x

ЭМГЭНЭЛ

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Ч.Пүрвээ нь 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдөр өвчний улмаас таалал төгсөж бидэнд нөхөж баршгүй том гарз тохиолоо.

Тэрээр 1945 онд Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Шивээ багийн Сант хэмээх газар малчин ард Чоёнгийн гэр бүлд төрсөн. 1964 онд Тариалан сумын 10 жилийн дунд сургууль төгсөж, 1964-1966 онд Налайхын Техник мэргэжлийн сургуульд комбайны машиннист мэргэжлээр төгссөн. Ч.Пүрвээ нь 1966 онд Налайхын Их уурхайд гезенк тосогч, мод оруулагч шалгагч, бэхэлгээчин, комбайны машиннист, бригадын даргаар 20 гаруй жил үр бүтээлтэй ажиллажээ.

Ч.Пүрвээ нь IV таван жилд 6 жил 3 сарын ажлыг, V таван жилд 6 жил 7 сарын ажлыг, VI таван жилд 6 жил 8 сарын ажлыг хийж ПК-3 комбайнаар огтолгоо хийх аргачлалыг боловсруулан өндөр бүтээлтэй ажиллаж байсан. Ч.Пүрвээ нь АИХ-ын депутатаар 2 удаа сонгогдож, МАХН-ын XVII, XVIII Их Хурлын төлөөлөгч, МҮЭ-ийн XI, XII, XIII Их Хурлын төлөөлөгчөөр сонгогдож байв.

Түүний ажил хөдөлмөр, амжилт бүтээлийг төр засгаас өндрөөр үнэлэн Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас одон, 5, 6, 7, 8-р 5 жилийн гавшгайч, Улаанбаатар хотын Хөдөлмөрийн аварга, Тэргүүний уурхайчин цол тэмдэг, Налайх дүүргийн хүндэт иргэнээр өргөмжилж байлаа.

Их уурхайд олон жил идэвх зүтгэлтэй, санаачлагатай хөдөлмөрлөж өнөөгийн нийгмийг бий болгох, үүсгэн байгуулах, хөгжих түүхэн үйл явцад бодит хувь нэмрээ оруулсан гавъяаг нь үнэлж 1981 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 232-р зарлигаар БНМАУ-ын Хөдөлмөрийн баатарын эрхэм цолоор шагнаж байжээ.

Ч.Пүрвээгийн хөдөлмөрч хичээнгүй, тууштай зарчимч эрхэм нандин зан чанар, эгэл даруу гэгээн дүр хамт олон бид бүхний сэтгэл зүрхэнд үеийн үед мөнхрөн үлдэх болно. Бурхан болоочийн үр хүүхдүүд, ах дүү, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Өчигдөр 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Өчигдөр 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Өчигдөр 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна
Top