x

“Эрдэнэс-Тавантолгой” ХК ТОП 100 ААН-ийн нэгээр шалгарлаа

“Эрдэнэс-Тавантолгой” ХК Монгол Улсын топ 100 аж ахуйн нэгжийн нэгээр шалгарлаа. Засгийн газар, МҮХАҮТ хамтран Монгол Улсын 2019 оны ТОП-100 аж ахуйн нэгжийг шалгаруулсан бөгөөд “Эрдэнэс-Тавантолгой” ХК хоёрдугаарт эрэмбэлэгдлээ. 

“Эрдэнэс-Тавантолгой” ХК өнгөрөгч 2019 онд 1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж ашгийн хэмжээгээрээ Монгол Улсын аж ахуйн нэгжүүдийг тэргүүлж байгаа юм. 

2019 онд “Эрдэнэс-Тавантолгой” ХК нэг тэрбум ам.долларын борлуулалтын орлоготой ажиллаж Монгол Улсын хэмжээнд анхдагч болсон. Түүнчлэн ISO 9001:2015 Чанарын менежментийн тогтолцоо, ISO 45001:2018 Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцоо, ISO 14001:2015 Байгаль орчны менежментийн тогтолцоог нэвтрүүлэн ажилласан. Үүнээс гадна ТӨБЗГ-аас хийсэн засаглалын үнэлгээгээр тэргүүлж, Үндэсний Аудитын газраас хийсэн шалгалтаар зөрчилгүй гарчээ.

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн 2019 оны тоон үзүүлэлтүүдийг товчлон үзүүлбэл: 

Нийт борлуулалтын орлого 1 тэрбум ам.доллар
Нийт борлуулалтын хэмжээ /ачилт/ 15.5 сая тонн
Нийт экспортын хэмжээ 13.7 сая тонн
Улсад төвлөрүүлсэн татвар, төлбөр, хураамж 736 тэрбум төгрөг
Цэвэр ашиг 1 их наяд 35 тэрбум төгрөг

2019 оны ТОП 100 ААН-ийн борлуулалтын орлого 34.3 их наяд төгрөг бөгөөд энэ нь ДНБ-ий 93 хувь, төлсөн татварын хэмжээ нь 6.3 их наяд төгрөгт хүрч татварын нийт орлогын 65 хувийг бүрдүүлж байна. 

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-д ТОП 100 аж ахуйн нэгжийн шагналыг гардуулах үеэр МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин ТОП 100 аж ахуйн нэгжийн Монгол Улсын эдийн засагт оруулж буй хувь нэмрийг онцолсноос гадна салбарын болон орон нутгийн хөгжил, нийгмийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд гүйцэтгэж буй үүрэг оролцоо их байдгийг хэллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвл... Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний... 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ
Top