x

Хотын дарга нийтийн эзэмшлийн талбайд олгосон газрын зөвшөөрлийг цуцална гэж мэдэгдлээ

Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан болон нийслэлийн холбогдох мэргэжилтнүүд Баянгол дүүргийн 14, 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт ажиллалаа.

Тус хорооны 4, 14, 16 дугаар байрны дунд буюу Ачлал их дэлгүүрийн хойд талд байрлах нийтийн эзэмшлийн талбайг хувийн компани авсан асуудлыг иргэд, оршин суугчид шүүмжилж, асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүссэн юм.

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай: “Ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай байхаар төлөвлөгдсөн энэ газар дээр нийслэлийн Засаг даргын захирамжаар 2009-2018 онд гурван нэгж талбайн газрыг олгосон байгаа юм. 2009 онд олгосон газрыг 2015 оны захирамжаар хүчингүй болгосон.

Мөн “Булган гэмпил” ХХК-нд олгосон газрыг 2015 онд нийслэлийн Засаг даргын захирамжаар цуцалсан боловч компани шүүхэд хандаснаар шүүх 2016 онд газрын эрхийг сэргээх шийдвэрийг гаргасан байдаг.

Газрын албаны зүгээс газрыг эрхийг нь өөрчилж, тохижилт хийх асуудлыг тухайн эзэмшигч компанид удаа дараа тавьсан. Түүнчлэн гуравдахь хэсэг газрыг “Батган импекс” компани эзэмшдэг бөгөөд уг компани газар эзэмших эрхийг шилжүүлж өгөхөөр болоод байгаа. Энэхүү талбайн газрыг нийтийн эзэмшлийн эдэлбэр газраар бүртгэн авч, хамгаалалтад авна” гэв.

НИТХ-ын төлөөлөгч, нийслэлийн Засаг даргын орлогч Д.Мөнхжаргал “Бид хорооллын орчмын олон газрыг чөлөөлж, нийтийн эзэмшилд авах ажлуудыг хийж байгаа. “Хашаа” арга хэмжээгээр Ахуйн үйлчилгээний ард талын 2000 гаруй метр.кв талбайг чөлөөлсөн. 28 дугаар сургуулийг тойроод гурван хашаа барьчихсан байсныг шийдвэрлэсэн. Хотын дарга өнөөдөр 14 дүгээр хорооны газрын асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байгаад баярлаж байна. Иргэдийн ая тухтай амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэхийн тулд газрыг нийтийн эзэмшилд авч, тохижуулах шаардлага бий” гэлээ. 

Баянгол дүүргийн 13 дугаар байрны оршин суугч Ч.Сэлэнгэ “Миний хувьд 13 дугаар байрандаа 30 гаруй жил амьдарч байна. 1985 онд анх нүүж ирэхэд энэ хэсэг “муурын байшин” гэсэн тохижилттой цэвэрхэн талбай байсан. Гэтэл сүүлийн хэдэн жил талбайн хэсгээс хувийн компанид өгсөн гэх асуудал их гарах болсон. Хотын дарга иргэдийн үгийг сонсож, газар дээр нь ажиллаж, талбайг нийтийн эзэмшилд хэвээр үлдээнэ гэж хэлж байгаад талархаж байна” гэв.

Баянгол дүүргийн 17 дугаар байрны оршин суугч Б.Хорлоо “Би эндээ 40 гаруй жил амьдарч байна. Тиймээс талбай дээрээ цэцэрлэгт хүрээлэнтэй байхыг хүсч байна. Хүүхдүүд тоглож, хөгшчүүд нарлаж суух газрыг Хотын дарга хэвээр нь үлдээнэ гэж хэлсэнд баярлаж байна” хэмээв.

Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Үүсээд буй газрын асуудлыг нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэж, Монгол Улсад мөрдөгдөж буй хууль тогтоомж, стандартын дагуу газраа нийтийн эзэмшлийн талбайгаар нь ашиглана. Мөн газар эзэмшиж буй аж ахуйн нэгж, иргэний эрхийг хөндөхгүйгээр талуудад хохиролгүй байх үүднээс асуудлыг шийдвэрлэж ажиллана. Энэ талбайд ямар нэгэн барилга байшин бариулахгүй гэдгийг иргэддээ хандаж хэлье.

Д.Мөнхжаргал төлөөлөгч иргэдийн саналыг нэгтгэж, уг талбайд орон нутгийн хөгжлийн сангаас тохижилт хийнэ гэж НИТХ-аар хөрөнгө батлуулсан. Нийслэлийн хэмжээнд газрын маргааны асуудал хамгийн ихээр хөндөгддөг. Үүнтэй холбогдуулан нийслэлийн Засаг даргын дэргэд Ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Иргэдийнхээ эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэхийн тулд стандартыг мөрдүүлэх нь хамгийн чухал байна. Амьдрах орчныг сайжруулахын төлөө бид ажиллаж байна.

