x

Э.Нямбаяр: Голомт банк жижиглэн худалдаа эрхлэгчдэдээ зориулан барьцаа хөрөнгө шаардлагаүй зээлийг санал болгож байна.

Голомт банкнаас худалдааны бизнес эрхлэгчдэд зориулан нэвтрүүлж буй зээлийн талаар тус банкны Бизнес хөгжлийн менежер Э.Нямбаяртай ярилцаж, тодрууллаа.

-Эдийн засгийн тодорхойгүй нөхцөл байдалтай байгаа энэ цаг үе дотоодын худалдаа үйлчилгээний салбарынханд хүндхэн сорилт болж байгаа тухай бизнес эрхлэгчид хэлж байгаа. Тэр дундаа жижиглэн худалдааны салбарт үзүүлж буй нөлөө цаашид хэрхэх төлөвтэй байна вэ?

-Худалдаа эрхэлдэг аж ахуйн нэгж нь өөрөө үйлдвэрлэл явуулахгүй боловч үйлдвэрлэгчээс бараа, материал худалдан авч ямар нэг нэмэлт боловсруулалт хийлгүйгээр дахин худалддаг онцлогтой салбар. Жижиглэн худалдааны салбар дундаа удаан эдэлгээтэй бараа бүтээгдэхүүн болох цахилгаан бараа, автомашины худалдаа буурахаар байгаа бол түргэн эдэлгээтэй бараа бүтээгдэхүүний худалдаа эргэн сэргэхээр байна. Учир нь өрхүүд хэрэглээний бүтэцдээ томоохон өөрчлөлт оруулж эхэлсэн бөгөөд удаан эдэлгээтэй бараа бүтээгдэхүүн худалдан авалтыг түр хойшлуулах төлөвтэй байна.

-Голомт банкны зүгээс жижиглэн худалдаа эрхлэгчдийн бизнесийг дэмжих тал дээр хэрхэн ажиллаж байна вэ?

-Худалдааны салбар нь Монгол Улсын эдийн засаг, зах зээлд томоохон нөлөө үзүүлэхүйц, олон бизнес эрхлэгчид, ажлын байрыг багтаасан ач холбогдол бүхий салбар. Судалгаанаас харахад өнөөгийн байдлаар худалдааны салбарт жижиг, дунд бизнес эрхлэгчдийн 35 орчим хувь төвлөрөн үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд бараа материалын татан авалт, эргэлтийн хөрөнгөөр тасралтгүй хангах, ажлын байр, түрээсийн төлбөр гэх мэт санхүүжилтийн хэрэгцээ шаардлагатай байдаг салбар.

Манай банкны тухайд жижиг, дунд бизнесийн зах зээлд өргөн хүрээтэй судалгаа хийсний үр дүнд зах зээлийн голлох секторууд болох худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний сектор, тэдгээрийн нийт оролцогчдод өндөр үр өгөөжтэй, хялбар, хямд байх, зах зээл дэх мөнгөн урсгалыг сайжруулахад чиглэсэн иж бүрэн бүтээгдэхүүнүүдийг зах зээлд нэвтрүүлээд байна. Тухайлбал, худалдаа үйлчилгээний салбарын зах зээлд зориулан “Жижиглэн худалдааны зээл”, “Худалдаа үйлчилгээний талбай худалдаж авах зээл”, худалдаа үйлдвэрлэлийн зах зээлд зориулан “Үйлдвэрлэлийн зээл”, үйлдвэрлэл худалдааны гинжин хэлхээ буюу “Дилер финанс”, “Авлага барьцаалсан зээл” зэрэг бүтээгдэхүүнийг зах зээлд анхлан болон шинээр нэвтрүүллээ.

-Жижиглэн худалдааны зээлийн талаар илүү дэлгэрэнгүй танилцуулбал?

-“Жижиглэн худалдааны зээл” нь судалгааны үндсэн дээр худалдаа үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулж буй бизнес эрхлэгчдийн эргэлтийн хөрөнгийг нэмэгдүүлэх зориулалттай, эргэн төлөлтийн ачаалал бага байхаар төлөвлөсөн, зээлийн судалгаа шийдвэр гаргалт, үр ашгийн тооцоолол, барьцаа хөрөнгийн үнэлгээ зэрэг асуудлыг маш хялбар, хурдан шуурхай байхаар шийдвэрлэсэн зээлийн бүтээгдэхүүн юм. Мөн бизнес эрхлэгчдэд үүсэж болох санхүүгийн хэрэгцээг шийдвэрлэх зээлийг жижиглэн худалдаа эрхлэгчдэдээ зориулан санал болгож байгаа.

