x

Санхүүгийн дархлааг дэмжих “ВИТАМИН ₮” урамшуулалт аяны тухай 5 ЧУХАЛ МЭДЭЭЛЭЛ

Голомт банк иргэдийг хуримтлалтай болгох, санхүүгийн дархлааг нь дэмжих зорилгоор “Витамин ₮” урамшуулалт аяныг зарлаад байгаа билээ. Аяны хүрээнд харилцагчдын мэдвэл зохих дэлгэрэнгүй мэдээллийг багцлан хүргэж байна.

  • Аяны явагдах хугацаа болон сугалаа олгох нөхцөл, хонжворын талаар?

“Витамин ₮” урамшуулалт аян нь 2020.07.20-оос 2020.12.20 хүртэл явагдах ба энэ хугацаанд шинээр нээсэн болон хадгаламждаа орлого нэмсэн 100,000₮ тутамд 1ш сугалаа, хадгаламжаа сунгасан мөнгөн дүнгийн 200,000₮ тутамд 1ш сугалаа олгоно.  

Сугалааны супер хонжворын азтан Nissan Leaf цахилгаан автомашины эзэн болох бөгөөд 2020.10.10 болон 2020.12.26-ны өдрүүдэд тохирлыг шууд дамжуулан тодруулна. Харин бусад хонжворыг Голомт банкны Фэйсбүүк хуудас, Ikon News вебсайтаар сард хоёр удаа live хийж тодруулах бөгөөд live бүрт Mi Electric цахилгаан скүтер M365, Huawei P30 ухаалаг гар утас, Amazfit Stratos 3 ухаалаг цаг, худалдан авалтын эрхийн бичгийн эздийг шалгаруулах ба нийт 122 азтан тодорно.

  • Урамшуулалт аянд бүх төрлийн хадгаламж багтах уу?

Аянд Голомт банкны “Энгийн хугацаатай хадгаламж”, “Үндэсний хуримтлалын хөтөлбөр”, “Алтантүлхүүр хүүхдийн хадгаламж” гэх мэт бүх төрлийн төгрөгийн хугацаатай хадгаламж багтах бол гадаад валютын болон хугацаагүй хадгаламж багтахгүй.

  • Сугалаатай эсэхээ, хэдэн сугалаатай гэдгээ хэрхэн мэдэх вэ?

Харилцагч та https://loyalty.golomtbank.com/ вэб хуудасны “УРАМШУУЛАЛТ АЯН” “ХАДГАЛАМЖ” цэс дээр регистрийн дугаар, банканд бүртгэлтэй утасны дугаараа оруулснаар баталгаажуулах код ирэх ба тухайн кодыг оруулан өөрийн сугалааны тоо, дугаар, сугалаатай байгаа эсэхээ мэдэх боломжтой. Хэрэв харилцагчид баталгаажуулах код ирэхгүй байгаа бол банканд бүртгэлтэй утасны дугаар нь зөв байгаа эсэхийг шалгана уу. Харин регистрийн дугаар, баталгаажуулах код илгээхэд “Таны регистрийн дугаар олдсонгүй” гэж гарвал таны нэр дээр хараахан сугалаа үүсээгүй байна гэсэн үг юм.                                                              

  • Сугалааны дугаарын мэдээлэл хэзээ орох вэ?

Сугалааны дугаарын мэдээлэл 2 өдрийн давтамжтайгаар https://loyalty.golomtbank.com/ вэб сайтад байршина. Өөрөөр хэлбэл харилцагч өнөөдөр хадгаламждаа орлого хийсэн бол сугалааныхаа дугаарыг нөгөөдөр харах боломжтой гэсэн үг юм.

  • Аянд оролцохын тулд заавал банкны салбарт биеэр очих шаардлагатай юу?

Урамшуулалт аянд та хадгаламж шинээр нээх, орлого нэмэх болон хадгаламжаа сунгах зэрэг үйлдлийг өөрийн биеэр банканд очиж хийхээс гадна интернэт банк, смарт банкны аппликэйшн, SocialPay зэрэг аль ч сувгаар хийх боломжтой.

