x

Улаанбаатар хотын хөрсний бохирдлыг бууруулах хөтөлбөр боловсруулж байна

Нийслэлийн нутаг дэвсгэр дээрх эвдэрсэн газрын тооллого, судалгааны дүнгээс харахад сүүлийн жилүүдэд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болж Улаанбаатар хотын хөрсний 13 хувь нь ямар нэг хэмжээгээр эвдэрсэн бол нийт эвдэгдсэн талбайн 70 хувь нь хүчтэй доройтож цөлжсөн байдалтай байна.

Улаанбаатар хотын хөрсний нянгийн бохирдлыг стандарт үзүүлэлттэй харьцуулахад нийт дээжний 88 хувьд нь нян, хөгц мөөгөнцөр илэрсэн бол хотын хүн амын төвлөрөл ихтэй худалдаа үйлчилгээ явуулдаг томоохон төвүүдийн орчимд аммонийн бохирдолт бэлчээрийн эрүүл хөрстэй харьцуулахад 10 дахин их байгаа юм. Мөн гэр хороолол, олон нийтийн газрын ахуйн хог хаягдал, шингэн бохирдолтой шууд холбоотой Улаанбаатар хотын хөрсөнд органик гаралтай бохирдол их байна.

Дээрх нөхцөл байдлаас шалтгаалан хөрсний доройтол, бохирдлыг бууруулах ажлыг нэгтгэсэн дэд хөтөлбөр боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/992 дугаар захирамжаар байгуулагдаж, Ажлын хэсгийн гишүүд хуралдлаа.

Хурлаар Ажлын хэсгийн ахлагч Нийслэлийн Засаг даргын Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал Улаанбаатар хотын хөрсний бохирдол, доройтлын одоогийн нөхцөл байдал, тэдгээрийн эх үүсвэр, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар дурдсан бол Нийслэлийн Байгаль орчны газрын дарга Э.Баттулга хөрсний бохирдол, доройтлыг бууруулахад чиглэгдсэн бодлогын баримт бичгүүд, хэрэгжиж байгаа болон хэрэгжиж дууссан үндэсний хөтөлбөрүүд болон Хөрс хамгаалах дэд хөтөлбөрийн төслийг танилцуулсан. 

Нийслэлийн Засаг даргын Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал: Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Улаанбаатар хотын 9 дүүрэг, нийслэлийн зарим агентлаг, газрын удирдлага, Шинжлэх ухааны Академи, төрийн бус байгууллагын төлөөлөл орсон нь хөрсний бохирдлын асуудлыг судалгаа шинжилгээнд үндэслэн далайцтайгаар шийдвэрлэх эхний алхам болж байгаа юм.

Хөрсний бохирдлын судалгаа 2000 оноос эрчимжиж, гүний усны бохирдол, нянгийн бохирдлыг судлах болсон. Хөрсийг судлаад, шинжлээд нөхцөл байдлыг бүх талаас нь тодорхойлж, тооцоо судалгаа гаргасан учир одоо тулгамдсан асуудлуудаа тодорхойлох үлдэж байна. Хөрс хамгаалах, хөрсний доройтлыг бууруулах чиглэлээр хөтөлбөр, дэд хөтөлбөр, мастер төлөвлөгөө өмнө нь байгаагүй. Тиймээс энэ томоохон ажлын шанг татаж байгаа хүмүүс нь хөрсний бохирдлыг бууруулах ажлын хэсэг юм. 

Хөрсний бохирдлоор судалгаа хийдэг, энэ чиглэлээр ажилладаг гадаад, дотоодын байгууллагуудын судалгааг татан авч, судалж байна. Түүнчлэн Үнс, хог хаягдал агаар, хөрсний бохирдолд ихээхэн сөрөг  нөлөөтэй. Үнсийг ангилж ялгах, дахин ашиглах ажлын хэсэг байгуулагдаж амжилттай явж байна. Гэр хорооллын сайжруулсан түлшний стандартыг батлуулсан.

Дөрвөн хороон дээр үнсийг ангилж ялгах ажил туршигдсан. НЗД-ын захирамж болон Зөвлөлийн хурлаас өгсөн үүрэг даалгаврын дагуу нийслэлийн зургаан дүүрэг, цаашлаад есөн дүүргийн бүх иргэдэд хог, үнсээ ахуйн хог хаягдлаас тусад нь ангилж ялгах үүрэг даалгаврыг өгсөн. Бүх хороодын дарга, хэсгийн ахлагч нартаа зөвлөмж зөвлөгөө өгөөд сургалт явуулаад ажиллаж байна.

Нийслэлийн байгаль орчны газрын дарга Э. Баттулга “НЗДТГ, ШУА хамтран 2 сарын өмнө хөрсний бохирдолтой холбоотой олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулсан. Одоогийн байдлаар хөрсийг бүх талаас нь судлаад, нөхцөл байдлыг бүх талаас нь тодорхойлсон.

Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлыг бууруулахад ногоон байгууламж маш чухал нөлөөтэй зүйл. Нийслэлд хавар, өвөл болгон халиа үүсдэг. Газарзүй геоэкологийн хүрээлэн, Цэвдэг судлалын хүрээлэнтэй хамтран айл өрхийг мөсөнд автуулж, зудын байдалтай болгодог халианы эх үүсвэр, шалтгааны талаар судалсан. Уг ажлын хүрээнд зургаан газрын координатыг тодорхойлсон. Эхний ээлжинд эдгээр зургаан байршлын дагуу газар чөлөөлөх, тусгай хамгаалалтад авах ажлуудыг эхлүүлээд явж байна” гэлээ.

Дэд хөтөлбөр хэрэгжсэнээр иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, хөрс доройтох, цөлжилтөөс сэргийлэх, агаар орчны бохирдлыг бууруулахад чухал ач холбогдолтой. Мөн анх удаа Нийслэлээс хөрсний бохирдлыг бууруулах Дэд хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэхээр болж байгаа юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Өчигдөр 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Өчигдөр 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Өчигдөр 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав
Top