x

Согтууруулах ундаа хэрэглэснээс болж усанд осолдох тохиолдол буурахгүй байна

Нийслэлийн байгууллагуудаас холбогдох албаны хүмүүс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Нэргүй “НОБГ, нийслэлийн Цагдаагийн удирдах газартай хамтран Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнд завьт эргүүлийг өдөр бүр зохион байгуулж байгаа. Энэ хугацаанд нийт 300 орчим хүний амь насыг авран хамгаалсан.

Өнөөдрийн байдлаар гурван иргэнийг эрэн хайх ажиллагааг Хан-Уул болон Налайх дүүрэгт явуулж байна. Иргэд гол дагуу амарч зугаалах үедээ анхаарал болгоомж алдах, ялангуяа бага насны хүүхэд тавих хяналтаа сулруулах, согтууруулах ундаа хэрэглэснээс болж усанд осолдох тохиолдол буурахгүй байна.

Маргаашаас эхлэн Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн цагдаагийн байгууллагуудтай хамтран Туул гол дагуух 40 км газарт эрчимтэй хяналт шалгалтыг явуулна. Учир нь эзэн холбогдогч нь тогтоогдоогүй, цагдаад бүртгэлгүй цогцосыг завьт эргүүлээр явж байхдаа аврагчид олж таниулах ажиллагааг явуулж байна. Мөн тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд мэргэжлийн байгууллагууд нийслэлийн товчоодод хяналт шалгалт явуулж байна.

Иргэд тарваганы мах оруулж ирэх зөрчил илэрсээр байна. Ард иргэд тарваганы мах хэрэглэхгүй, худалдан авахгүй, худалдаалахгүй байхыг анхааруулж байна” хэмээлээ.

НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа “Манай улсад “Ковид-19” халдварын батлагдсан тохиолдол 298 байна. 281 иргэн эдгэрч, 17 хүн ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байна. Өнгөрсөн гуравдугаар сарын 19-өөс өнөөдрийг хүртэл 10040 иргэн гэрийн тусгаарлалтад орсон. Өнөөдрийн байдлаар 1264 иргэн өрхийн эрүүл мэндийн төвийн хяналтад байна.

Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхлэх гэж байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн яам, нийслэлээс өгч буй зөвлөмжийн дагуу гараа ариутгаж, маскаа зүүж, гэртээ чийгтэй цэвэрлэгээ хийхийг сануулж байна” гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Өчигдөр 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Өчигдөр 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Өчигдөр 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу
Top