x

Есдүгээр сарын 1 ба ээлжит сорилт

Бямба гаригийн орой ажлаа тараад автобусны буудал дээр буутал Ажилчны соёлын ордны замын ард, хуучнаар “Ном Книги” нэртэй байсан хоёр давхар хуучин байшингийн урдах ажилгүй болсон усан оргилуурыг тойроод бөөн дуу шуугиан.

“Соёлын цаг” гэсэн самбар байрлуулж, тайз засаад цагдаагийн формтой бүсгүй “Найрах арга чинь буруу байна” хэмээн хадааж, нуруулаг залуу камераар бичлэг хийх байхтай таарав. Цагдаагийн “Сүлд” чуулга энэ өдрийн “Соёлын цаг”-ийг дааж байгаа аж. "Юм үзээгүй болохоор Дэмбэрэл..." гэгчээр өдрийн цагт фантан тойрон нарлаж, хаа нэгтээ зарим нь онхолдож ойчсон харагддаг тэр хавийн “бөбөөчид” шүдгүй амаа ангайн баясч, хүмүүсийг бүжгэнд урихыг оролдох ч бүтэл муутайхан буцна.

Монгол Улс Соёлын яамаа “сэргээн тохинуулсны” баярыг монголчууд ийнхүү тэмдэглэсээр цөөнгүй хоног өнгөрөв. Соёлын яам байгуулсан шалтгааныг С.Чулуун сайд тавь, жараад оны “соёлын хувьсгал”-тай жишиж ойлгосон бололтой. Хотын төв талбайд бүх нийтийн гимнастик хийх, хороо, дүүргээр явж урлагийн тогтолтоор үйлчлэх гэх мэт их л хямдханаар төсөөлж. Бага байхад Соёлын төвийн хөгжмийн дугуйлангийн хэдэн жаалыг багш нар нь “урлагийн үзлэг” нэрээр хороо хоринуудаар дагуулан явж, хорооны иргэдийн өмнө мандолин бариад “Үхэрчин хүү Цэрэндорж оо” хэмээн баруун, солгойгүй хадааж явсан тэр үеийн яс хавтайм дүр зураг босоод ирэх шиг.

Уг нь мэргэжлийн яамны бодлого мэргэжлийн урлагийн байгууллагуудаа өөд нь татахад чиглэх ёстой байсан болов уу? Даанч энэ салбараас тэс хөндлөн хүн бололтой. Урлагийн байгууллагууд, урлагийнхан лав тэр хавиараа дургүйцлээ илэрхийлээд эхэлж.

Соёлын сайдын явуулсан “соёлын довтолгоо”-той зэрэгцэн боловсролын асуудал ч бас босоод ирлээ. Цар тахлын улмаас нэг ангийн 60 хүүхдийг гурван ээлжээр хичээллүүлэхээр Засгийн газар, салбарын яамнаас зохион байгуулсан. Нэг хэсэг нь ангидаа, нөгөө хэсэг нь теле болон цахимаар ээлжлэн хичээллэнэ гэсэн.

Хувийн дунд сургуулиуд аль наймдугаар сарын 1-нээс хичээлээ эхлүүлээд, өнгөрсөн хагас жилийнхээ хичээлийг нөхөөд эхэлчихсэн. Харин улсын сургуулиудад сургалтын чанар, агуулга төдийлөн хамаагүй бололтой. Дээр нь хичээлийн цагийг багасгаж, ээлжийг нэмснээр бага ангийн хүүхдээ хичээлд нь зөөдөг эцэг эхчүүд дахиад ажилгүйчүүдийн эгнээнд шилжихээр болж байгаа. Гэтэл энэ жил хоёр настнуудыг цэцэрлэгт авахгүй гэчихсэн. Өмнөх жилүүдэд хүүхдээ сургууль, цэцэрлэгт оруулахын тулд сугалаа сугалж азаа үздэг байсан эцэг эхчүүдэд дахиад нэг шинэ сорилт нэмэгдэх нь энэ. 

УИХ-ын эмэгтэй гишүүд  хүүхэд харах үйлчилгээний зардалд анх удаа 2 тэрбум төгрөгийг төсвийн тодотголд суулгаснаа сайшаалгах гэж хэвлэлийн бага хурал хүртэл зохион байгуулав. Ингэснээр 2 настай хүүхэдтэй 80 мянган эх ажил хөдөлмөр эрхлэх боломжтой боллоо хэмээн шоудав. Гэвч энэ бол цар тахлын үеийн тусгай арга хэмжээ биш гэдгийг сануулах нь зүйтэй. Аль 2015 онд батлагдсан, 2017 оноос хэрэгжүүлэх ёстой байсан хуулийг эдийн засгийн хямралаар халхавчлан хэрэгжүүлэхгүй байсаар сая нэг хагас дутуу төсөв баталж өгсөн хэрэг. Хуульд бичсэнээр хүүхэд харах үйлчилгээний хоолны зардлыг төсвөөс гаргаж, харин багшийн цалинг эцэг эхчүүд өөрсдөө хариуцах юм байна.

Угаасаа жилийн жилд цэцэрлэгийн насны хүүхдийн 60 хувь нь цэцэрлэгт хамрагдаж, үлдсэн 40 хувь нь гэртээ цоожлуулдаг, эсвэл цэг эхийн аль нэг нь ажлаасаа завсарддаг. Энэ жилийн 2 настнуудыг нэмэхээр энэ дүн өснө үү гэхээс буурахгүй.

Тиймээс сургууль, цэцэрлэгийн орчинг цар тахлын эрсдэлтэй гэж хязгаарлачихаад хотоор нэг шоу тоглолт зохион байгуулаад, сонгуулийн сурталчилгаа хийгээд байгаа эрх баригчдыг иргэд тэсвэрлэхэд улам бүр хэцүү болж байна. Ингэхэд цар тахлыг дотооддоо барьж чадсан нь яг үнэн үү? Хэрэв үнэн бол яагаад сургууль, цэцэрлэгээ хэвийн ажиллуулж болохгүй гэж?

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Өчигдөр 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Өчигдөр 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Өчигдөр 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу
Top