x

"Чөлөөлөх дайн дахь Монгол Улсын оролцоо" олон улсын хурал болно

“Дэлхийн II дайны төгсгөл: Манжуурын стратегийн давшилтын ажиллагаанд Монгол Улсын оролцоо” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал манай улсад Есдүгээр сарын 2-нд болно. 

Хурлыг ОХУ-ын Холбооны хамтын ажиллагааны "Россотрудничество" агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газар 1945 оны Чөлөөлөх дайны 75 жилийн ойд зориулан манай улсын Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн болон Тагнуулын ерөнхий газартай хамтран цахимаар зохион байгуулах юм. 

Хурлаар Чөлөөлөх дайнд Монгол Улсын оролцсон байдал, Аугаа их эх орны дайны он жилүүдэд Монголын ард түмнээс Зөвлөлтийн Улаан армид үзүүлсэн түүхэн тусламжийг дахин сануулж, хурлын үйл ажиллагааг дэлхийн 81 улсад 98 төлөөлөгчийн газартай "Россотрудничество" агентлаг гадаад улс орнууд дахь Оросын шинжлэх ухаан, соёлын 74 төвөөр дамжуулан олон улсын үзэгчдэд хүргэхээр бэлтгэл ажлаа хамтарсан хүчээр эхлээд байна. 

Хурлын үеэр өмнө нь нийтэд огт дэлгэгдэж байгаагүй, архивын хосгүй үнэт, нэн ховор баримт, гэрэл зураг, дуу дүрс бичлэг, эд өлгийн үзмэрийг анх удаа эх хувиар нь дэлгэсэн цогц үзэсгэлэнг зохион байгуулахаар болж, энэ талын ажлын хэсэгт Монгол Улсын Тагнуулын ерөнхий газрын тусгай архив хамтран зохион байгуулагчаар оролцохоор болжээ. 

Энэ талаар зохион байгуулагч, ОХУ-ын "Россотрудничество" агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Амгалан Базархандаев хэлэхдээ, "Монгол Улсын Тагнуулын ерөнхий газрын тусгай архиваас хамтарсан арга хэмжээнд оролцох болсноор үзэсгэлэнд нэгэн содон өнгийг нэмээд зогсохгүй, хоер орны түүхчид болон судлаачдын сонирхлын төвд байх нь гарцаагүй" хэмээн онцоллоо.

Түүнчлэн, түүхэн ойд зориулах цогц бүрэлдэхүүнт арга хэмжээний үеэр Зөвлөлтийн Улаан арми болон Монгол дайчдын гавьяаг мөнхжүүлсэн уран зураг, уран баримлын галлерей зочдын сонирхлыг татах нь лавтай гэдгийг тэрээр хэлэв.

Үзэсгэлэн болон олон улсын хурлыг зохион байгуулах ажлын хэсэгт: 

  • Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Цэргийн түүхийн төвийн захирал, түүхийн ухааны доктор хошууч Т.Сүхбаатар;
  • Батлан хамгаалахын Төв архивын эрдэм шинжилгээний ажилтан, дэд хурандаа Ж.Гантулга;
  • Монгол цэргийн музейн ерөнхий менежер дэд хурандаа Л.Гантөмөр; 
  • Маршал Г.К.Жуковын дурсгалын музейн эрхлэгч, хошууч Д.Амартайван; 
  • Улсын хилийн музейн эрхлэгч хошууч Т.Нямчимэг, тус музейн сан хөмрөгийн бүртгэл хөтлөгч П.Нарангэрэл;
  • Архивын ерөнхий газрын эрдэм шинжилгээний ахлах ажилтан, түүхийн ухааны магистр Б.Ринчинноров; 
  • Эрдэм шинжилгээний ажилтан, түүхийн ухааны докторант Г.Сэр-Од; 
  • ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ныг төлөөлж ЭСЯ-ны зөвлөх, "Россотрудничество" агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын тэргүүн, Оросын шинжлэх ухаан, соёлын төв (ОШУСТ)-ийн захирал Базархандаев А.Р;
  • Цэргийн болон цэргийн нисэх хүчний атташе хурандаа П.Г.Анисов нар ажиллаж байна.
iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Өчигдөр 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Өчигдөр 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Өчигдөр 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу
Top