Эрүүл мэндийн дархлаагаа амьдралын зөв хэмнэл, витаминаас авдгийн нэгэн адилаар санхүүгийн дархлаагаа хуримтлалаар дэмжин урамшуулалт хөтөлбөрт оролцоод азтан болоорой.

#СанхүүгийнДархлаагааДэмжье

Дэлгэрэнгүйг: 1800-1646

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
СОР17 болох талбайг Элчин сайд, дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүдэд танилцуулав 6 цаг 45 мин “Дүрслэх урлагийн оюуны өв сан” тусгай үзэсгэлэнг маргааш нээнэ 6 цаг 50 мин Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ 6 цаг 53 мин Шейх Хасина Бангладешт эргэн ирэхээ зарлав 6 цаг 57 мин Орон нутагт жил бүр 500-700 толгой тарвагыг сэлгэн нутагшуулж байна 7 цаг 0 мин Боловсролын салбарын хөгжлийг дэмжих олон улсын хамтын ажиллагааны талаар санал солилцов 7 цаг 5 мин Наймдугаар сард Сүхбаатар боомтоор 10,017 тонн Аи-92 автобензин импортолжээ 7 цаг 15 мин Худалдагч Н.Амарзаяа: 32 хуудастай өрийн дэвтэр долоо хоногт л дүүрдэг 7 цаг 24 мин АНУ-д Фулбрайтын хөтөлбөрөөр 150 гаруй монгол залуус магистрын зэрэг хамгаалаад байна 10 цаг 53 мин Месси 80 мянган евро хандивлажээ 11 цаг 25 мин Татварын өртэй шатахуун импортлогч ААН-үүдийн дансыг битүүмжлэхгүй 11 цаг 35 мин Европт аагим халуун өдрүүд үргэлжилсээр байна 11 цаг 35 мин Эмэгтэй шигшээ баг Азийн наадам-д оролцохоор бэлтгэлээ хангаж байна 11 цаг 40 мин Дайн өөрчлөгдсөөр байна 11 цаг 55 мин Энэ сарын 15-наас улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцоно 12 цаг 1 мин Нэгдүгээр хорооллын арын замыг өнөөдөр орой 23:00 цагаас хаана 12 цаг 49 мин Автобензин, дизель түлшний онцгой албан татварыг тэглэлээ Өчигдөр 15 цаг 58 мин Британийн гүнж Евгени гурав дахь хүүхдээ өлгийдөж авлаа Өчигдөр 15 цаг 50 мин Таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах XI тэмцээнд 32 орны тамирчид өрсөлдөж байна Өчигдөр 15 цаг 45 мин Монгол, Польшийн соёл, аялал жуулчлалын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов Өчигдөр 15 цаг 40 мин
iИх уншсан
Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв Д.Ганхуяг: Нийлүүлэгч нь нэг орны, нэг компани байх ямар эрс... Д.Трампын ярьсныг Ираны тал няцаалаа П.Санчес: Сеута хотод дайран нэвтэрсэн нь Испани руу халдсан... Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр ... Н.Учрал Г.Дамдиннямаа дагуулаад Солонгос руу биш, Орос руу я... Кристофер Ноланы трауматай Одиссей Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилга... Э.Бат-Үүл: Оросууд Монголын шатахууны хараат байдлыг хадгала... С.Зоригийн хөшөөг хулгайлсан уу, хулгайд алдсан уу? Хувийн хэвшилтэй хамтран тоног төхөөрөмжөө шинэчилдэг болохы... Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн ... Испанийн хил дээр амиа алдсан хүний тоо өсжээ Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжү... Хэлэлцээ даваа гарагт болно гэж Д.Трамп мэдэгджээ МАА-н үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэхэд хамты... СОР17-г зохион байгуулах барилга угсралтын ажлыг ирэх долоо ... Дэлхийн дээд амжилтын эзэн Нирмал Пуржагийн цогцсыг олжээ ОПЕК+ олборлолтоо 188 мянган баррелиар нэмэгдүүлнэ Мароккогийн хилийн хамгаалалтад илүү их дэмжлэг үзүүлнэ гэв
Top