x

Зам засварын ажлыг энэ сардаа багтааж дуусгана

Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажил хангах хүрээнд инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийн чиглэлээр хийгдэж байгаа ажлуудтай холбоотойгоор зарим томоохон авто зам, туслах замыг хааж хөдөлгөөн зохион байгуулалт хийх болсон талаар холбогдох албаныхан мэдээлэл хийлээ.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга Т.Хэрлэн “Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн 2020 оны тавдугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаар өнгөрсөн болон ирэх өвөлжилтийн бэлтгэл ажлуудыг танилцуулж, нийслэлийн Засаг даргын захирамж гарсан. Энэ захирамжаар 26 чиглэлээр холбогдох харьяа газар, инженер хангамжийн газар болон дүүргүүдэд үүрэг даалгаврыг өгсөн.

Өнөөдрийн байдлаар өвөлжилтийн бэлтгэл ажил 65 хувьтай хангагдаж байна. Энэ жил дулааны шугам сүлжээний есөн удаагийн зогсолт хийхээс өнөөдрийн байдлаар долоон удаагийн зогсолт хийсэн. Нийслэлд 300 газар орц, гарц гаргах, сэтлэх хүсэлт ирсэн.

Үүнээс 126 газар зөвшөөрлийг олгосон. Тухайн зөвшөөрлийг өгөхдөө хөдөлгөөн зохион байгуулалтын зураглал хийгээд Тээврийн цагдаагийн газар, Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газар, Авто замын хөгжлийн газруудтай зөвшилцдөг. Энэ засварын ажлын хүрээнд хэд хэдэн авто замыг хаах болсон” гэв.

Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын мэргэжилтэн Д.Чинзориг “Дарь-Эхийн авто замыг долоодугаар сарын 27-ноос наймдугаар сарын 11-ний өдрийг хүртэл 2.2 км замыг хаасан. Хэсэг хэсгээр нь хэсэгчилж нээнэ. Засвар хийгдэж буй замын эхлэл, төгсгөл дээр хөдөлгөөн зохион байгуулалт, аюулгүй байдлуудыг хангасан тэмдэг тэмдэглэгээнүүдийг байрлуулсан. Наймдугаар сарын 11-ний өдөр эхний хэсэг нь нээгдэнэ. Цаашлаад энэ сарын 30-ныг хүртэл үлдсэн засварын ажил үргэлжилнэ.

Дөлгөөн нуурын уулзвараас Баянбүрдийн тойрог хүртэл 0.6 км нэг урсгалыг хаасан. Үүнд энэ замын нэг урсгал буюу зүүнээс баруун тийш явсан чиглэл юм. Сонгон зорчих замыг иргэдэд мэдээлсэн. Баруунаас зүүн тийш явах зам нь хуучин өөрийн урсгалаар явах бол зүүнээс баруун тийш явж байгаа нийтийн тээврийн хэрэгслүүд 32-ын тойргоор явах зохицуулалт хийсэн. Мөн Эх нялхсын хойд уулзварыг энэ сарын 8-9-ныг шилжих шөнө хааж, хөдөлгөөн засварыг зохицуулж, аюулгүй байдлыг хангасан тэмдэг тэмдэглэгээнүүдийг байршуулна.

Баянгол дүүргийн 13 дугаар хороо Хасбаатарын гудамжийг наймдугаар сарын 9-23-ны хооронд хааж, 14 хоногийн хугацаанд зам засварын ажил хийгдэнэ. Урдуураа явдаг тээврийн хэрэгслүүд төв замаараа Энэбишийн өргөн чөлөөгөөр зорчих боломжтой. Чингис хааны музейн барилгын ажлын хүрээнд Чингэлтэй дүүргийн нэгдүгээр эмнэлгийн орц, гарцын хэсэг зам хаагдана. Чингис хааны музейн зүүн уулзвараас хойшоогоо СУИС-ийн зүүн уулзвар хүртэл бүтэн хаагдахаар төлөвлөж байгаа. Баянхошууны Жанцангийн уулзварыг энэ сарын 8-9-ныг өглөөний 13:00 цаг хүртэл хаана. Нийт жолооч нартаа өөрсдийн аюулгүй байдлыг хангах, түгжрэлгүй замыг олж явахыг уриалж байна” хэмээлээ.

Мөн сургууль, цэцэрлэг эхэлж, замын ачаалал нэмэгдэхээс өмнө дээрх замын ажлуудыг гүйцэтгэж дуусгана гэдгийг холбогдох албаны хүмүүс хэлсэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Өчигдөр 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Өчигдөр 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Өчигдөр 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top