x

УОК иргэдээсээ яагаад айна вэ?

Цар тахлын хэмээх энэ онцгой нөхцөлд монголчуудын хувьд хоёр асуулт хамгийн эмзэг буй.

1. Дотооддоо халдвар тархаах вий? /Мэдээж энд бас иргэд сүүлийн үед амны хаалт зүүхгүй назгайрах байдал харагдаж байгаа, хичээл сургуулийн хүүхдүүдээ яах вэ гэсэн олон асуудал бий/

2. Гадаадад байгаа иргэдээ яах вэ?

Гадаадад байгаа иргэдийн хувьд Монгол Улсын Засгийн газар чадлынхаа хэрээр ажиллаж байгаа гэдгийг үгүйсгэх аргагүй. Гэхдээ тусгай үүргийн нислэгт багтахын тулд  хахууль өгдөг, өвчтэй, зовлонтой, хүүхэд, хөгшид ирж чадахгүй байхад дарга нарын хүүхдүүд “арын хаалга”-даж байна гэсэн хүчтэй шүүмжлэл өрнөж буй.

Дээр нь өвчтэй, зовлонтой гэлтгүй оюутан залуус, энгийн иргэд ч олон сар гацсаны улмаас ажил, мөнгө төгрөг, орон гэргүй болж гудамжинд хонож байгаа олон хүн буй.

Мэдээж хэрэг онцгой нөхцөл байдлын хувьд хүссэн хүн болгоныг авчирч чадахгүй байгаа нь тодорхой. Гэхдээ мөн л онцгой нөхцөл байдлын хувьд яавал хамгийн оновчтой хэлбэрээр олон хүнийг татан авчрах вэ гэдэг нь ч чухал.

Тиймээс Гамшгийн эсрэг үндэсний төвөөс санаачлан гадаадад байгаа иргэдийн төлөөлөл, ТББ-гууд хамтран ажиллах саналаа Монгол улсын Засгийн газрын шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар мөн ОБЕГ-ын дэд дарга, Онцгой байдлын Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр нарт хүргүүлсэн билээ. Харамсалтай нь бичиг хүргүүлсэн долдугаар сарын 21-нээс хойш ямар ч сураг чимээгүй байна.

Энэхүү санаачлагад:

АНУ, Ирланд, БНСУ, Филиппин, Турк, Тайвань, Тайланд, Швед, Голланд, Унгар, Япон зэрэг улсад гацсан иргэдийн төлөөлөл нэгдэн орсон.

Тэдний хувьд ийн нэгдсэнээр иргэдийг шуурхай татах авах ажилд хяналт тавин, дэм болон оролцох. Мэдээж хэрэг тэд давын түрүүнд шаардлага тавьж, эсэргүүцэх гээгүй аль болох боломжтой хэлбэрээр хамтран ажиллах хүсэлтэй. Тэртэй тэргүй асуудал ихтэй байгаа УОК, Элчин сайдын яамдын хувьд ийн зохион байгуулалтад орсон ТББ-аас дэмжлэг авахад юу нь буруутах гэж. Адаглаад олон, олон улсад байгаа Монголын иргэдээ зохион байгуулан, давын түрүүн явах шаардлагатай хүмүүстээ туслах боломжтой. Наад зах нь онгоцны буудал дээр ч хүмүүсээ зохион байгуулахад оролцох сэтгэл тэдэнд бий.

Манай Монголын гадаадад байгаа иргэд гамшиг зовлон тохиолдоход нэгдэж нийлэн, өвчтэй зовлонтой хүмүүст туслах гэх мэт нийгмийн хариуцлагыг олон асуудалд тус дэм болсоор ирснийг бид мэднэ.

Мэдээлэл ил тод байх, нэгдсэн нэг сувгаар мэдээлэл өгөх, өвчний талаар анхааруулж, сэрэмжлүүлэх  гэх мэт иргэдийн төлөөлөл, ТББ-уудтай зайлшгүй хамтран ажиллах шаардлага тэдэнд баймаар.

Гэтэл яагаад УОК тэднээс “айгаад”, нохой хуцсаны дайны хариу өгөхгүй байгаа юм бэ? Тэдний тус та нарт хэрэггүй гэж үү? Хэрэггүй бол ядахдаа хэрэггүй гэсэн хариугаа өгчихөөч, УОК, холбогдох албан тушаалтнууд аа.

Ингээд албан бичгийг бүрэн эхээр нь хүргэе.

Ковид-19 цар тахлын улмаас гадаадад гацсан Монгол улсын иргэд эх орныхоо нөхцөл байдал, Засгийн газрын шийдвэрийг хүндэтгэж тэвчээр хүлээцтэй хандаж иргэддээ хилээ нээнэ гэсэн горьдлого тээн өнөөдрийг хүрчээ. Гадаадад гацсан иргэдийн Монгол улсын Үндсэн хуулиар тунхаглан хамгаалж, баталгаатай эдлүүлэхээр заасан хязгаарлаж үл болох тулгуур эрхүүд зөрчигдөж байгаа тул гадаадад гацсан иргэдийн зүгээс Улсын онцгой комисст өөрсдийн төлөөллийг хяналт оролцоо хэлбэрээр оролцуулж хамтран ажиллах хүсэлтийг манай байгууллагаар дамжуулан Монгол улсын Засгийн газрын шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар мөн ОБЕГ-ын дэд дарга, Онцгой байдлын Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр нарт хүргүүлсэн билээ.

