x

Шаардлага хангахгүй төслүүдийн хөрөнгө оруулалтыг 2020 оны төсөвт тусгасныг тайлбарлахыг хүсэв

УИХ-ын ээлжит бус чуулганаар шийдвэрлэх нэг гол асуудал нь 2020 оны төсвийн тодотгол билээ. 

Засгийн газраас өргөн барьсан тодотголоор 2020 оны төсвийн нийт орлого 10.7 их наяд төгрөг, нийт зарлага 14.6 их наяд төгрөг, төсвийн нийт алдагдал 3.8 их наяд төгрөг буюу ДНБ-ий 9.9 хувьтай тэнцэх хэмжээнд боловсруулан өргөн бариад байгаа.

Уг төслийн алдагдлын хэмжээ хэт өндөр, хөрөнгө оруулалтын зардлуудыг хангалттай хэмжээнд нарийвчлан эрэмбэлээгүй, шаардлагагүй төслүүдэд хөрөнгө оруулах хэвээр байгааг УИХ-ын зарим гишүүн хэлэлцүүлгийн үеэр шүүмжилсэн. Тухайлбал, Хэнтий аймагт байгуулах музей, соёлын төв, нийслэл дэх музейн барилга, тоног төхөөрөмж зэрэг хойшлуулах боломжтой зардлуудаас 50 орчим тэрбум төгрөг хэмнэх боломжтой бөгөөд гадаадад байгаа монголчуудаа авчрах нийт зардал 47 тэрбум байхаар байна гэсэн тооцоог гаргаснаа танилцуулсан.

Тэгвэл Нээлттэй нийгэм форумаас мөн 2020 оны улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн төлөвлөлтөд шүүмжлэлтэй хандаж, тодорхой саналуудыг гаргасан байна. 

Саналуудыг хүргэж байна. 

  1. Хөрөнгө оруулалтын төслүүдийг тодорхой байршил, хүчин чадал, хийгдэх ажлыг заахгүйгээр “Улсын хэмжээнд” гэж бөөн дүн оруулсан нийт 24 төсөл, арга хэмжээнд 2020 онд 128.3 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор төлөвлөснийг төслүүдээр нь тодорхой тусгах. Энэ нь Төсвийн тухай хуулийн 29.4 дэх "Хөрөнгө оруулалтын төсөвт ТЭЗҮ хийгдсэн, зураг төсвөө батлуулсан, хуульд заасан бусад зөвшөөрөл олгогдсон төсөл, арга хэмжээг тусгана" гэсэн шаардлагыг хангахгүй тул төслүүдийг тодорхой тусгах шаардлагатай байна.

  2. Барилга, хот байгуулалтын сайдын багцын XI.4.4 хэсэгт “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар дараа онуудад хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний техник, эдийн засгийн  үндэслэл, зураг төсөв /Улсын хэмжээнд/” гэж 20 тэрбум төгрөгийн төсөвт өртөг төлөвлөн 2020 онд 3 тэрбум төгрөгийн санхүүжилт тусгасныг хөрөнгө оруулалтын төсөл тус бүрээр тодорхой тусгах.

  3. Сангийн сайдын багцын VIII.2.1.1 хэсэгт “Гадаадын зээл, тусламжаар хэрэгжих төслүүдийн Монголын талын хөрөнгө оруулалт /Улсын хэмжээнд/” гэж 51.9 тэрбум төгрөгийн санхүүжилт тусгасныг хөрөнгө оруулалтын төсөл тус бүрээр тодорхой тусгах.

