x

"Нийтийн өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, соён гэгээрүүлэх ажлыг хэрэгжүүлэх нь чухал"

Нийслэлийн Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан өнөөдөр Соёлын сайд С.Чулуун, Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбат нарыг хүлээн авч уулзлаа.

Ж.Батбаясгалан “Монгол Улс 24 жилийн дараа соёлын асуудал эрхлэх бие даасан Соёлын яамтай болсонд баяртай байна. Нийслэлээс хэрэгжүүлж буй соёлын чиглэлийн бодлого үйл ажиллагаа, өв соёлыг хамгаалах, засварлах, хадгалах, хүүхэд залууст танин мэдүүлэх гээд олон ажлыг Соёлынхоо яамтай хамтарч зохион байгуулах болно.

Нийслэл хотын хүн амын дийлэнх хувийг хүүхэд, залуучууд эзэлдэг онцлогтой. Монгол Улсын өв соёлын нэгэн том цөм болсон нийслэл хотын өв соёл, түүх дурсгалыг хүүхэд, залууст уламжлуулан таниулах, хадгалах хамгаалах шаардлага бий.

Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт соёлын чиглэлийн асуудлыг салбарын яамтай хамтран хэрэгжүүлэх саналаа тусгасан байгаа. Бид цаашид нийтийн өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, иргэн бүрд танин мэдүүлэх, соён гэгээрүүлэх ажлыг хамтран хийж хэрэгжүүлэх нь чухал” хэмээв.

Соёлын сайд С.Чулуун “Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн үндсэн гурван чиглэлийн нэгд соёлын салбарын асуудлыг тусгасан. Энэ нь төр, засгаас  соёлын салбарт анхаарч байгаагийн илрэл юм.

Иймдээ ч асуудал хариуцсан Соёлын яамыг тусгайлан байгуулсан. Бидний хувьд нийгмийг соёлжуулах, өв соёлуудаа хүүхэд залууст танин мэдүүлэх тал дээр голчлон анхаарч ажиллаж байна” гэдгийг онцоллоо.

Нийслэлийн үүсэл хөгжлийн түүхийг хадгалсан Сарьдагийн хийдийн чиглэлд түүхийн аялал жуулчлалын маршрут гарган хөгжүүлэх ажлыг хийж байгаа. 1639 онд Ширээт цагаан нуурын хөвөөнд анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарыг таван настайд даахийг нь үргээж, Шар бүсийн ордон байгуулснаар эдүгээгийн нийслэлийн үүсэл шастир бичигдэж эхэлсэн түүхтэй.

Хагийн хар нуураас 40-өөд км-т орших Сарьдагийн хийдийн түүхэн дурсгалт газрыг хойч үеийнхэнд сурталчлан таниулах, өв соёлоо хадгалах, хамгаалахад нийслэл хот болон салбарын яам хамтарч ажиллана гэдгийг уулзалтын үеэр талууд хэлж байсан юм. Сарьдагийн хийдийн тууринаас Өндөр гэгээний бүтээсэн Язгуурын таван бурхнаас эхлээд XIII зууны Монголын төдийгүй бүс нутгийн соёл, улс төр, худалдааны томоохон төв байсныг гэрчлэх хосгүй олдворууд илэрсэн байдаг. 

Мөн нийслэлийн нутаг дэвсгэрт соёл, урлагийн байгууллага 59, соёл, урлагийн үйлчилгээ, сургалтын үйл ажиллагаа явуулж буй 290 аж ахуйн нэгж байдаг. “Соёлын өвд ээлтэй Улаанбаатар” аяны хүрээнд сүүлийн дөрвөн жилийн байдлаар соёлын өвийг хамгаалах, сурталчлах, сэргээн засварлах чиглэлээр анхаарч ажиллаж буй.  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Өчигдөр 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Өчигдөр 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Өчигдөр 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав
Top