Үүнд, салбарын онцлогийг харгалзан ажлын байраа буюу худалдаа үйлчилгээний талбайгаа худалдан авах, өөрийн үндсэн хөрөнгө, хуримтлалтай болоход зориулсан урт хугацаатай “Худалдаа үйлчилгээний талбайн зээл”,  худалдааны үйл ажиллагаа, эргэлтийн хөрөнгөд дарамт учруулахгүйгээр ажлын байрны түрээсийн төлбөрийн асуудлаа урьдчилан бөөнөөр төлөх, богино хугацаанд эрсдэлгүй шийдвэрлэхэд зориулсан зээл буюу “Худалдаа, үйлчилгээний талбайн түрээсийн төлбөрийн зээл”-ийг харилцагчдадаа санал болгож байна.

-Жижиглэн худалдааны зээл нь бусад зээлтэй харьцуулахад ямар онцлог, ач холбогдолтой зээл вэ?  Худалдааны бизнес эрхлэгч нарт ямар боломжийг олгох вэ?

-“Жижиглэн худалдааны зээл болон ПОС-ын орлого барьцаалсан зээл” нь зорилтот зах зээлийн судалгааг өргөн хүрээнд хийсний үндсэн дээр худалдаа, үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулж буй бизнес эрхлэгчдэд нийтлэг тулгамддаг хэрэгцээ болох бараа материалаа татан авах замаар эргэлтийн хөрөнгөө нэмэгдүүлэх боломжийг олгодог.

Мөн зээл авсны дараах эргэн төлөлтийн ачааллыг боломжит бага түвшинд байлгах, хамгийн гол нь харилцагчаас нэмэлт барьцаа хөрөнгө шаардалгүй өөрийн худалдаалж буй бараа материалыг өнөөгийн үнэ цэнээр үнэлүүлэн үнийн дүнгийн тодорхой хувьд нь өөрийн хүсэж буй зээлийг үр ашгийн тооцоолол, барьцаа хөрөнгийн үнэлгээ зэргээс хамааран уян хатан, хялбар, хурдан шуурхай байдлаар шийдвэрлүүлэн авах боломжтой юм.

-Бизнес эрхлэгчид уг зээлийн үйлчилгээг хэрхэн авч болох вэ? Энэхүү зээлд хамрагдахын тулд ямар нөхцөл, шаардлагуудыг хангасан байх ёстой вэ?

-“Жижиглэн худалдааны зээл” нь маш энгийн нөхцөлтэй. Тухайн бизнесээ 12 сараас дээш хугацаагаар эрхэлсэн байх, мөн нэр бүхий томоохон зах, худалдааны төвүүдэд түрээсийн болон өөрийн эзэмшлийн лангуу павильонтой байх, тэр нь түрээсийн гэрэээгээр баталгаажсан байхад л та өөрийн хэрэгцээт дүнгээр зөвхөн бараа материалаа барьцаалан энэхүү зээлийг авах боломжтой.

Харин ПОС-ын орлого барьцаалсан зээлийн хувьд харилцагч тухайн бизнесээ 12 сараас дээш хугацаагаар эрхэлсэн, аль нэг банкны ПОС төхөөрөмжийг сүүлийн 6 сар ашигласан байх, мөн тухайн ПОС дээр хийгдсэн гүйлгээний дүн сард хамгийн багадаа 1-3 сая төгрөг байхад энэхүү зээлийг авах боломжтой юм. Харилцагчдад хүргэх үйлчилгээг мэргэшсэн, чанартай байлгах үүднээс “Жижиглэн худалдааны зээл”-ийг томоохон худалдаа үйлчилгээний төвүүдтэй ойрхон байрлах Голомт банкны салбар, нэгжүүдээр борлуулж байна.

-Ярилцсанд баярлалаа.

-Баярлалаа.

Худалдааны зээлийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

iСанал болгох
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвл... Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний... 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ
Top