x

ФОТО: 33 настай ихрүүд “Эхийн алдар” одонгоо зэрэг гардан авна

Ерөнхийлөгч Х.Баттулга нийслэлийн Чингэлтэй дүүрэгт амьдардаг ээжүүдэд “Эхийн алдар” одон гардууллаа.

Ерөнхийлөгчийн зарлигаар энэ жил Чингэлтэй дүүргээс нийт 478 ээжид, үүнээс “Эхийн алдар” Нэгдүгээр зэргийн одонг 24, “Эхийн алдар” Хоёрдугаар зэргийн одонг 454 ээжид тус тус хүртээлээ.

Эдгээр ээжүүдийн дотор “Эхийн алдар” Хоёрдугаар зэргийн одонгоо зэрэг гардан авсан 33 настай ихрүүдийн нэг, Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны иргэн М.Мөнгөнсувд байгаа юм.

Ерөнхийлөгч Х.Баттулга одон гардуулсныхаа дараа ээжүүдэд хандан үг хэлэхдээ, дөрвөн хүү, нэг охины ээж М.Мөнгөнсувд болон түүний гэр бүлд халуун баяр хүргэж, түүний ихэр М.Мөнхсувдын одонг Хэнтий аймагт гардуулна гэдгээ хэлсэн юм. 

Төрийн тэргүүн үргэлжлүүлэн, гуравхан сая хүнтэй Монгол Улс хүн амаа өсгөх, хүүхдийг хэвийн орчин нөхцөлд бойжуулахад нь эхчүүдэд туслах бодлогоо хэзээ ч орхиж болохгүй гэдгийг онцоллоо.

Мөн нийгмийн хамгийн үнэт баялаг болох хүүхдийг эрүүл саруул өсгөн хүмүүжүүлэхэд нь төр эхчүүдэд боломжоороо туслаж, жилдээ нэг өдөр баяр хүргэж, шагнахаас ч илүүг хийх ёстой бөгөөд хүн амаа өсгөх, эхчүүдээ дэмжих, хүүхдээр дамжуулан баялгийг хуваарилах бодлого тэгш, хүртээмжтэй байх учиртай гэв.


Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдэд “Эхийн алдар” одон гардуулах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг 2020 оны тавдугаар сарын 29-ний өдөр гарсан ч дэлхий даяар тархсан коронавируст цар тахлын нөхцөл байдлын улмаас одон гардуулах үйл ажиллагааг хойшлуулаад байсан билээ.

Энэ жил “Эхийн алдар” одонг улсын хэмжээнд 10,677, үүнээс Нэгдүгээр зэргийн одонг 720, Хоёрдугаар зэргийн одонг 9,957 ээжид хүртээх бөгөөд орон даяар “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг”-т шилжүүлсэнтэй холбогдуулан Ерөнхийлөгч Х.Баттулга засаг, захиргааны нэгжийн түвшинд үе шаттайгаар гардуулахаар болсон юм.

“Эхийн алдар” одон гардуулах ёслолын үйл ажиллагааг коронавируст цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх ариутгал, халдваргүйжүүлэлтийн дэглэмийн хүрээнд зохион байгуулж байна.

Ерөнхийлөгч Х.Баттулга Дорноговь, Өмнөговь, Дундговь аймгууд болон нийслэлийн Баянзүрх, Чингэлтэй дүүргүүдэд амьдардаг ээжүүдэд “Эхийн алдар” одон гардуулаад байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Өчигдөр 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Өчигдөр 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Өчигдөр 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна
Top