x

Тогтоол усанд эндсэн дөрвөн хүүгийн дурсгалд зориулж тоглоомын талбай байгуулжээ

Прокурорын байгууллагын залуус санаачлан Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хүүхдийн тоглоомын талбай, сагсны иж бүрэн талбайг байгуулж өчигдөр Хорооны засаг дарга болон бяцхан хүүхдүүдэд  хүлээлгэн өгсөн талаар Монгол Улсын Ерөнхий Прокурорын Газар мэдээлжээ.

Тус хүүхдийн талбайг өнгөрсөн зун Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дэргэдэх тогтоол усанд живж харамсалтайгаар хорвоог орхисон тус хорооны 4 хүүгийн гэгээн дурсгалд зориулж бүтээсэн бөгөөд талбай байгуулахад шаардагдах 24 сая төгрөгийг Прокурорын байгууллагын прокурор, захиргаа үйлчилгээний нийт ажилтнууд хандив цуглуулж хүүхдийн эрүүл ахуйн стандартад нийцсэн спорт амралтын иж бүрэн талбайг ийнхүү байгуулжээ.

Энэхүү арга хэмжээнд Улсын Ерөнхий прокурорын газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Цогтбаатар, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор С.Хишигжаргал, Чингэлтэй дүүргийн засаг дарга Н.Батсүмбэрэл, тус дүүргийн 9-р хорооны засаг дарга С.Уянгазул, тус хорооны иргэд, прокурорын байгууллагын прокурор, ажилтнууд оролцсон байна.

Чингэлтэй дүүргийн засаг дарга Н.Батсүмбэрэл "Прокурорын байгууллагын прокурор, ажилтнууд цалингаа хуримтлуулж дүүргийн нутаг дэвсгэрт тоглоомын талбай байгуулж өгсөнд баярлаж байна. Өнгөрсөн зун та бүхэн санаж байгаа байх манай дүүргийн 4 хүүхэд усанд эндсэн харамсалтай үйл явдал болсон. Тэдгээр хүүхдүүдийн нэг нь 9-р хороонд амьдардаг байсан. Энэ үйл явдал нь хүүхдүүдийн тоглох, чөлөөт цагаа өнгөрөөх нөхцөл байдалд анхаарах цаг болсныг сануулж, төрийн болон төрийн бус байгууллагууд анхаарал хандуулж эхэлсэн. Тэр дундаа төрийн тусгай албан хаагчид санаачлага гаргаж Дэнжийн мянгын гэр хороололд хүүхдийн тоглоомын талбай байгуулж өгсөн явдалд үнэхээр баяртай байна" гэжээ.

Чингэлтэй дүүргийн 9-р хорооны засаг дарга С.Уянгазул "Манай Чингэлтэй дүүргийн 9-р хороо нь 7,000 гаруй хүн амтай, 0-18 насны 3,000 гаруй хүүхэд бий.

Хүүхдүүдийн тоглох орчин гэр хороололд үнэхээр хэцүү. Улсын Ерөнхий прокурорын газрын  залуу прокурор, ажилтнууд санаачлага гаргаж бидэнд тоглоомын талбай байгуулж өгөх санал тавихад маш их баяртай хүлээж авсан. Бидний зүгээс зураг төслийг нь гарган өгч богино хугацаанд хийж өнөөдөр ийм сайхан тоглоомын талбайтай болсондоо маш их баяртай байна" гэв.

Хоосон талбайг хоёр сарын хугацаанд тохижуулж ийнхүү хүлээлгэн өгчээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Өчигдөр 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Өчигдөр 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Өчигдөр 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу
Top