x

“Натур”-ын замыг Нарны замтай холбоно

Холбогдох албаныхан түгжрэлийг бууруулах, замын хөдөлгөөний эрчмийг сулруулах зорилгоор орон сууцны дундах орц гарцыг нэмэгдүүлэх, явган хүний зам талбайг хааж нийтийн эзэмшил талбайг дур мэдэн ашигласан байршлуудад ажиллаж, холбогдох шийдвэрийг гаргажээ.

Тухайлбал, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо “Энканто” хотхоны урд талбайд дугуйн болон явган хүний зам талбайд автомашины зогсоолыг дур мэдэн сунгасан байна. Энэ асуудлаар тухайн үед нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газар, Газар зохион байгуулалтын албанаас мэдэгдэл хүргүүлж, нийтийн эзэмшлийн зам талбайг гаргаж өгөх албан шаардлагыг удаа дараа хүргүүлж байжээ.

Дур мэдэн нийтийн эзэмшил талбайд халдаж, газраа сунгасан албан байгууллагад хуулийн хариуцлага хүлээлгэхийг хотын даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан сануулаад, иргэдийн саадгүй зорчих зам талбайг яаралтай гаргахыг нийслэлийн Автозамын хөгжлийн газарт даалгалаа. Мөн албаныхан тус дүүрэгт орших хотхон дундуур замын трасс гаргах боломжтой байршлуудыг явж үзээд, холбогдох албаныхан судалгаа гаргаж танилцуулахаар болов.

Баязүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших “Миний хапермаркет” дэлгүүрийн зүүн талаар автозам гаргаж, Нарны замтай шууд холбох боломжтой байршилд албаныхан ажиллав. Тухайн хэсэгт 12метрийн өргөнтэй, 108 метрийн урттай автозамын ажил хийгдэхээр төлөвлөгдсөн бөгөөд замын трасст зөвшөөрөлгүй баригдсан сэндвичин барилгыг нурааж газрыг чөлөөлжээ. Тодруулбал, “Шинэ Монгол” сургуулийн хажуугаар өнгөрөх автозам “Миний хапермаркет” дэлгүүрийн зүүн талаар өнгөрч Нарны замтай шууд холбогдох юм. Олны хэлж заншсанаар “Натур”-ын замыг Нарны замтай шууд холбосноор “Нарантуул” ОУХТ-ын уулзварын хөдөлгөөний эрчим 30 хувиар буурах боломжтой аж.

Хотын даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан яаралтай автозамыг холбох ажлыг эхлүүлэх үүргийг холбогдох албаныханд өгөөд, хөдөлгөөний эрчмийг бууруулахын тулд шууд холбож болохуйц байршлуудын судалгааг дахин гаргахыг үүрэг болгов.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Өчигдөр 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Өчигдөр 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Өчигдөр 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу
Top