x

"ЭТТ" экспорт нээгдсэнээс хойш 22.6 мянган тонн нүүрс гаргажээ

"Эрдэнэс Тавантолгой" ХК түр зогсоод байсан нүүрсний экспорт нээгдсэнээс хойш Гашуунсухайтын боомтоор 22.6 мянган тонн нүүрс гаргажээ. Энэ талаар тус компаниас хийдэг ээлжит мэдээллийн цагаар компанийн Хэвлэлийн албанаас мэдэгдлээ.

Компанийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга М.Амарбаяр, "COVID-19"-ийн халдвартай холбоотойгоор манай улс өндөржүүлсэн бэлэн байдал зарлан мөрдөж буй ч компанийн үйл ажиллагаа 24 цагийн турш тасралтгүй, хэвийн явагдаж байна. Оны эхнээс өнөөдрийг хүртэл 2.2 сая гаруй тонн нүүрс олборлож, 2.1 сая тонн нүүрс ачиж, 800 шахам мянган тонныг экспортлоод байна. Нүүрсний үнийн уналт үргэлжилсээр байна. Бид үүнийг урьдчилан авч үзэн, эрсдэлийн тооцоо хийсэн" гэв. 

Нэг их наядын ногдол ашиг хуваарилна

"ЭТТ" ХК ирэх 5 дугаар сарын 1-нээс ногдол ашиг хуваарилах хэвээрээ, энэ ажлыг шуурхай, оновчтой зохион байгуулах талаар Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв (ҮЦТХТ), СЗХ болон Төрийн банк, "Гааль, татвар, санхүүгийн мэдээлийн технологийн төв" УҮГ зэрэг төрийн байгууллага, газруудтай хамтран ажилах талаар уулзаж ярилцаж байна.

Ирэх тавдугаар сард тараах нийт ногдол ашгийн хэмжээ нэг их наяд төгрөг. Үүний 85 хувь буюу 199 тэрбум 700 сая төгрөгийг  "ЭТТ" ХК-ийн хувьцаа эзэмшиж буй нийт иргэд, ААН-үүдэд хуваарилна. 

Мөн "ЭТТ" аппликейшнийг ашиглах, хувьцааны данс нээх хүсэлтэй брокер дилерийн 30 орчим компанитай гэрээ байгуулан  ажиллаж байна. 1072 хувьцааны ногдол ашгийг иргэдэд аль болох хурдан олгохоор ажиллаж байна гэв.  Тус компани 1.080 их наяд төгрөгийн ногдол ашиг хуваарилахаас 199.7 тэрбум төгрөгийг иргэд, ААН-үүдийн эзэмшиж буй хувьцаанд өгөх юм.

Гүтгэлгийн худал мэдээлэл тендертэй холбоотой гарч байна

Мэдээллийн дараа “ЭТТ” ХК-ийн ХМОНХХ-ийн дарга М.Амарбаяр сүүлийн үед тус компанийн үйл ажиллагаатай холбоотой гүтгэлэг, худал мэдээлэл зарим мэдээллийн сайт, олон нийтийн сүлжээгээр гарах болсныг хэлээд үүнд тайлбар өгөв. Тэрээр, "Үүнийг компаниас зарласан тендерт оролцсон зарим компани, хувь хүмүүс санаатайгаар цацаж байна" гээд, тухайлбал, “Уурхайн катерингийн үйл ажиллагаатай холбоотой тендерт өмнө нь оролцож байсан С гэгч иргэн худал мэдээлэл тараасан. Учир нь энэхүү тендер саяхан дахин зарлагдсан.

Тендер шалгаруулалтын хугацаа дуусах болоогүй. Тийм байхад зориуд үнэлгээний хорооны ажилтны нэр хүндэд халдсан мэдээлэл цацаж байгаа нь дарамт үзүүлэх, тендер шалгаруулалтад нөлөөлөх гэсэн үйлдэл гэж үзэн хуулийн байгууллагад шалгуулахаар хандсан” гэлээ.

 “ЭТТ” ХК нь ШӨХТГ, Төрийн худалдан авалтын газар (ХААГ), Сангийн яам, Үндэсний аудитын газар (ҮАГ) болон бусад хууль хяналтын байгууллагатай хамтран ажиллаж бүхий л худалдан авах үйл ажиллагаа хуулийн хүрээнд, ил тод  явагдаж байна.

Компани өөрсдийн хүсэлтээр хуулийн байгууллага болон Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар (ТӨБЗГ)-т хандан худалдан авалтын үйл ажиллагаандаа тогтмол хяналт шалгалт хийлгэж ирсэн. Мөн олон улсад үйл ажиллагаа явуулдаг "KPMG", "Ernst&Young" гэсэн нэр хүнд бүхий компаниуд аудит хийж байна.  Өнөөдрийн байдлаар “Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас хуулийн байгууллагад шалгагдаж байгаа нэг ч хүн байхгүй гэдгийг мэдэгдэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвл... Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний... 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ
Top