x

“Токио-Улаанбаатар” чиглэлийн тусгай нислэгээр зорчих иргэдийн АНХААРАЛД!

Улсын Онцгой комиссоос энэ сарын 24-ний өдрийн “Токио-Улаанбаатар” чиглэлийн ээлжит тусгай үүргийн нислэгт багтсан иргэдийн баталгаажсан нэрсийг ирүүлсэний дагуу тус ЭСЯ-наас 8 дугаар сарын 19-ний өдрөөс дээрх нислэгт багтсан иргэдтэй холбогдож холбогдох мэдээллийг өгч байна.

Энэ удаагийн Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн “ОМ-502” дугаарт нислэг нь 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 14:40 цагт /орон нутгийн цагаар/ Нарита ОУНБ-аас хөөрнө. Нислэгийн бүртгэл үдээс өмнө 11:00 цагаас эхлэх тул бүртгэлийн цагаас хоцрохгүй байхад анхаарна уу.

МИАТ-ийн Токио дахь Төлөөлөгчийн газраас нислэгт багтсан иргэдтэй нэг бүрчлэн холбогдож, тийзийн бичилт хийж байна. Нислэгт багтсан иргэдэд коронавирусийн шинжилгээ хийлгэх нийтлэг шаардлага тавигдах ба тусгаарлагдах байрны төлбөр болон дотоодын тээвэрлэлтийн зардлыг төлсний үндсэн дээр нисэх онгоцны тийз баталгаажина.

Тусгаарлагдах байрны төлбөрийг дараах дансанд тушаана.

Үүнд:

Иргэд 21 хоног тусгаарлагдах байр, хоолны зардал /хоногийн 50 000 төгрөг/ болон дотоодын тээвэрлэлтийн зардал /10000 төгрөг/ буюу нийт 1060000 төгрөг, 0-5 настай хүүхэд төлбөргүй, 6-18 хүртэлх насны хүүхэд /хоногийн 30000 төгрөг/ болон тээвэрлэлтийн зардал /10000 төгрөг/ буюу нийт 640000 төгрөгийг Онцгой байдлын Ерөнхий газрын /ХААН БАНК 5084538375/ дансанд урьдчилан шилжүүлж, төлбөрийг бүрэн төлсөн байхад анхаарахыг хүсье.

Төлбөр хийхдээ тухайн иргэний РЕГИСТРИЙН ДУГААР, ОВОГ, НЭР болон БАЙРНЫ ТӨЛБӨР гэдэг бичвэрийг тодорхой дурдана уу.

“ТОКИО-УЛААНБААТАР” чиглэлд тийз бичих зааварчилгаа

“МИАТ” ТӨХК нь 8 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар-Токио-Улаанбаатар чиглэлд УОК-оос өгсөн удирдамжийн дагуу захиалгат нислэг үйлдэнэ.

УОК-ийн Шуурхай штабаас ирүүлсэн нэрсийн жагсаалтад багтсан иргэд Токио-Улаанбаатар чиглэлд зорчих тийзээ “МИАТ” ТӨХК-ийн Улаанбаатар хотын Централ дахь тасалбар түгээврийн тасгаас очиж тийз авах, эсвэл “МИАТ” ТӨХК-ийн дансанд төлбөр шилжүүлэн доорхи зааварчилгааны дагуу тийзээ бичүүлэх боломжтой.

ШИНЭЭР ТИЙЗ БИЧҮҮЛЭХ ЗААВАР:

МИАТ ХК нь УОК-ийн Шуурхай штабаас хүлээн авсан нэрсийн жагсаалтын дагуу захиалга шинээр үүсгэж, улмаар суудлыг нэн даруй баталгаажуулна.

