x

Монголд он гарсаар нийтдээ 39,786 газар хөдлөлт бүртгэгджээ

Шадар сайд Я.Содбаатар, нийслэлийн Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан болон бусад албаныхан өнгөрсөн амралтын өдөр нийслэлийн Онцгой байдлын газрын нийслэлийн Аврах анги 105, Гамшгаас хамгаалах сургалт аргазүйн төвд ажиллав.

Гамшгаас хамгаалах сургалт аргазүйн төв нь эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, утаат орчны дадлага хийх, өндрөөс аврах үйл ажиллагааны танхим, номын сан, газар хөдлөлтийн тусгай тоноглол бүхий танхим, үзвэрийн 3D бичил кино театр, Нийслэлийн Онцгой комиссын хуралдааны  танхим, бага хурлын танхим, зэрэг нийт 52 өрөөтэй гамшгаас хамгаалах сургалт, дадлага зохион байгуулах, аврах дуудлагаар ажиллах Аврах ангитай иж бүрэн цогцолбор байгууламж юм.

Нийслэлийн иргэдийн гамшгаас хамгаалах мэдлэгийг үе шаттайгаар дээшлүүлж, аливаа гамшгийг хохирол багатай даван туулах, олон нийтийн оролцоотой гамшгийн эрсдэл, эмзэг байдлыг бууруулах нөхцлийг бүрдүүлжээ. Нэг ээлжиндээ 150-200 хүнд сургалт зохион явуулах хүчин чадалтай. Монгол Улсын хэмжээнд анхны гамшгаас хамгаалах сургалтын төв болж үйл ажиллагаа явуулж байгаа талаар нийслэлийн Онцгой байдлын газрын дарга Ж.Чүлтэмсүрэн онцлов.

Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөл хуралдав

Шадар сайдын ахалдаг Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн ээлжит хуралдаан болов.

Хурлаар Монгол орны газар хөдлөлтийн төлөв байдал, тулгамдаж буй асуудлууд, Газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн 2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилт, анхаарах асуудал, Барилга байгууламжийн ашиглалтын гэрчилгээ олгох, паспортжуулах журмыг шинэчлэн батлах зэрэг асуудлыг хэлэлцсэн юм.

Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөл нь 2020 онд  эрхзүйн орчинг сайжруулах, гамшгаас урьдчилан сэргийлэх үндэсний чадавхыг бэхжүүлэх, гамшгаас хамгаалах бэлэн байдлыг хангах, боловсон хүчин бэлтгэх, мэргэшүүлэх, үйл ажиллагааг сурталчлах, иргэд олон нийтийг дадлагажуулах зэрэг дөрвөн чиглэлд нийт 40 ажлыг хийхээр төлөвлөж, гүйцэтгэлийг ханган ажиллаж байгааг ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэл мэдээлсэн юм.

Монгол Улсын Шадар сайдын 2017 оны 78 дугаар тушаалаар батлагдсан “Барилга байгууламжийн ашиглалтын гэрчилгээ олгох, паспортжуулах журам”-ыг шинэчлэх талаар мэдээлэл хийсэн юм. Журмын төсөлд паспортжуулалтын мэргэжлийн дүгнэлт гаргах ажлыг аймаг, нийслэлийн барилга, хот байгуулалтын асуудал хариуцсан байгууллага болон зөвлөх үйлчилгээ үзүүлэгч иргэн, хуулийн этгээдийн чиг үүргийг тодорхой болгох, өмчлөгч болон эзэмшигч нь паспортжуулах ажлыг хэрэгжүүлэхэд төрөөс хэрхэн урамшуулах, дэмжлэг олгох талаарх заалтыг нэмэх, Засгийн газрын 2018 оны 319 дугаар тогтоолоор батлагдсан “Зөвлөх үйлчилгээ үзүүлэх иргэн, хуулийн этгээдэд тавих шаардлага, бүртгэх журам”-д нэмэлт өөрчлөлт оруулахыг саналыг танилцуулсан юм.

Он гарсаар өнөөдрийг хүртэлх хугацаанд Монгол орны нутаг дэвсгэр болон хил орчмын бүс нутагт нийтдээ 39,786 газар хөдлөлт бүртгэгдсэн байна. Түүний дотроос магнитуд нь 3.5 болон түүнээс дээш хүчтэй газар хөдлөлт 36 удаа тохиосноос 19 газар хөдлөлт нь ард иргэдэд мэдрэгдэм хүчтэй хөдлөлтүүд болжээ.

Энэ үеэр нийслэлийн захирагчын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан ашиглалтын шаардлага хангахгүй барилгуудад онцгой анхаарч ажиллахыг уриалаад, хуулийн хэрэгжилт хангалтгүй байгааг хэллээ. Цаашид хуулийн хэрэгжилтийг сайжруулахад ажлын уялдаа холбоогоо нэгтгэж, хамтарч ажиллахыг уриалсан юм.

Шадар сайд Я.Содбаатар “Газар хөдлөлтийн гамшигт тэсвэртэй, аюулгүй орчныг бий болгох үндэсний хөдөлгөөн”-ий хүрээнд газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, эрсдэлийг бууруулах мэдлэг, мэдээллийг олон нийтэд үр дүнтэй хүргэх чиглэлээр тодорхой ажлуудыг төлөвлөн хэрэгжүүлж байгааг бүх түвшинд эрчимжүүлэх үүрэг өглөө. Мөн 21 аймаг болон нийслэл Улаанбаатар хотод байгуулсан Газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх салбар зөвлөлүүд орон нутгийн хэмжээнд газар хөдлөлтийн давтамж нэмэгдэж байгааг анхааралдаа авч, үйл ажиллагаагаа идэвхжүүлэхийг үүрэг болгов.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Өчигдөр 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Өчигдөр 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Өчигдөр 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу
Top