x

Б.Цэрэн: Нийт хог хаягдлын 80 хувийг дахин боловсруулах боломжтой

Хан-Уул дүүргийн ИТХ, “Хоггүй Монгол” ТББ-ын “Явуулын Дахивар Авах Станц” хамтран тус дүүрэгт энэ амралтын өдөр ажиллаж, хогоо ангилан ялгаж тушаасан иргэдийг урамшуулав.

Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Б.Цэрэн: Хан-Уул дүүрэг "Эко дүүрэг" болох зорилтыг тавин ажиллаж байна. Энэ хүрээнд бид олон ажлыг зохион байгуулж байгаа бөгөөд үүний нэг нь өнөөдөр хэрэгжиж байгаа энэ ажил юм. Хог хаягдлаа багасгаж, шил, хуванцар, гялгар уут, бор хайрцаг, бичгийн цаас зэрэг дахивар хаягдлаа ангилж ялгаад, дахин боловсруулах компаниуд руу тушаагаад, эргээд эцсийн бүтээгдэхүүн болгон хэрэглэх боломж бидэнд бий. Мөн хэрэглэхгүй хуучин хувцас, эд зүйлсээ хандивлаж болох бөгөөд тухайн эд зүйлсийг Хан-Уул дүүргийн эмзэг бүлгийн айл өрхөд өгөх юм.

Хог хаягдлыг анхнаас нь ангилан ялгах нь агаар, ус, хөрсний бохирдол үүсгэхгүй, эрүүл мэндэд ач тустай. Түүнээс гадна дахин боловсруулалт явагдсанаар улсын эдийн засгийн өсөлтөд ч нэмэртэй тул иргэн хүний үүргээ биелүүлж, хогоо ангилж хэвших нь зүйтэй юм. Хүн бүр халдварт өвчнөөс өөрийн болон гэр бүл, бусдын эрүүл мэндийг хамгаалах гэж дор бүрнээ хичээж байгаа шиг хогоо ангилан ялгаж сурвал эргээд агаар орчны бохирдлыг бууруулаад зогсохгүй нийгэм, эдийн засагт хувь нэмрээ оруулж буй хэрэг юм. Тиймээс ч энэ аяныг дүүргийн хэмжээнд  жил бүр өрнүүлэх болно.           

“Хоггүй Монгол” ТББ-ын ТУЗ-ийн гишүүн Б.Булган “Хогоо тушаагаад эхлэхээр хэд хэдэн давуу тал бий болдог. Мэдээж хогоо мөнгө болгож байна. Энэ нь эдийн засгийн хувьд ач холбогдолтой. Мөн хэрэглээний сонголтуудаа зөв хийдэг болсон. Гэрээсээ аль болох хог гаргахгүйг бодно.

Өөрөөр хэлбэл, хайрцаг, савыг нь харж бүтээгдэхүүн сонгодог. Дахин боловсруулах боломжтой, дахивар авах цэгт тушааж болох савлагаатай бүтээгдэхүүн авдаг.

Бид  500-900 граммын варейний шилийг 60-80 төгрөгөөр, Архи, дарс, пивоны шил 20 төгрөг, газны лааз 20 төгрөг, хуванцар савыг 50 төгрөгөөр харин гялгар уут нэг  кг нь 50 төгрөгийн үнэ ханшаар иргэдээс худалдан авч байна.

Өнөөдрийн ажилд Хан-Уул дүүргийн иргэд маш санаачлагатай оролцож байна. Байгаль орчинд ээлтэй энэ төрлийн ажлыг дан ганц төрийн байгууллага хийх хэцүү тиймээс бусад дүүргүүд ч гэсэн энэ аянд нэгдэх нь чухал байна" гэсэн юм.

Хан-Уул дүүрэг хуучин гутал хувцас авах хоёр цэг байгуулжээ

Хүн өөрт хэрэггүй болсон, хуучин хувцсаа хаях эсвэл шатаах зэргээр орчныг бохирдуулдаг. Тэгвэл Хан-Уул дүүрэг хуучин гутал, хувцас цуглуулах цэгт цугларсан эд зүйлсийг хэрэгтэй хүмүүст нь хүргэдэг байна. Энэ ажилд иргэд их идэвхтэй оролцож, байнга зохион байгуулах хүсэлт гаргадаж байсан юм. Ер нь хогоо ил задгай хаях уу, ангилж ялгах уу гэдэг иргэн бүрийн ухамсраас шалтгаална.

Иймд энэ удаагийн арга хэмжээнд эцэг эхчүүд хүүхдээ дагуулан ирж өөрсдөө үлгэр дууриалал үзүүлж байгаа нь  ажиглагдсан юм. Хан-Уул дүүрэг  цэвэр цэмцгэр орчин бүрдүүлж  ЭКО ДҮҮРЭГ болох зорилт тавьсан.

Тиймээс ч “Явуулын Дахивар Авах Станц”-тай хамтран иргэдэд хог хаягдлыг ангилан ялгах дадал бий болгох, ялангуяа аюултай хог хаягдлын талаар мэдлэг мэдээллийг олон нийтэд хүргэх сургалт сурталчилгааны ажил өрнүүлсэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Өчигдөр 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Өчигдөр 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Өчигдөр 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна
Top