x

Нийт 114 хоригдлыг мэргэжлийн сургалтад хамруулж, 13 хоригдолд бичиг үсгийн боловсрол олгожээ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа Д.Загджав энэ сарын 22-ны өдөр орон нутгийн зарим хорих анги, байгууллагын үйл ажиллагаатай танилцлаа.

Тухайлбал, Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 425 дугаар нээлттэй хорих анги, 415 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн үйл ажиллагаатай танилцаж, тодорхой чиглэлээр үүрэг даалгавар өгсөн юм.

Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 425 дугаар нээлттэй хорих ангийн дарга, дэд хурандаа Э.Тамир байгууллагын үйл ажиллагаа, алба хаагчдын ажиллах орчин нөхцөл, ял эдлэгсэдийн талаар товчхон танилцуулав.

Тус анги нь 41 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 230 гаруй хоригдлыг нийгэмшүүлэх чиглэлээр батлагдсан хуваарийн дагуу ажиллаж байна. Ноосны үйлдвэрлэл явуулж, хоригдлыг ажлын байраар хангаж, цаашид үйлдвэрлэлээ өргөжүүлэхээр тооцоо, судалгаа хийгээд байгаа аж.

Мөн аймгийн бүтээн байгуулалтын ажилд 30-40 хоригдлыг хамруулсан байна. Алба хаагчдынхаа нийгмийн баталгааг хангах, тогтвор суурьшилтай ажиллуулах чиглэлээр онцгой анхааран бие бялдрын танхим нээн хичээллэх боломж олгон, тасралтгүй сургалт зохион байгуулж, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, 75 айлын орон сууцны гэрэлтүүлэг зэргийг шийдвэрлэн ажиллажээ.

Үүний дараа 415 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн үйл ажиллагаатай танилцсан бөгөөд тус ангийн дарга, дэд хурандаа П.Ууганбаяр хүлээн авч, ангийн орчин нөхцөл, үйлдвэрлэлийн бүсийн талаар танилцуулга хийв. Тус ангид 250 гаруй хоригдол ял эдэлж байна. Нийт ял эдлэгсдийн 94.4 хувийг ажлын байраар хангасан бөгөөд энэ жил 114 хоригдлыг мэргэжлийн сургалтад хамруулж, 13 хоригдолд бичиг үсгийн боловсрол олгожээ.

Тус ангийн дарга, дэд хурандаа П.Ууганбаяр ял эдлэгсдийн дийлэнх хувь нь давтан гэмт хэрэг үйлдсэн бөгөөд хулгайн, болон хүчингийн гэмт хэргээр ял шийтгэгдэгсдийн тоо өмнөх жилүүдийнхээс ихэссэн талаар танилцуулав. Ангийн орчин нөхцөлийн хувьд үйлдвэрлэл эрчимтэй явагдаж, шоохой, тоосгоны үйлдвэрлэл, гар урлал, оёдол гэрээт ажлын чиглэлээр хоригдлуудыг ажлын байраар хангаж байна. Мөн хоригдлуудын дунд үйлдэгдэх гэмт хэрэг, зөрчлийн тоо жил ирэх тусам буурч байгаа талаар ангийн удирдлагууд онцоллоо.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа Д.Загджав үйлдвэрлэлийг өргөжүүлэн, хоригдлыг ажлын байраар тасралтгүй хангахын зэрэгцээ, тэдний ажиллах орчин нөхцөл, цалин хөлс, эрүүл мэндэд онцгойлон анхаарч ажиллахыг үүрэг болгов.

Эх сурвалж: ШШГЕГ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Өчигдөр 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Өчигдөр 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Өчигдөр 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав
Top