x

Ю.Цэдэнбал, А.Филатова нарыг цагаатгах хүсэлтийг шүүхэд хүргүүллээ

УИХ-ын дэд дарга С.Одонтуяа өнөөдөр БНМАУ-ын маршал Ю.Цэдэнбал, түүний гэргий А.Филатова нарыг Цагаатгалын тухай хуулиар цагаатгах тухай хүсэлтээ шүүхэд уламжилж байгаагаа мэдээллээ. 

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбал, А.Филатова нарын нэр төрийг сэргээж, цагаатгах хүсэлт өнгөрсөн хугацаанд олон удаа ирж байсан ч өнөөдрийг хүртэл шүүхээс ямар нэгэн шийдвэр гараагүй байна.

Монгол Улсад ардчилсан тогтолцоо бүрдсэнээр, хүний эрх, эрх чөлөөг дээдэлж Цагаатгалын комисс байгуулсан. Уг комиссыг УИХ-ын дэд дарга С.Одонтуяа ахалж байгаа юм. 

Тэрээр "Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбал агсныг 1984 онд гадаадад нутаг заан цөлж, гэрийн хорионд байлгаж, эд хөрөнгө, тэтгэврийг нь хураасан баримт байгааг дурдаад, хүний эрхийг зөрчиж, хэлмэгдүүлсэн бүх бичиг баримттай нэг бүрчлэн танилцсаны эцэст шүүхэд хандаж байна. Ю.Цэдэнбал агсныг түүх цагаатгасан ч албан ёсоор цагаатгасан шүүхийн тогтоол гараагүй. Тиймээс үнэнийг тогтоож шүүхээр шийдүүлэх, цаашид хүний эрх зөрчихгүй байх нөхцөлийг бүрдүүлэхэд онцгой анхаарах юм. Монгол Улсын шүүх шударгаар шийднэ гэдэгт итгэж байна" гэлээ.

Монголын нийгэм, улс төрд гавьяа байгуулж, тодорхой үүрэг гүйцэтгэсэн ч тэдний нэр төрийг сэргээж, цагаатгуулах талаарх хүсэлтийг өнгөрсөн хугацаанд маш олон удаа гаргаж байсан ч ямар нэг шийдвэр гараагүй байжээ. Цагаатгалын хуулиар 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрөөс хойш цагаатгалын асуудлаар шүүхэд хандах хууль эрх зүйн орчин байхгүй болж байгаа юм.

Цагаатгалын тухай хуулиар ирэх жилээс цагаатгалын асуудлаар шүүхэд хандах эрх зүйн орчин байхгүй болох юм. Өнгөрсөн хугацаанд шүүхээр нийт 31314 хүн улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн гэж цагаатгагдсан байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Г.Жаргалсайхан: Энэ өвөл 400-430 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ 13 цаг 6 мин COP17: Газрын доройтолтой тэмцэхэд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх сургалт зохион байгууллаа 13 цаг 12 мин Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 13 цаг 16 мин Путины дэглэм бодитоор ганхаж эхлэв 13 цаг 23 мин Дуулиант санхүүчийн найз байсан Белорусь бүсгүй түүний саяуудыг өвлөн авна 13 цаг 30 мин Венесуэл: “Хорт могой”-ноос ангижирахуй 16 цаг 20 мин COP17: Шар шороон шуургатай тэмцэх бүс нутгийн санаачилгыг дэвшүүлнэ 16 цаг 39 мин С.Рушдигийн аминд халдсан Хади Матарыг бүх насаар нь хорино 16 цаг 46 мин Их, дээд сургууль, коллежийн хичээл есдүгээр сарын 1-нээс цахимаар эхэлнэ 16 цаг 52 мин ОХУ-ын зарим бүсэд түлшний хангамж сайжирч эхэлжээ 17 цаг 0 мин Ж.Золжаргал: Нүүрснээс шатахуун, хийн түлш үйлдвэрлэх татвар, эрх зүйн орчныг судалж байна 17 цаг 24 мин Өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр УОК хуралдав 17 цаг 34 мин Европын Холбооны санхүүжилттэй “Дулаан шийдэл II” төсөл амжилттай хэрэгжиж дууслаа 17 цаг 41 мин Хууль бусаар мод бэлтгэсэн этгээдэд мод тарих шийтгэл оногдуулжээ 17 цаг 50 мин Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түдгэлзүүлжээ 17 цаг 58 мин Хүнд жингийн медальтнууд өнөөдөр тодорно 18 цаг 28 мин COP17 Монголын хувьд онцгой ач холбогдолтой 19 цаг 3 мин Нийслэл, дүүргийн шуурхай штабууд бэлэн байдлыг ханган ажиллаж байна 20 цаг 7 мин БНСУ-ын Пусан хотноо Дэлхийн өвийн хорооны 48 дугаар чуулган боллоо Уржигдар 20 цаг 17 мин Дэлхийн өвийн жагсаалтад 25 дурсгалт газар нэмэгдлээ Уржигдар 19 цаг 00 мин
iИх уншсан
АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон Путины дэглэм бодитоор ганхаж эхлэв Венесуэл: “Хорт могой”-ноос ангижирахуй Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны ... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цуврал... П.Наранбаяр: Хүүхдүүдийн 78 хувь нь нийгмийн сүлжээнээс сөрө... TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ Цахим дайн ба дархлаа нь унасан Монгол С.Рушдигийн аминд халдсан Хади Матарыг бүх насаар нь хорино Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл...
Top