнийгээ дагаад өсөөгүй хэдий ч төр засаг, нийслэлийн удирдлагууд асуудлыг хойш тавилгүй ажиллаж байна. Цаашид хотоос гаргаж буй шийдвэрүүдийг ард иргэддээ мэдээлэл хүргэж, тэдний оролцоотойгоор хамтарч ажиллах нь чухал. Зам хаах, засварлах мэдээллийг иргэд тухай бүрд нь аваагүйгээс болж олон нийтийг бухимдуулах нөхцөл байдалд хүргэдэг. Тиймээс нийслэлийн бүх харьяа байгууллагууд авч хэрэгжүүлж буй ажлаа иргэд, олон нийтэд мэдээллэх хэрэгтэй.

Түүнчлэн Нийслэлийн авто замыг хөгжүүлэх дунд, урт хугацааны мастер төлөвлөгөөг олон жил боловсруулсан. Одоо НИТХ-д танилцуулж, нийслэлийн төсөвт тодотгол хийх үеэр асуудлыг оруулж ирэх хэрэгтэй. Энэ төлөвлөгөө бол амьдрал хэвийн үргэлжилж явах төлөвлөлт учир үүнийг Засгийн газарт танилцуулж, дэмжлэг авна. Авто замын сүлжээний асуудлыг ярихаар замбараагүй газар олгочихсон тохиолдол гардаг. Өнгөрсөн хугацаанд гаргасан алдааг дахин гаргаж болохгүй” гэв.

Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч холбогдох албаныхан бүгд танилцуулсан мэдээллээ нэгтгээд Засаг даргын зөвлөлийн хуралд оруулж ирэх үүрэг чиглэл өглөө.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Өчигдөр 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Өчигдөр 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Өчигдөр 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу
Top