x

Гарааны бизнес эрхлэгчдэд үнэ төлбөргүй зөвлөх үйлчилгээ үзүүлнэ

Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газрын дарга Б.Мөнх-Оргил, “Хөгжлийн шийдэл” ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Хишигсүрэн нар өнөөдөр Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.

АНУ-ын “Олон улсын хөгжлийн агентлаг”-аас жижиг, дунд бизнес эрхлэгчдийн зээлжих чадварыг сайжруулах, улмаар ажилгүйдлийг багасгахад чиглэсэн төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх хүрээнд ийнхүү санамж бичиг байгуулж байна.

Хамтын ажиллагааны хүрээнд Улаанбаатар инновацын төв, Баянхошуу болон Сэлбэ бизнес инкубатор дэд төвүүдийг түшиглэсэн гарааны болон жижиг, дунд бизнес эрхлэгч, үйлдвэрлэгч нарыг чадавхжуулах сургалт, зөвлөх үйлчилгээ, хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг ажлыг хийх юм.

Б.Мөнх-Оргил: “Хөгжлийн шийдэл” ТББ-тай хамтран гарааны бизнесийг дэмжих төслийг таван жилийн хугацаатай хэрэгжүүлэх ажлыг эхлүүлж байна. Энэ хүрээнд хэд хэдэн сургалтуудыг жижиг, дунд бизнес эрхлэгчиддээ оруулахаар төлөвлөн ажиллаж байгаа юм. Тухайлбал, төсөл бичих аргачлал, санхүүгийн эх үүсвэрээ хэрхэн олон улсын банк санхүүгийн байгууллагаас татах талаар, мөн компанийн засаглалын чиглэлээр бизнес эрхлэгчдэд сургалт, зөвлөгөө мэдээллийг өгч ажиллана. Эхний сургалтууд ирэх сараас эхлэх бөгөөд Баянхошуу дэд төв болон Улаанбаатар инновацын төвд зохион байгуулагдах юм.

“Хөгжлийн шийдэл” ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Хишигсүрэн: “Бичил, жижиг бизнесийг хөгжүүлэх чиглэлээр бизнес менежмент, маркетинг, нягтлан бодох бүртгэлийн сургалтаас гадна зөвлөх үйлчилгээ үзүүлэх боломжтой болно. Гарааны бизнес эрхлэгчдэд тулгардаг хоёр асуудал байдаг. Нэгдүгээрт, бизнесийн чадвар, бизнес эрхлэх менежмент, маркетингийн чиглэлийн мэдлэг дутмаг байна. Хоёрдугаарт, санхүүгийн асуудал байдаг. Эдгээр асуудлыг шийдвэрлэснээр гарааны бизнесийг хөгжүүлэх боломжтой” гэдгийг онцоллоо.

Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар нь гарааны компаниудыг дэмжих дэд бүтэц, дэлхийн стандартад нийцсэн орчин нөхцөлийг бүрдүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх бодлогыг хэрэгжүүлэх чиглэлээр Улаанбаатар инновацын төв, Баянхошуу болон Сэлбэ бизнес инкубатор дэд төвүүдэд инновацын экосистемийг хөгжүүлэхээр зорьж байгаа аж.

“Улаанбаатар инновацын төв” нь 2018 онд байгуулагдсанаас хойш гарааны бизнесийг бойжуулах ажлын хүрээнд зөвлөхийн үйлчилгээ, интернэт, лаборатори, сургалтын танхим, уулзалтын өрөөг ашиглах зэрэг боломжийг бүрдүүлэн 43 гарааны компанийг бойжуулж 100 гаруй ажлын байрыг шинээр бий болгожээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Өчигдөр 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Өчигдөр 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Өчигдөр 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу
Top