x

​​​​​​​"Эрдэнэс-Тавантолгой" ХК нийгмийн хариуцлагын хүрээнд орон нутагтай хамтран ажиллаж байна

"Эрдэнэс-Тавантолгой" ХК Өмнөговь аймагтай Хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажиллаж буй. Хамтын ажиллагааны гэрээний дагуу нийгмийн хариуцлагын хүрээнд өнгөрсөн сард орон нутагт дараах ажлуудыг зохион байгууллаа.

Цогтцэций сум химийн аюултай хог хаягдлаа халдваргүйжүүлж устгах боломжтой боллоо

"Эрдэнэс-Тавантолгой" ХК нийгмийн хариуцлагын хүрээнд Цогтцэций сумын Эрүүл мэндийн төвд химийн хортой хог хаягдал устгах автоклав болон ажахуйн нэгжүүд химийн хортой хогт хаягдлаа зориулалтын багаж хэрэгслээр устгах, халдваргүйжүүлэх бүрэн боломжтой боллоо.

Ард түмнийхээ эрүүл энхийн манаанд нэр төртэй зогсож буй эмч, эмнэлгийн ажилчдадаа ажлын их амжилт хүсэн ерөөе.

Дуу хөгжмийн кабинетад мэргэжлийн даралтат хөгжим, тоног төхөөрөмж хүлээлгэн өгөв

Өмнөговь аймаг 2020 оныг Боловсролыг дэмжих жил болгон зарласантай холбогдуулан "Эрдэнэс-Тавантолгой" ХК Цогтцэций сумын 27-р цэцэрлэгийн дуу хөгжмийн кабинетад шаардлагатай мэргэжлийн даралтат хөгжим, тоног төхөөрөмж дагалдах хэрэгслүүдийн хамт хүлээлгэн өглөө.

Тус цэцэрлэгийн хүүхэд багачууд 2020-2021 оны хичээлийн жилд хүссэн хөгжмийн зэмсгээр хичээллэх, авьяас чадвараа дайчлан өөрийгөө хөгжүүлэх бүрэн боломжтой боллоо.

Цогтцэций сумын 6 өрхөд өргөө цагаан гэр гардуулав

"Эрдэнэс-Тавантолгой" ХК Өмнөговь аймагтай байгуулсан 2020 оны Хамтын ажиллагааны төлөвлөгөөний хүрээнд  тус сумын 6 ѳрхѳд 5 ханатай иж бүрэн ѳргѳѳ цагаан гэрийг хүлээлгэн өглөө. Шинэ гэр хүлээн авсан гэр бүлүүддээ аз жаргал эрүүл энх хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Цогтцэций сумын Гал унтраах, аврах 44-р ангид сансрын холбооны ридиум гар утас хүлээлгэн өгөв

“Эрдэнэс-Тавантолгой" ХК Нийгмийн хариуцлагын хүрээнд Цогтцэций сумын Гал унтраах, аврах 44-р ангид сансрын холбооны ридиум гар утас хүлээлгэн өгөв. Ингэснээр тус сумын болон бүс нутгийн хэмжээнд гэнэтийн гамшиг осол, байгалийн давагдашгүй хүчин зүйлтэй нүүр тулгархад цаг алдалгүй мэдээлэл дамжуулах, мэдээллээр хангаж ажиллах бүрэн боломжтой боллоо.

Иргэн бүрийн аюулгүй байдлын төлөө цаг наргүй зүтгэх Онцгой байдлын баатарлаг алба хаагч нартаа ажлын амжилт хүсье.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Өчигдөр 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Өчигдөр 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Өчигдөр 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд...
Top