Тийзийн төлбөрийг Улаанбаатар хотод дансаар төлөх бол доорх заасан дансанд шилжүүлнэ:
Ангилал Аяллын төрөл Ангилал Том хүн Хүүхэд Нялх хүүхэд Мөнгөний нэгж
Бизнес Нэг тал I 2,777,200; 2,090,300; 264,000 MNT
Энгийн N 1,577,300; 1,189,000; 144,000 MNT

*Төлбөр шилжүүлэх өдрийн ханшнаас хамаарч бага зэрэг өөрчлөгдөхийг анхаарна уу.

“МИАТ” ХК-ийн Улаанбаатар дахь “Голомт” банкны дансаар хүлээн авна.

Хүлээн авагч: МИАТ ХК
Дансны дугаар: 1102036061 (төгрөг)
Банкны нэр: ГОЛОМТ БАНК
Гүйлгээний утга: Явах иргэний Овог нэр

Төлбөр шилжүүлсэн баримтыг гадаад паспортын хуулбарын хамт доорх и-мэйлээр ирүүлэх бөгөөд ирүүлсэн материалыг үндэслэн тийзийг бичиж олгоно.

МИАТ ТӨХК-ийн Тасалбар түгээврийн салбар CENTRAL:
СБД 8-р хороо,Сүхбаатарын талбай-2,CENTRAL TOWER 2 давхарт
Ажиллах цагийн хуваарь: 09:00-19:00
Утас: +976-11 313385
Email: ttt3@miat.com

Тийзийн төлбөрийг Япон Улсад төлөх бол доорх заасан дансанд шилжүүлнэ:

Ангилал Аяллын төрөл Ангилал Том хүн Хүүхэд Нялх хүүхэд Мөнгөний нэгж
Бизнес Нэг тал I 104150.00 78390.00 9900.00 JPY
Энгийн N 59150.00 44590.00 5400.00
*Төлбөр шилжүүлэх өдрийн ханшнаас хамаарч бага зэрэг өөрчлөгдөхийг анхаарна уу.

МИАТ ХК-ийн Токио хот дахь Төлөөлөгчийн газрын дараах дансаар хүлээн авна.

Account name: MIAT Mongolian Airlines
Bank name: Mitsubishi Tokyo UFG
Branch name: NIPPORI
Account number: 0010490
Гүйлгээний утга: Явах иргэний Овог нэр
Төлбөр шилжүүлсэн баримтыг гадаад пасспортын хуулбарын хамт доорх и-мэйлээр ирүүлэх бөгөөд ирүүлсэн материалыг үндэслэн тийзийг бичиж олгоно.
Илүү тээшийг МИАТ ХК-ийн журмаар зохицуулагдана.
Токиод: tokyo@miat.com
Утас: 81-03-56154353

ТИЙЗТЭЙ ЗОРЧИГЧИЙН ХУВЬД ТИЙЗЭЭ БИЧҮҮЛЭХ ЗААВАР:

МИАТ ХК нь УОК-ийн Шуурхай штабаас хүлээн авсан нэрсийн жагсаалтын дагуу тийзтэй зорчигчийн захиалгыг суудлыг нэн даруй баталгаажуулна.\

N ангиллаас доош ангиллар худалдаж авсан бол N ангилал уруу тарифын зөрүү төлбөр төлнө, тийз бичих хураамж төлөхгүй. N ангилаас дээш ангиллаар худалдан авсан зорчигчдод зөрүү төлбөр буцаан олгохгүй болохыг анхаарна уу.

Зөвхөн тарифын зөрүү төлбөр төлөх бөгөөд тийз бичих хураамжаас чөлөөлнө. Тарифын зөрүү төлбөр нь худалдан авсан тийзний төрлөөс хамаарч зорчигч тус бүрт өөр бодолт хийгдэх тул Улаанбаатарт бол Тасалбар түгээврийн төвийн билет бичигчид хандан тарифын зөрүү төлбөрөө бодуулж МИАТ ХК-ны дансанд шилжүүлснээр тийзийг олгоно.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Өчигдөр 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Өчигдөр 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Өчигдөр 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу
Top