x

Л.Мөнхтүшиг: Иргэдийг татан авах явцад авлига нэхсэн бол мэдээллээ баримтаар гаргаж өгөөчээ

Улсын Онцгой Комиссын Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

УОК-ын өгсөн чиглэлийн дагуу Хонгконг руу тусгай нислэгийн гарц нээснээр, Малайз, Бангкок, Тайваньд байгаа нутаг буцах хүсэлтэй иргэдээ татан авах боломж нээгдэж байгааг ГХЯ-ны консулын газрын захирал Л.Мөнхтүшиг мэдээллээ. 

Тэрээр "УОК-ын шуурхай штабаас өнгөрсөн хугацаанд тусгаарлах байрны бололцоог нэмэх, нэмсэн даруй иргэдээ татан авах, нислэгийн давтамжийг нэмэх чиглэлээр ажиллаж байгаа. Хонгконгоос транзит нислэг авах боломж бүрдэж байна. Зүүн өмнөд Ази, тэр дундаа Малайзаас өмнө нь транзит нислэгээр ирэхэд зардал их гардаг байсан. Хонгконгоор дамжин ирж байгаа иргэдийн хувьд, эцсийн цэг хүртлээ зөвхөн нэг тийз авах давуу тал бүрдсэн" гэлээ. 

Мөн тэрээр УОК-ын гишүүд иргэдээ татан авах явцдаа авлига авсан тухай асуудалд "Авлига өгч байна, нэхэж байна гэдэг гомдол асуудал тав, зургадугаар сараас хойш гарч байгаа. Холбогдох байгууллагууд шалгалтыг хийж байгаа. Энэ хүнд үед хариуцлагагүй, хүний зовлонгоор ашиг хонжоо хайж байгаа бол иргэд авлига нэхсэн, өгсөн, авсан тухай мэдээллээ бидэнд эсвэл хууль хүчний байгууллагад баримттайгаар өгч шалгуулах хэрэгтэй байна. Ингэж байж авлига нэхсэн, авсан хүмүүст хариуцлага тооцуулах боломж нээгдэнэ. Маш олон өргөдөл байгаа. Гэвч шалгагдаад хариуцлага хүлээсэн хүн нэг ч алга" гэлээ. 

ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр "Энд байгаа Улсын Онцгой комиссын нэг ч гишүүн авлигын өгөө, авааны асуудалд оролцоогүй гэдгийг албан ёсоор мэдэгдье" гэв. 

УОК-ын шийдвэрээр наймдугаар сард гадаад улс орнуудаас иргэдээ татан авахаар 14 удаагийн тусгай үүргийн нислэг төлөвлөгдсөнөөс өнөөдрийн байдлаар найман удаагийн нислэг үйлдээд байна.

Хуваарийн дагуу:

  • 08 дугаар сарын 20-нд Истанбул-Улаанбаатар
  • 08 дугаар сарын 21-нд Франкфурт-Улаанбаатар
  • 08 дугаар сарын 22-нд Сөүл-Улаанбаатар
  • 08 дугаар сарын 24-нд Токио-Улаанбаатар
  • 08 дугаар сарын 26-нд Франкфурт-Улаанбаатар
  • 08 дугаар сарын 27-нд Сидней-Улаанбаатар чиглэлд тусгай нислэг үйлдэнэ.
iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Өчигдөр 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Өчигдөр 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Өчигдөр 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна
Top