x

Нийт 10 мянга орчим метр.кв талбайг нийтийн эзэмшилд шилжүүлжээ

Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас иргэдийн өргөдөл гомдол, газрын зөрчил болон цахим дуудлага худалдааны талаар энэ сарын 20-ны өдөр мэдээлэл хийв.

Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны орлогч дарга М.Шижирбаяр: “Энэ сарын 16-ны өдрийн байдлаар Газар зохион байгуулалтын албанд иргэн, ААН-ээс нийт 35193 албан бичиг, өргөдөл гомдол ирсэн. Үүнээс 32191 албан бичгийг шийдвэрлэж, 299 өргөдлийг судлах ажлыг хийж байна. Иргэдээс ирсэн нийт өргөдөл гомдлын 98.6 хувь нь шийдвэрлэгдсэн” гэв.

Газар ашиглалт, бүртгэлийн хэлтсийн дарга Д.Бат-Өлзий “Энэ оны эхний хагас жилд газар чөлөөлөх, газрын зөрчил арилгах, орчны аюулгүй байдлыг хангах чиглэлээр 151 байршилд, 437 объект чөлөөлөх төлөвлөгөөтэйгээр ажилласан. Энэ ажил 92 хувьтай явж байна. Өнөөдрийн байдлаар 139 байршилд, 400 гаруй объектыг чөлөөлсөн. 30 байршилд явган хүний замын орц, гарцыг нээсэн. 55 байршилд нийтийн эзэмшлийн зам талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлж, ногоон байгууламж хийх боломжтой талбайн газрыг чөлөөлсөн. Ийнхүү газар чөлөөлснөөр 20 байршилд автомашин, явган хүний зам болон зогсоол байгуулах боломжтой сул талбайтай болж байна. 10 мянга орчим метр.кв талбай нийтийн эзэмшилд шилжиж, 4100 орчим метр.кв явган хүний замын газар чөлөөлөгдлөө. Мөн бид 82 байршилд 439 объектыг чөлөөлөх нэмэлт төлөвлөгөө гаргаад ажиллаж байна” гэв.

Газрын менежмент, төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Оюунчимэг “Нийслэлд нийт 90 байршилд дуудлага худалдаа хийхээр төлөвлөн ажиллаж байна. Одоогийн байдлаар 71 байршилд дуудлага худалдаа явуулж, үүний 29 байршилд ялагч тодорсон юм. Энэ сарын 19-ний өглөөний 09 цагаас 17 цагийн хооронд 24 байршилд цахим хэлбэрээр амжилттай зохион байгуулсан. 16 байршилд 92 иргэн, ААН-ээс дуудлага худалдаанд оролцох хүсэлтийг ирүүлж, 14 байршилд ялагч тодорсон. Ирэх сарын 16-ны өдөр 10 байршилд дуудлага худалдаа зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байна” гэв. 

Дашрамд дурьдахад, газрын дуудлага худалдаанд оролцох хүсэлтэй иргэд www.mle.mn гэсэн сайтаас газрын байршлыг сонирхох боломжтой юм.

Ирэх сарын 16-ны өдөр дуудлага худалдаанд орох газруудаас дурьдвал,

  • Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд хөдөө аж ахуйн зориулалтаар 1 га газар,

  • Ар шижирийн аманд 0.5 га газар,

  • Хан-Уул дүүрэгт Төв аймаг явах замд шатахуун түгээх станцын зориулалтаар 0.7 га газар,

  • 21 дүгээр хороо, Морингийн давааны гэр хорооллын урд 0.9 га,

  • Багануур дүүргийн мянганы зам дагуу худалдаа, үйлчилгээний зориулалтаар 2 га газар, мөн хэсэгт 1 га газар,

  • Багахангай дүүргийн 1 дүгээр хороонд хөдөө аж ахуйн зориулалтаар 1.5 га газар,

  • Налайх дүүрэгт Гандан уулын урд хэсэгт үйлдвэрлэлийн зориулалтаар 0.5 га газар зэргийг дуудлага худалдаагаар нээлттэй зохион байгуулна.  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Өчигдөр 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Өчигдөр 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Өчигдөр 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу
Top