  4. Хэрэгжих тодорхой байршил заахгүйгээр “Улаанбаатарт” гэж 331 тэрбум төгрөгийн төсөвт өртөг төлөвлөн 2020 онд 6.5 тэрбум төгрөгийн санхүүжилт тусгасан хөрөнгө оруулалтын доорх 4 төслийн зураг төсөв хийгдсэн эсэх талаар тодорхой мэдээлэл оруулах. Эдгээр төслийн барилгын ажлын гүйцэтгэгчтэй гэрээ байгуулаагүй байгаа бол эдийн засгийн хүндрэлтэй үед Үндэсний урлагийн их театрын барилгыг 80 тэрбум төгрөгөөр, Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэнг 152 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэх нь зохисгүй юм. 

  1. Хэрэгжих тодорхой байршил, хийгдэх ажлыг заахгүйгээр “салбарын” гэж бөөн дүн оруулсан доорх 2 төсвийн ерөнхийлөн захирагчийн нийт 2 төсөл, арга хэмжээнд 2020 онд 7.7 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор тусгасныг төслүүдээр нь тодорхой тусгах. 

  1.  Барилга, хот байгуулалтын сайдын багцын XI.4.4 хэсэгт “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар дараа онуудад хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөв /Улсын хэмжээнд/” гэсэн зардалд 2020 онд 3 тэрбум төгрөгийн санхүүжилт төлөвлөснийг төслүүдээр нь тодорхой тусгах.

  2.  Зураг, төсөвгүй атлаа барилгын ажлын төсөвт өртгийг тусгасан дараах 3 төслийн зөвхөн зураг төсөв боловсруулах төсөвт өртгийг тусгах. Учир нь зураг, төсөвгүй төслийн барилгын ажлын төсөвт өртгийг тусгах нь төлөвлөлтийн шаардлагыг хангахгүй юм. 

  1.  2020 онд эхлэх төслүүдээс худалдан авах ажиллагаа хийгдээгүй байгаа барилга, байгууламжийн төслүүд ондоо багтах эсэх талаар нягталж үзэх. Хуулийн төслийн танилцуулгын 5.3.7 дахь хэсэгт 2020 оны төсвийн хөрөнгө оруулалтаар шинээр хэрэгжих 916 төсөл, арга хэмжээнээс 253-ынх нь гэрээг байгуулаагүй байгаа талаар дурджээ. Иймд худалдан авах ажиллагаа хийгдээгүй байгаа барилга, байгууламжийн төслүүдийн санхүүжилтийг эргэн авч үзэх нь төсвийн хөрөнгийг үр ашигтай зарцуулахад ач холбогдолтой юм.  

  2.  Улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн төлөвлөлтийн дэлгэрэнгүй мэдээллийг нийтэд ил болгох. Үүнд:

  • 2020 онд эхлэх төслүүдийн хувьд зураг, төсөв болон худалдан авах ажиллагаа хийгдсэн эсэхийг төсөл тус бүрээр тусгах

  • Тодотголоор нэмэгдсэн төслүүдийн жагсаалт

  • Тодотголоор хасагдсан 122 төслийн жагсаалт

  • 2020 онд санхүүжих дүн өөрчлөгдсөн төслүүдийн жагсаалт.

Хуулийн төслийн танилцуулгын 5.3.7 дахь хэсэгт

2020 оны төсвийн хөрөнгө оруулалтаар 2020 онд шинээр хэрэгжих 916 төсөл, арга хэмжээнээс 663-ынх нь гүйцэтгэгч шалгарч гэрээ байгуулсан, үлдсэн 253 төсөл, арга хэмжээ гэрээ байгуулаагүй ба нийт 122 төсөл хасагдсан талаар дурджээ.

Иймд эдгээр төслүүдийн дэлгэрэнгүй мэдээллийг нийтэд ойлгомжтой байдлаар ил болгох нь эдийн засгийн хүндрэлтэй үед төсвийн хөрөнгийг үр ашигтай төлөвлөх, нэн шаардлагатай төслүүдийг санхүүжүүлэх талаар олон нийтийн дунд хэлэлцүүлэг өрнүүлэх ач холбогдолтой юм гэжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Өчигдөр 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Өчигдөр 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Өчигдөр 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав
Top