x

Хүүхдийн 100 мянган төгрөгийг үргэлжлүүлэн олгоно

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж хуралдаанаас гарсан шийдвэрийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа. 

Тэрээр "Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2020 оны нэгдсэн төсөвт тодотгол хийх талаар танилцууллаа. Цар тахалтай холбоотойгоор дэлхийн эдийн засаг 2020 онд 5-6 хувиар буурахаар байгааг судалгааны байгууллагууд танилцуулсан. Гэсэн хэдий ч 2021 онд 5-7% өснө гэж таамаглаж байгаа.

Үүнтэй холбогдуулан Хятадын эдийн засгийн хөгжлийн хандлага, эдийн засгийн өсөлтийн байдалтай уялдуулаад Монгол Улсын эдийн засгийн төлөвийг харж, төсвийн тодотголыг хийлээ.

  • Ард иргэд, ААН-ийн хувьд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний нэлээдийг үргэлжүүлнэ,

  • Эрүүл мэндийн салбарт авч хэрэгжүүлэх арга хэмжээний зардлыг нэмнэ,

  • Экспортын орлого буурч байгаа тул нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээнүүд авна,

  • Ковидын үед цахим шилжилтийг улс орнууд сайн хийж байгаа зэрэгтэй уялдуулан төсвийн тодотгол хийлээ. 

Монгол Улс ч энэ шилжилтийг сайн хийнэ гэж тооцооллуудыг хийсэн. Хөрөнгө оруулалтын хувьд энэ жил гэрээ байгуулж, тендер зарлаж амжаагүй төслүүдийг хасах, санхүүжилтийг бууруулах зарчим баримталсан" гэлээ.

Төсвийн тодотголтой холбоотой гаргасан онцлох шийдвэрүүд:

  • Хүүхэд бүрд 100 мянган төгрөг олгох арга хэмжээ аравдугаар сарын 1-нд дуусах байсан ч он дуустал үргэлжлүүлнэ. 

  • Нийгмийн халамжаас олгодог тэтгэмжийг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлсэн шийдвэр он дуустал үргэлжилнэ.

  • Хүнсний талоныг амьжиргааны түвшин хүндрэлтэй, бага орлоготой иргэдэд нэмэгдүүлсэн хэмжээг он дуустал үргэлжлүүлнэ.

  • Байнгын асаргаа шаардагддаг, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд олгодог мөнгийг 100 мянган төгрөг болгосныг он дуустал олгоно.

  • НД-ын шимтгэлийг ажил олгогч нь 5%, даатгуулагч 5% хувь байхаар буюу 50-60 хувь буулгасан хэлбэрээр үргэлжлүүлнэ.

  • Жилийн борлуулалтын орлого 1.5 тэрбум төгрөгөөс доош орлоготой ААН-ийн ААНОАТ-ыг тэглэх шийдвэр үргэлжилнэ.  

  • Түрээсийн төлбөр бууруулсан ААН-ийн түрээсийн орлогод ногдуулсан албан татвар тэглэсэн арга хэмжээ үргэлжилнэ.

  • Эрүүл мэндийн салбартай холбоотой хил гаалийн болон НӨАТ-ыг тэглэх арга хэмжээг үргэлжүүлэнэ.

Ингээд авч үзвэл хүүхдийн мөнгө үргэлжлүүлж олгоход 322 тэрбум, НДШ-ийг тэглэснийг 10% хувь болгож үргэлжлүүлэхэд 144 тэрбум төгрөгийн асуудлыг шийдвэрлэж байна.

ААНОАТ тэглэж байгаа нь 105 мянган ААН-ийн үйл ажиллагаанд нөлөөлнө гэж үзжээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Өчигдөр 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Өчигдөр 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Өчигдөр 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top