x

БНСУ-д ажиллаж буй манай иргэд коронавирусийн халдвар авсныг шинжилгээгээр баталжээ

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл цар тахлын тархалтын асуудлаар цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ.

Д.Нарангэрэл:

-"Дэлхийн дахинаа 23,906,000 хүн коронавируст халдвараар өвчилж, 823,000 хүн эндсэн бол 16,800,000 гаруй хүн эдгэрч эмнэлгээс гарсан байна.

Сүүлийн 24 цагт 210,000 хүн шинээр халдвар авч, 4,0001 гаруй хүн эндсэн бөгөөд Энэтхэгт 75,000 гаруй хүн нэг өдрийн дотор халдвар авсан нь дэлхийд хамгийн өндөр өвчлөл бүртгэгдсэн тохиолдол болж байна.

24 цагийн хугацаанд манай хөрш ОХУ-д 4,676 хүн халдвар авч, 115 хүн эндсэн бол БНХАУ-д 32 тохиолдол бүртгэгдсэний 8 тохиолдлыг гадаадаас зөөвөрлөгдсөн гэж үзжээ.

Япон улсад 903 хүн шинээр халдвар авч, 13 хүн эндсэн бөгөөд сүүлийн нэг сарын хугацаанд тохиолдол тасралтгүй нэмэгдэж байна.

БНСУ-д өнгөрсөн хоногт 441 хүн шинээр халдвар авсны 7 тохиолдлыг гадаадаас зөвөөрлөгдсөн гэж үзжээ. Тус улсад эмнэлгийн оны ашиглалт 75 хувьд хүрч, 200 ортой зөвхөн коронавирусийн халдвар авсан өвчтөнүүдэд үйлчлэх эмнэлэг гаргалаа. Сөүлийн бүх сургууль цэцэрлэгийг хааж, хичээлийг цахимаар явуулах болсон байна.

Сөүл хотын Гымчон дүүрэгт ажилладаг манай улсын 8 иргэн COVID-19 халдвар авсан нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан. Гурван хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол найман хүн гэрийн тусгаарлалтад байна. Манай иргэдийн биеийн байдал дунд зэрэг байна.

Манай улсын хувьд өчигдөр 109 хүн тусгаарлан ажиглалтад орж, 256 хүн гэрийн тусгаарлалтад шилжин, одоогоор нийт 3,718 хүн тусгаарлан ажиглах байранд байна. Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 55 хүний гурав нь эрчимт эмчилгээний тасагт байгаа.

АНУ коронавирусийг 15 минутад 97 хувийн баталгаатай илрүүлэх оношлуур бүтээжээ

Канадын эрдэмтдийн судалгаагаар сургуулийн анги дүүргэлтийн тоо нэмэгдэх хэрээр халдварын тохиолдол өсөж байгааг баталсан байна. Ингээд нэг ангид 20 хүртэл тооны хүүхэд хичээллүүлэх нь зүйтэй гэсэн зөвлөмж гаргажээ.

АНУ-ын Иелийн их сургуулийн судлаачид коронавирусийн эсрэг эрэгтэй эмэгтэй хүмүүсийн дархлааны хариу урвалыг судлах судалгааны ажил хийжээ. Судалгааны үр дүнд эрэгтэйчүүд илүү хүндээр өвчилж, эндэх магадлал өндөр байгааг тогтоосон байна.

АНУ-ын Хүнсний хяналтын албанаас томуугийн хурдавчилсан оношлууртай адил COVID-19 халдварыг илрүүлэх хурдавчилсан оношлуурыг бүтээсэн байна. Уг оношлуур 15 минутын хугацаанд 97 хувийн баталгаатай оношилж байна хэмээх дүгнэлт гаргажээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Өчигдөр 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Өчигдөр 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Өчигдөр 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав
Top