Хотын стандартын баримт бичгүүд батлагдан гарсан. Энэ дагуу хотын стандартыг дагаж мөрдөх, стандарттай хотыг бий болгохын тулд анхаарч ажиллаж байгаа. Ногоон байгууламжид халдаж байгаа зөрчил, нийтийн эзэмшлийн талбайг хэвээр ашиглахгүй байгаа гэх зэрэг асуудлыг иргэдийнхээ оролцоотойгоор шийдвэрлэнэ” гэлээ.

Энэ үеэр хорооны оршин суугчид орчны аюулгүй байдалд нөлөөлдөг, нийтийн эзэмшилд байшин барилга барина гэх газруудын асуудлыг Хотын даргад уламжиллаа. 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 17 дугаар байрны ард орон сууц барихаар төлөвлөгдсөн газрын эрхийг олгосон баримт бичгийг холбогдох компанийнхан иргэдэд үзүүлсэн болохыг оршин суугчид хэлж байсан юм.

Харин энэ асуудлыг нягталж, шалгах үүрэг чиглэлийг нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан холбогдох албаныханд өглөө. III хорооллын 14, 15 дугаар хороонд нийт 4-5 хэсэг газарт олон нийтийн ая тух, аюулгүй байдалд халдан газар олгосон асуудал байгаа гэдгийг иргэд хэлж байгаа. Уг асуудлыг холбогдох мэргэжилтнүүд судалж, танилцуулах үүргийг Хотын дарга өгсөн. Мөн энэ үеэр ард иргэдийн үгийг сонсож, нийтийн эзэмшлийн талбайг хэвээр нь хадгалж, тохижуулахад анхаарч, газар дээр нь ирж ажилласан Хотын даргад тус хорооны оршин суугчид талархаж байгаагаа хэлж байлаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Г.Жаргалсайхан: Энэ өвөл 400-430 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ 13 цаг 9 мин COP17: Газрын доройтолтой тэмцэхэд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх сургалт зохион байгууллаа 13 цаг 16 мин Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 13 цаг 20 мин Путины дэглэм бодитоор ганхаж эхлэв 13 цаг 27 мин Дуулиант санхүүчийн найз байсан Белорусь бүсгүй түүний саяуудыг өвлөн авна 13 цаг 34 мин Венесуэл: “Хорт могой”-ноос ангижирахуй 16 цаг 24 мин COP17: Шар шороон шуургатай тэмцэх бүс нутгийн санаачилгыг дэвшүүлнэ 16 цаг 43 мин С.Рушдигийн аминд халдсан Хади Матарыг бүх насаар нь хорино 16 цаг 50 мин Их, дээд сургууль, коллежийн хичээл есдүгээр сарын 1-нээс цахимаар эхэлнэ 16 цаг 56 мин ОХУ-ын зарим бүсэд түлшний хангамж сайжирч эхэлжээ 17 цаг 3 мин Ж.Золжаргал: Нүүрснээс шатахуун, хийн түлш үйлдвэрлэх татвар, эрх зүйн орчныг судалж байна 17 цаг 28 мин Өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр УОК хуралдав 17 цаг 38 мин Европын Холбооны санхүүжилттэй “Дулаан шийдэл II” төсөл амжилттай хэрэгжиж дууслаа 17 цаг 45 мин Хууль бусаар мод бэлтгэсэн этгээдэд мод тарих шийтгэл оногдуулжээ 17 цаг 54 мин Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түдгэлзүүлжээ 18 цаг 2 мин Хүнд жингийн медальтнууд өнөөдөр тодорно 18 цаг 32 мин COP17 Монголын хувьд онцгой ач холбогдолтой 19 цаг 7 мин Нийслэл, дүүргийн шуурхай штабууд бэлэн байдлыг ханган ажиллаж байна 20 цаг 11 мин БНСУ-ын Пусан хотноо Дэлхийн өвийн хорооны 48 дугаар чуулган боллоо Уржигдар 20 цаг 17 мин Дэлхийн өвийн жагсаалтад 25 дурсгалт газар нэмэгдлээ Уржигдар 19 цаг 00 мин
iИх уншсан
АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон Путины дэглэм бодитоор ганхаж эхлэв Венесуэл: “Хорт могой”-ноос ангижирахуй Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны ... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цуврал... П.Наранбаяр: Хүүхдүүдийн 78 хувь нь нийгмийн сүлжээнээс сөрө... TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ Цахим дайн ба дархлаа нь унасан Монгол С.Рушдигийн аминд халдсан Хади Матарыг бүх насаар нь хорино Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл...
Top