x

Сөүл рүү тусгай нислэг үйлдэж 100 гаруй гадаад иргэдийг авчрахаар болжээ

Өнөөдөр Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

Есдүгээр сард 12 удаагийн нислэг үйлдэж 3120 орчим иргэнээ татан авахаар төлөвлөжээ.Энэ талаар Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг "Одоогийн байдлаар 62 удаа тусгай үүргийн нислэг үйлдэж, 12976 иргэнээ авчирсан байна.  

Өнөөдрийн байдлаар 48 улсаас 12409 иргэн нутаг буцах хүсэлтээ өгөөд байна.

Хил хаагдсанаас хойш хугацаанд буюу 2020 оны гуравдугаар сарын 15-наас наймдугаар сарын 26-ны өдрийг хүртэл 12793 иргэн эх орондоо ирсэн. Энэ хугацаанд 4168 иргэн гадаадын улс оронд зорчоод байгаа. Эдгээр иргэнээс мөн эх нутагтаа ирэх хүсэлтээ өгч байна.

Мөн хүмүүнлэнгийн шалтгаанаар буюу хүнд өвчтэй иргэдээ гадаадад зорчиход нь Гадаад харилцааны яам тусалж, тухайн улсын ЭСЯ-тай хамтран ажиллаж байгаа. Энэ хугацаанд хэд хэдэн иргэнийг БНХАУ-д зорчуулж, хүнд хагалгаанд оруулан, амжилттай болсон тохиолдол бий" гэлээ. 

Мөн тэрээр үргэлжлүүлэн "Гадаад иргэд Монголд ирж чадахгүй байснаар гадаад багштай сургуулиуд хичээлээ заах боломжгүй байна. Мөн зарим ЭСЯ-ны ажилтнуудын ихэнхи нь гадаадын улсаас ирж чадахгүй байгаагаас үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй болох, удирдлагууд нь ирж чадахгүйгээс шалтгаалж цалингаа олгох боломжгүй байгаа компаниуд ч байна. Тиймээс УОК-ын даргын өгсөн зөвшөөрлийн дагуу маргааш Сөүл рүү тусгай үүргийн нислэг үйлдэж, зөвхөн гадаад иргэдийг авчрахаар болсон. Одоогийн байдлаар 15 улсын 100 гаруй иргэн ирэхээр МИАТ ТӨХК-аас тасалбараа авсан байгаа" гэсэн юм. 

2020 оны есдүгээр сард төлөвлөгдөж буй нислэгүүд:

  • Есдүгээр сарын 2-нд Сөүл- Улаанбаатар, 

  • Есдүгээр сарын 8-нд Хонг Конг /транзит/- Улаанбаатар, 

  • Есдүгээр сарын 9-нд Токио- Улаанбаатар, 

  • Есдүгээр сарын 14-нд Франкфурт- Улаанбаатар, 

  • Есдүгээр сарын 15-нд Сөүл- Улаанбаатар, 

  • Есдүгээр сарын 17-нд Хонг Конг /транзит/- Улаанбаатар, 

  • Есдүгээр сарын 18-нд Истанбул- Улаанбаатар, 

  • Есдүгээр сарын 21-нд Токио- Улаанбаатар, 

  • Есдүгээр сарын 23-нд Франкфурт- Улаанбаатар, 

  • Есдүгээр сарын 24-нд Сөүл- Улаанбаатар, 

  • Есдүгээр сарын 25-нд Сидней- Улаанбаатар, 

  • Есдүгээр сарын 28-нд Сиэтл- Улаанбаатар 

Нэг чиглэлийн тусгай нислэгт нийт 260 орчим хүн байхаар төлөвлөсөн байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Чөлөөт бүсийн газар олголтын зөрчлийг цэгцэлж, эрх зүйн шинэчлэл хийнэ 1 цаг 38 мин Хиймэл оюун ухаан залуусын хөдөлмөр эрхлэлтэд нөлөөлж эхэлснийг судалгаагаар тогтоожээ 1 цаг 47 мин Оюу толгой үйлдвэр ус дахин ашиглалтаа 80%-аас дээш түвшинд тогтмол хадгалж, уул уурхайн салбарт түүчээлж байна 1 цаг 47 мин Байгаль орчны салбарын хүний нөөцийг бэхжүүлэх "Ногоон ирээдүй" хөтөлбөрийг танилцууллаа 1 цаг 51 мин Гуравдугаар сарын 21-ний цаг агаарын урьдчилсан мэдээ 2 цаг 0 мин Улаанбаатар хотын дулааны шугамын засварын ажил тавдугаар сарын 15-нд эхэлнэ 2 цаг 5 мин Геологийн төв лаборатори орчмын нүхэн гарцын газар чөлөөлөлт бүрэн дуусч, бүтээн байгуулалт эхлэхэд бэлэн болов 3 цаг 41 мин Ус, цаг уурын салбарын эрдэм шинжилгээний хурал болж, шинэ технологийн үр дүнг хэлэлцлээ 3 цаг 53 мин Сонгинохайрхан дүүрэгт 80 ортой Хүүхдийн сэргээн засах төвийн барилга угсралт дуусав 3 цаг 54 мин "Сэлбэ 20 минутын хот" төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна 3 цаг 54 мин Сурагчдад гамшгаас хамгаалах мэдлэг олгох "Боосай карт"-ыг сургуулиудад хүлээлгэн өглөө 3 цаг 59 мин АНУ-ын визийн барьцааны жагсаалтаас Монгол Улсыг гаргах чиглэлд хамтран ажиллана 4 цаг 3 мин Г.Уянгахишиг: УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах нөхцөлийг зөвхөн Үндсэн хуулиар зохицуулдаг 5 цаг 6 мин Хаданд хавчуулсан халиуны зулзага 5 цаг 28 мин ЕХ Украинд амласан 90 тэрбум еврогоо ямар ч үнээр хамаагүй олгоно 5 цаг 59 мин “2 өрөө байрны шагналтай” ПОС-ын урамшуулалт аян эхэллээ 6 цаг 3 мин Харү башё: Монгол бөхчүүд таван зиндаанд түрүүлэх боломжтой байна 6 цаг 5 мин “Дэлхийн мөнгөний долоо хоног-2026” аян эхэллээ 6 цаг 6 мин Усны сан бүхий газрын хамгаалалтын бүс тогтоох хэлэлцүүлэг боллоо 6 цаг 11 мин Санхүүгийн тайлангаа ирүүлээгүй зургаан намыг идэвхгүйд тооцуулахаар Дээд шүүхэд ханджээ 6 цаг 11 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Хаданд хавчуулсан халиуны зулзага Фронтын генерал ба индрийн маршал Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ... "Баялгийн сангийн өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудал" сэ... О.Бахытын нэрэмжит "Наурыз 2026" үндэсний бөхийн барилдаан б... АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос дав...
Top