x

Хүнсний хог хаягдлаар бордоо хийх үйлдвэрийг "Эко парк" цогцолборт байгуулна

Хүнсний хог хаягдлаар бордоо хийх үйлдвэрийг Нарангийн энгэрийн хогийн цэгийн "Эко парк" цогцолборт байгуулна. Азийн хөгжлийн банкнаас Японы ядуурлыг бууруулах сангийн буцалтгүй тусламжийн хүрээнд Улаанбаатар хотоос гарах хүнсний хог хаягдлыг дахин боловсруулж, бордоо хийх үйлдвэр байгуулах, жижиг туршилтын төслүүд хэрэгжүүлэх ажил эхлээд байна.

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн А/250 дугаар тушаалаар Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэгийн дэргэд 1га газрыг хүнсний хог хаягдлаар бордоо хийх үйлдвэр байгуулахаар шийдвэрлэсэн.

Энэхүү төслийн хүрээнд хүнсний хог хаягдлыг иргэдийн оролцоотой дахин боловсруулах туршилтын төслийг 3 түвшин (жижиг, дунд, том)-д хэрэгжүүлнэ.

Жижиг хэмжээний туршилтын төслийн хүрээнд 5 хорооноос тус бүр 10 өрхийг сонгож авах ба тус 10 өрхийн хүнсний хог хаягдлыг цуглуулж, дахин боловсруулж, бордоо гаргаж авах 1 өрх сонгогдоно. Тус өрх нь цуглуулсан хүнсний хог хаягдлаараа бордоо хийж сурах ба тус бордоог өөрийн хашаан дотроо болон хорооны тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн ажилд ашиглах юм.

Дунд хэмжээний туршилтын төслийн хүрээнд 5 сургууль, 5 цэцэрлэг сонгогдох бөгөөд сургууль, цэцэрлэг тус бүрээс хариуцсан баг хүнсний хог хаягдлаа цуглуулж, дахин боловсруулна. Гаргаж авсан бордоогоор сургууль, цэцэрлэг доторх ногоон талбайд цэцэрлэгжүүлэлт хийх бөгөөд тус ажилд сурагч хүүхдүүдийн оролцоог хангуулж, хүүхдүүдэд байгаль орчинд ээлтэй байх, хог хаягдлыг дахин боловсруулах тал дээр мэдлэг олгох ач холбогдолтой ажил хийгдэх юм.

Том хэмжээний туршилтын төслийн хүрээнд Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэгт 1 га талбайд өдөрт 2000 кг бордоо үйлдвэрлэх хүчин чадалтай хүнсний хог хаягдлыг дахин боловсруулах байгууламж барих юм. Уг үйлдвэрийг хогийн цэгт хаягдал түүж амьдардаг иргэдийн амьжиргааг дээшлүүлэх зорилгоор ажиллуулах юм. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Өчигдөр 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Өчигдөр 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Өчигдөр 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав
Top