x

Монголд ажиллаж, амьдардаг ОХУ-ын 205 иргэнийг татан авчээ

Улсын онцгой комиссын Шуурхай штабаас цаг үеийн асуудлаарх ээлжит мэдээллээ өнөөдөр хийлээ. 

Хилийн хорио цээр тогтоосноос хойш Монгол улс авто болон агаарын замаар нийт 17211 иргэнийг эх оронд нь авчирчээ. 

Тодруулбал, БНСУ-аас 3000 орчим иргэн, Америк тивээс 960, Австрали тивээс 500, Европ тивээс 1250  Зүүн Өмнөд Азиас-500 авчирсан байна.

Энэ талаар  ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг "Эх орондоо ирэх хүсэлтэй иргэдийн тоо буураагүй байна. Одоогоор дэлхийн 55 улсаас 12718 иргэн нутаг буцах хүсэлтээ өгсөн.

Гэхдээ одоо хүсэлтээ гаргасан хүмүүсийг шалтгаанаар нь ангилж үзвэл, УОК-оос тавьж байсан үндсэн таван шалгуураас гадна бусад шалтгаантай иргэд 70 хувийг эзэлж байна.

Өөрөөр хэлбэл, богино хугацааны визтэй болон нэн яаралтай буцах шаардлагатай, маш хүнд байдалд орсон иргэдийн тоо нэлээд багассан.

Нутаг буцах хүсэлтэй иргэдийн тоо харьцангуй их байгаа ч энэ нь Солонгос улсад байгаа манай иргэдийн сүүлийн өдрүүдэд гаргасан хүсэлт огцом нэмэгдсэнтэй холбоотой.

Долдугаар сарын эхээр 2400 орчим иргэн Сөүл дэх Элчин сайдын яаманд хандаад байсан бол өнөөдөр тэр тоо 4000 гарчээ.

Шалтгаан нь, УОК-ын шийдвэрийн дагуу буцах хүсэлтэй өгсөн иргэдийн  өргөдлийг огноогоор нь эрэмбэлээд олон нийтэд нээлттэй тавьсан учраас ойрын саруудад нутаг буцах хүсэлтэй иргэд оочерт нь орьё гэж их хандаж байгаа нь анзаарагдаж байна.

Мөн Европ болон Зүүн Өмнөд Азид байгаа иргэдийн хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийн дийлэнх нь ирсэн буюу одоо хүсэлт гаргаад байгаа иргэдийн дийлэнх нь тухайн улс, бүс нутагт байнга оршин суух зөвшөөрөлтэй иргэд байгаа юм.

Наймдугаар сарын нислэгүүдээр ирэх иргэдийн тоо өндөр болж байгаа. Гэхдээ буцах хүсэлтэй иргэдийг нислэгт оруулсан ч зарим иргэд 20, 30-аараа ирэхээ болих асуудал гарч байгаа.

Тэр суудлуудыг хоосон ирүүлэхгүйн тулд дараа, дараагийн хүмүүсээ шуурхай зохион байгуулалт хийж татан авч байна.

Мөн өнгөрсөн хугацаанд хилийн чанд дахь иргэдийн санаачилгын байгууллагын зүгээс гадаадад хүнд байдалд орсон иргэддээ тусламж дэмжлэг үзүүлж байсан.

Бидэнд ирүүлсэн мэдээллээр дэлхийн 10 бүс нутагт манай улсын иргэд нэг, нэгэндээ хүнсний тусламж үзүүлэх, гэр орондоо байлгах зэргээр туслах олон төрлийн арга хэмжээ зохион байгуулсан" гэлээ.

Мөн тэрээр үргэлжлүүлэн "Улсын Онцгой комисоос энэ сарын 7-10-ны хооронд Алтанбулаг боомтоор иргэдээ татаж авах шийдвэрийг гаргасан. Тэгвэл тус боомтоор 286 иргэнийг нэвтрүүлсэн. Тэдний 81 нь Монгол Улсын иргэн. Үлдсэн нь ОХУ-ын иргэд байгаа юм.

Учир нь, тэд бүгд Монгол Улсад ажиллаж, амьдардаг ОХУ-ын иргэд, тэдний ар гэр болон сургуулийн багш, ажилчид юм. Харин БНХАУ-аас буцах хүсэлтэй илэрхийлсэн 169 иргэн байна. Тэднийг ойрын хугацаанд авч ирэх ажлыг зохион байгуулна. Өөрөөр хэлбэл, наймдугаар сарын 18-ны өдөр татан авахаар төлөвлөж байна" гэсэн юм. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Өчигдөр 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Өчигдөр 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Өчигдөр 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top