Хүсэлтэд гадаадад гацсан Монголчуудын амь нас, эрүүл мэнд, амьжиргаанд шууд нөлөөтэй асуудлуудын шийдвэрүүдэд тэдгээр иргэдийн эрх ашгийг хамгаалах төлөөллөөр дамжуулан оролцоог бий болгох, харилцан туслалцаа үзүүлэх, иргэдийн санал хүсэлтийг тусгуулах, шийдвэрлүүлэх ажилд хяналт тавих, энэхүү ажлыг илүү үр дүнтэй болгох үйл хэрэгт хамтран ажиллах зорилготойг тусгасан.

Монгол улсын Засгийн газрын шадар сайд, Онцгой байдлын Шуурхай штабын зүгээс гадаадад гацсан иргэдийн тулгамдсан асуудалд бодитой хандан хамтарч ажиллана гэдэгт итгэж байна.

ГАМШГИЙН ЭСРЭГ ҮНДЭСНИЙ ТӨВ ТББ-ЫН

ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Ж.ГАНБААТАР

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголбанк бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа 39 мин Хамтран амьдрагчаа хөнөөсөн болон хүн худалдаалсан этгээдүүдэд хорих ял оноолоо 49 мин "Туулын хурдны зам"-ын барилгын ажил эхэллээ 52 мин 2026 онд 82.6 мянган ажиллах хүчний эрэлт үүснэ 52 мин Системийн алдаагаар торгуулсан 579 жолоочийн торгуулийг хүчингүй болголоо 53 мин Монгол, БНСУ-ын Эрүүл мэндийн сайд нар хамтын ажиллагааны тохиролцоонд гарын үсэг зурлаа 54 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж, иргэдтэй уулзлаа 55 мин Ерөнхий сайд Г.Занданшатар сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, Фам Туан нарыг хүлээн авч уулзлаа 56 мин Чөлөөт бүсийн газар олголтын зөрчлийг цэгцэлж, эрх зүйн шинэчлэл хийнэ 3 цаг 17 мин Хиймэл оюун ухаан залуусын хөдөлмөр эрхлэлтэд нөлөөлж эхэлснийг судалгаагаар тогтоожээ 3 цаг 26 мин Оюу толгой үйлдвэр ус дахин ашиглалтаа 80%-аас дээш түвшинд тогтмол хадгалж, уул уурхайн салбарт түүчээлж байна 3 цаг 26 мин Байгаль орчны салбарын хүний нөөцийг бэхжүүлэх "Ногоон ирээдүй" хөтөлбөрийг танилцууллаа 3 цаг 30 мин Гуравдугаар сарын 21-ний цаг агаарын урьдчилсан мэдээ 3 цаг 39 мин Улаанбаатар хотын дулааны шугамын засварын ажил тавдугаар сарын 15-нд эхэлнэ 3 цаг 44 мин Геологийн төв лаборатори орчмын нүхэн гарцын газар чөлөөлөлт бүрэн дуусч, бүтээн байгуулалт эхлэхэд бэлэн болов 5 цаг 20 мин Ус, цаг уурын салбарын эрдэм шинжилгээний хурал болж, шинэ технологийн үр дүнг хэлэлцлээ 5 цаг 32 мин Сонгинохайрхан дүүрэгт 80 ортой Хүүхдийн сэргээн засах төвийн барилга угсралт дуусав 5 цаг 32 мин "Сэлбэ 20 минутын хот" төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна 5 цаг 33 мин Сурагчдад гамшгаас хамгаалах мэдлэг олгох "Боосай карт"-ыг сургуулиудад хүлээлгэн өглөө 5 цаг 38 мин АНУ-ын визийн барьцааны жагсаалтаас Монгол Улсыг гаргах чиглэлд хамтран ажиллана 5 цаг 42 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Хаданд хавчуулсан халиуны зулзага Фронтын генерал ба индрийн маршал “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна "Баялгийн сангийн өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудал" сэ... Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ... О.Бахытын нэрэмжит "Наурыз 2026" үндэсний бөхийн барилдаан б... АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос дав... Өвлийн спортын ордны барилгын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй ба... Ираны дээд удирдагч Можтаба Хаменеиг Москвад нууцаар эмчилж ... СӨХ-ны "замбараагүй" байдлыг цэгцлэх хуулийн төслийг УИХ-д ө... Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн Дэлхийн банктай хамтран 50 км бохир усны шугамыг ухахгүйгээр... Цахим орчны эрсдэлээс хамгаалах видео хичээлийг сурагчдад үз... "Чингис хаан" нисэх буудлыг транзит зочид буудалтай гүүрэн г...
Top